“Next Group” болон “Tomyo Edtech” нар хамтран ирээдүй, хойч үеийнхээ боловсролын хүртээмжтэй байдлыг дэмжих зорилгоор хамтын ажиллагааг эхлүүллээ

“Next Group” болон “Tomyo Edtech” нар хамтран ирээдүй, хойч үеийнхээ боловсролын хүртээмжтэй байдлыг дэмжих зорилгоор хамтын ажиллагааг эхлүүллээ

Боловсрол бол улс үндэстний хөгжил, эрүүл нийгэм оршин байхын үндэс мөнөөс мөн бөгөөд Хорват улсын шинжээч Катарина Томашевский боловсролын 4A зарчмыг тодорхойлохдоо

  • Acceptable буюу Хүлээн зөвшөөрөгдсөн байдал
  • Available буюу Хүрэлцээтэй байх
  • Accessible буюу Хүртээмжтэй байх
  • Adaptable буюу Цаг үедээ нийцсэн байх зэрэг үзүүлэлтүүдийг багтаасан байдаг.

Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд бид Ковидтой тэмцээд завгүй байх үед ирээдүй хойч үеийн маань боловсролын хүртээмжтэй холбоотой асуудал бидний санааг зовоох болсон. Жишээ нь: 2020 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаанд сурагчдын 16% орчим нь теле хичээлийг хангалттай хэмжээнд үзэх боломжгүй байсан бөгөөд үүнд голдуу малчин айлын хүүхдүүд болон эдийн засгийн хувьд эмзэг өрхийн хүүхдүүд багтаж байгаа нь боловсролын хүртээмжтэй байдал хангалтгүй байгааг харуулж байна.

Мөн 57% буюу талаас илүү хувь нь хичээлийн хурд болон ойлгомжтой байдалд дунд болон муу үнэлгээнүүдийг өгсөн нь Теле хичээлийн хөтөлбөр хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц чанартай байсан уу гэдэг асуултуудыг араасаа дагуулж байна.

Иймд боловсролын чанар, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн байгууллагууд хүний хөгжил тэр дундаа хойч үеийнхээ боловсролд хувь нэмэр оруулах чиглэлд анхаарлаа хандуулах нь чухал байгааг Нэкст группийн зүгээс онцолж 2021 оны 9-р сарын 10-ны өдөр Tomyo Edtech-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны гол зорилго нь Монголын ирээдүй болсон хүүхэд, залуу үеийнхэнд чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх явдал юм. Ингэснээр манай улсын иргэдийн боловсролын чанар цаашлаад ажиллах хүчний ур чадвар, бүтээмж нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтөд ч нөлөөлөх боломжтой зэрэг эерэг нөлөөллийг бий болгох юм.

Нэкст-ийн хувьд хүүхэд залуучуудын боловсролыг дэмжсэн үйл ажиллагаануудыг дэмжин оролцдог бөгөөд 2011 онд МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан Сурагч солилцооны хөтөлбөр телевизийн нэвтрүүлгийн ивээн тэтгэгчээр оролцож байсан ба уг нэвтрүүлэгт нийслэлийн сургалтын чанараараа үнэлэгдсэн сургуулиудын сурагчдыг Архангай, Увс аймгуудын сурагчидтай солилцоо хийж сургалтын болон амьдрах орчноо өөрчилж, бие биенээсээ хэрхэн суралцаж байгааг харуулсан сонирхолтой, үр өгөөжтэй нэвтрүүлэг болсон юм.

Нэкст нь хэрэглээний тэгш байдлыг Монгол орон даяар түгээхийг зорьж ажилласны үр дүнд орон нутагт 11 салбар дэлгүүр, Улаанбаатарт 6 салбар дэлгүүрийг амжилттай ажиллуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд бүх салбар дэлгүүрүүдээрээ Tomyo-ийн дижитал болон биет бүтээгдэхүүнүүдийг байршуулснаар алслагдмал, хязгаар нутгийн хүүхэд, залуучуудад хүрэх боловсролын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ гэж итгэж байгаа талаар Нэкст Групп-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Гантогтох онцлон хэлсэн юм. Нэкст групп болон Томьёо нарын цаашдын хамтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.