11
"Mantola" хөлөг онгоц - 18 сая ам.доллар
Дэлхийн 1-р дайны үед Ирландын эрэг дээр зогсож байсан Их Британийн харъяаны "Mantola" хэмээх хөлөг онгоцыг Германы шумбагч сөнөөсөн байдаг. Тус онгоцонд байсан 20 тонн мөнгөн зоосыг 2012 онд гаргаж авчээ. Тэр үеийн ханшаар "Mantola"-ийн ачаа нь 18 сая ам.доллар хүрсэн байна.
10
"City of Cairo" хөлөг онгоц - 50 сая ам.доллар
Дэлхийн 2-р дайны үед Их Британийн цэргийн хөлөг "City of Cairo" Намибийн эрэг дээр зогсож байхдаа мөн Германы шумбагчийн дайралтаас болж живсэн байна. 2015 онд Франц-Британийн хамтарсан судлаачдын баг 5150 м-ийн гүнд шумбаж, тус хөлгийн үлдэгдлийг олжээ. Сонирхуулахад "City of Cairo" нь Титаникаас даруй 2000 метрийн илүү гүнд байсан аж. Тус хөлгийн ачаан дунд 50 сая ам.долларын үнэ хүрэх мөнгөн зоос байжээ.
9
16-р зууны үеийн Хятадын хөлөг онгоц - 90 сая ам.доллар
2009 онд Индонезийн эрэг дээрээс нэгэн загасчин эр хуучин хөлөг онгоцны үлдэгдэл олжээ. Тэр нь 1580 онд сүйрсэн Хятадын худалдаачны хөлөг онгоц болж таарсан байна. Хөлгийн тээвэрлэж явсан шаазан эдлэлүүд нь бүтэн хадгалагдаж үлдсэн байсан бөгөөд өнөөгийн ханшаар 90 сая ам.доллар үнэ хүрсэн гэнэ.
8
10-р зууны үеийн Арабын хөлөг онгоц - 90 сая ам.доллар
Хятад улс эртнээс нааш зөвхөн зүүн өмнөд Ази гэлтгүй Энэтхэг, Арабын орнуудтай далайн худалдаа эрхэлж ирсэн байна. Үүний нэг баталгаа нь 10-р зууны үед Хятадаас буцаж яваад Индонези орчим сүйрсэн Араб худалдаачны хөлөг онгоц олдсон явдал юм. Тус хөлөг нь нийтдээ 60 мянган ширхэг алт мөнгөн зоос тээвэрлэж явсан бөгөөд өнөөгийн ханшаар 90 сая ам.доллараар үнэлэгдээд байна.
7
"Queen Anne's Revenge" хөлөг онгоцны их буу - 100 сая ам.доллар
Бүх цаг үеийн хамгийн алдартай далайн дээрэмчдийн нэг Хар сахалтын "Queen Anne's Revenge" хөлөг онгоц АНУ-ын Хойд Каролина мужийн ойролцоо тулаанд ороод 1718 онд сүйрсэн байдаг. Судлаачид тус хөлгийн үлдэгдлийг шалгаж үзтэл их буунууд нь бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн байв. Тэрхүү буунуудыг өдгөө 100 сая ам.долларын үнэ хүрнэ хэмээн тооцоолжээ.
6
Испанийн Мөнгөн флот - 175 сая ам.доллар
1715 онд Испанийн эзэн хааны Мөнгөн флот Өмнөд Америкаас олборлосон алт мөнгөөр дүүргэсэн 1300 ширхэг авдар тээвэрлэж яваад Кубын эрэг орчим шуурганд осолдсон байна.
1960-аад оны үед нутгийн иргэд тус эрдэнэсийн нэгээхэн хэсгийг илрүүлсэн бөгөөд тухайн үедээ тэр нь 175 сая ам.доллараар үнэлэгдсэн байна. Мөнгөн флотын эрднэсийн тодорхой хэсэг далайн ёроолд хэвтсэн хэвээр байгаа юм.
5
2100 жилийн настай хүрэл хөшөө - 180 сая ам.доллар
1900 онд Грекийн Антикитера арлын ойролцоо 2100 жилийн настай хүрэл хөшөөнүүд тээвэрлэсэн хөлөг онгоц олджээ. Тэдэн дунд хамгийн алдартай нь Эфебус хэмээх хөшөө юм. Олон жилийн судалгааны үр дүнд бүх хөшөөнүүдийг илрүүлж дууссан бөгөөд өдгөө тэдгээр нь 180 сая ам.доллараар үнэлэгдэх болжээ.
4
"Republic" хөлөг онгоц - 180 сая ам.доллар
Америкийн иргэний дайн дууссаны дараа асар их хэмжээний алт мөнгөн зоос ачсан "Republic" хэмээх хөлөг онгоц Нью-Йорк хотоос Нью-Орлеанс хотыг чиглэн хөдөлжээ. Харамсалтай нь "Republic" замдаа шуурганд өртөж Жоржиа мужийн эрэг хавьцаа живсэн юм.
2003 онд судлаачид "Republic"-ийг илрүүлсэн бөгөөд хөлгийг ачаатай нь нийлүүлээд 180 сая ам.доллараар үнэлсэн байна.
3
"Gairsoppa" хөлөг онгоц - 210 сая ам.доллар
Их Британийн хөлөг онгоц "Gairsoppa" Дэлхийн 2-р дайны үед нийтдээ 7000 тонн ачаа Энэтхэгээс Их Британи хүртэл зөөхөөр болжээ. Гэвч хөлгийг харамсалтай нь Германы шумбагч живүүлсэн юм.
2011 онд судлаачид "Gairsoppa" хөлөг Ирландын эргийн ойролцоо 4700 метрийн гүнд байгааг илрүүлсэн байна. Дотор нь байсан 1218 ширхэг буюу 48 тонн мөнгөн гулдмай бусад ачаатай нь нийлээд 210 сая ам.долларын үнэ хүрчээ.
2
"Nuestra Senora de Atocha" хөлөг онгоц - 450 сая ам.доллар
1622 онд "Nuestra Senora de Atocha" хөлөг онгоц магадгүй түүхэн дэх хамгийн өндөр үнэ хүрэх ачааг тээвэрлэж яваад Флоридагийн эрэг орчим шуурганд өртөж живсэн байна. Тус хөлөг онгоцны ачаанд дунд нийт 40 тоннын жинтэй алт, мөнгөн гулдмай байсан гэнэ. Сонирхолтой нь "Аточа хатагтай"-г 1985 онд мэргэжлийн судлаач эсвэл археологичид биш, харин эрдэнэсийн ангууч Мел Фишер илрүүлсэн байна. Өнөө үед тус хөлөг онгоцны эрдэнэсийг 450 сая доллараар үнэлээд байгаа аж. Гэхдээ судлаачид ачааны талаас илүү хувь нь далайн ёроолд үлдсэн байж магадгүй гэж үзжээ. Хэрвээ энэ нь үнэн бол 500 сая доллараас дээш үнэ хүрэх эрдэнэс Флоридагийн эрэг орчмын хаа нэгтээ байгаа аж.
1
"Nuestra Senora de las Mercedes" хөлөг онгоц - 500 сая ам.доллар
Өмнөд Америкаас эрдэнэс тээвэрлэж явсан өөр нэг хөлөг онгоц "Nuestra Senora de las Mercedes" Португалийн эрэг орчим 1804 онд осолжээ. Хөлгийг 2007 онд гаргаж авсан бөгөөд ачаанд нь байсан 17 тонн алт мөнгөн гулдмайг 500 сая ам.доллараар үнэлсэн аж. Энэ нь одоогийн байдлаар далайн ёроолоос олдоод буй хамгийн үнэтэй олдвор болон тэмдэглэгдсэн аж.