Өөр дээр нь "морь харсан" нохойг үрчилж авсан Бразил залуу

2021-09-23, 17:37
6,363

Дээрээс шувуу мялаах, хүүхэд өвөр дээр шээх зэргийг хэдий азын дохио гэж үздэг ч зүгээр сууж байгаад нохойны бие засах цэг болохыг азгүйтэл гэхээс өөр юу гэхэв. Яг ийм явдалтай тулгарсан Бразил залуу эхэндээ тэрхүү дөрвөн хөлтэй "даврагч"-ийг болгож өгөхийг хүссэн ч хожмоо уучилж, хамгийн сайн найзаа болгосон нь цахим хэрэглэгчдийн сэтгэлийг хөдөлгөжээ.

Өөр дээр нь "морь харсан" нохойг үрчилж авсан Бразил залуу

Энэхүү хөгжилтэй явдал 2017 оны 10-р сард, Бразилын Рио-де-Жанейро хотод болжээ.

Замын дэргэд утсаа оролдон хөдөлгөөнгүй сууж байсан 27 настай Хайнзе Санчез ард нь явсан эзэнгүй гөлгөн нохой өөр дээр нь эзэмшил нутгаа тэмдэглэхээр төлөвлөж буйг мэдсэнгүй.

Хэрэг явдал нэгэнт болж өнгөрсний дараа Санчез тэр даруй нохойг өшиглөхөөр хөөсөн ч амжилт олоогүй байна. Ийнхүү нэг өдрөө баллуулсан тэрээр цамцаа тайлаад, яах учраа олохгүй зогсож байгааг харуулсан гудамжны камерын бичлэг дэлхий даяар маш хурдан тархаж, хүмүүсийг хөгжөөсөн юм.

Гэхдээ дайсагнагч хоёрын түүх ингээд дууссангүй. Маргааш өглөө нь Санчез дахин нөгөө газраа ирж, нохойны эзэн байвал олж уулзахаар шийджээ. Түүнийг очиход өнөөх нохой тэндээ байж байсан бөгөөд мөн жирийн золбин нохой гэдэг нь илт байсан тул залуу бодлоо өөрчилсөн байна.

"Нохойг олоод дуудтал над руу сүүлээ шарвагнуулаад хүрээд ирсэн. Хэсэг тоглосны дараа түүнийг би гэртээ авч харихаар шийдсэн. Тайван зан ааштай, их эрх юм байна лээ. Дагуулж авчирсны дараа манай хөршийн гэрийг бохирлосныг эс тооцвол сайн нохой" хэмээн тэрээр бичжээ.

Санчез шинэ найзаа Энзо хэмээн нэрлэж, цагийг зугаатай өнгөрүүлэх болжээ. 

Түүний бичлэгийг үзсэн хүмүүс нохойг өшиглөх гэсэн оролдлогыг нь их эмзэг хүлээж авчээ. Санчез үүнийг зөвхөн рефлексээрээ хийсэн үйлдэл бөгөөд нохойг гэмтээх гэсэн бодол огт байгаагүй хэмээн тайлбарласан байна.

Сонирхолтой түүхээр учирсан хоёр одоо ч сайн найзууд хэвээр бөгөөд томоогүй, эрх гөлөг одоо ухаалаг том нохой болсон гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()