Голомт банк “Digital nation-2021” үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Монгол Улсад техник, технологийн салбар хэрхэн хөгжиж буй, ямар шатандаа яваатай бид энэ сарын 17-19-нд болсон Digital nation-2021 үзэсгэлэнгийн үеэр танилцлаа. Уг арга хэмжээг ивээн тэтгэсэн байгууллагуудын нэг болох олон улсын нэр хүнд бүхий “Global Finance” сэтгүүлээс “2021 оны Шилдэг Дижитал банк”-аар шалгараад буй Голомт банкны хамт олон ч үйлчилгээндээ нэвтрүүлсэн дэвшилт шийдлүүдээ амжилттай танилцуулж, технологийн хөгжилтэй хөл нийлүүлж яваагаа дахин батлав.

Голомт банк “Digital nation-2021” үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Голомт банкны SociaPay дижитал хэтэвч цаг зав хэмнэж, төлбөр төлөх явцыг хэрхэн хөнгөвчилдгийг энэ үеэр иргэд илүү ойлгож, үр шимийг нь хүртсэн биз ээ. Учир нь Голомт банк “Digital nation-2021” үзэсгэлэнгийн үеэр ус ундаа, зайрмаг, хөөсөн чихэр худалдах цэгүүд болон CU, GS-25 сүлжээ дэлгүүрүүд, “Nomads” ресторан, “Black burger”, “Burger king”, “Gelato”, “Caffe bene”-тэй хамтран ажиллаж, хэрэглэгчдэдээ олон бэлэг, урамшуулал олгосон юм.

Хэрэглэгчид Голомт банкнаас зохион байгуулсан цахим орчинд аюулгүй байдлаа хэрхэн хангах талаарх сургалтад хамрагдаж, сонгогдсон картуудыг 50-100 хувийн хөнгөлөлттэй үнээр захиалж, SocialPay үйлчилгээний олон бэлэг, урамшуулал хүртсэндээ сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байлаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулсан уг арга хэмжээнд Голомт банкныхан ийнхүү амжилттай оролцож, өндөрлөлөө.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.