Хоёр хэмжээст энэхүү математик загвар дээрх долгионтой зураас нь хүний гарыг, зэрэгцсэн нарийн зураас нь шингэнийг илэрхийлж байгаа аж.
Хар зураасны долгион нь хөндий маягийн хэлбэр үүсгэсэн байгааг харж байгаа байх. Тэрхүү хөндийний доод хэсэг нь гарт наалдсан байгаа бичил биетүүдийг илэрхийлнэ. Харин зураасны зэрэгцээ байгаа шингэн буюу ус тэнд хүрч байж тэрхүү бичил биетүүдийг угаана. Харин ус тэнд хүрэхийн тулд хангалттай хэмжээний энергитэй байх ёстой.
Шингэний "угаалтын энерги"-ийг гарын хөдөлгөөний хурд тодорхойлно. Гар хэр хурдан хөдөлж угаана тэр чинээгээр ус энерги хуримтлуулж бичил биетүүдийг аль болох их хэмжээгээр арилгана.
Тус судалгааг удирдсан эрдэмтэн Паул Хаммонд цамцан дээрх толбыг арилгах үйл явцаг жишээ болгон татжээ. Тэрхүү толбыг хэр хурдан үрнэ, төдий чинээгээр хурдан толбо арилна.
"Хэрэв та гараа хэт зөөлөн, хэт удаан хөдөлгөвөл урсаж буй шингэн хангалттай хүч авахгүй учраас гадаргуутай барьцалдсан бичил биетийг гадаргуунаас нь салгаж чадахгүй" хэмээн Паул ярьсан байна.
АНУ-ын халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зааварчилгаанд гараа дор хаяж 20 секундын турш угаахыг зөвлөсөн байдаг.
Хаммондын загвар үүнийг мөн баталсан юм. Гар дээр наалдсан нян бактерыг салгахын тулд 20 секунпдын турш хүчтэй хөдөлгөөнөөр угаах ёстой аж.
Энэхүү загвар дээр яг ямар саван ашиглах хэрэгтэйг дурдаагүй ч дээрх тооцооллын ачаар компаниуд илүү үр дүнтэй, эрүүл угаалгын бүтээгдэхүүн гаргаж авах нь гарцаагүй.