Dan Sur нь TikTok-ийн идэвхтэй хэрэглэгч бөгөөд өдгөө хэдийнээ 1.9 сая дагагчтай болж чаджээ.
Үүний зэрэгцээ тэрээр рэгги урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Гэхдээ түүний дагагч нар нь түүний дуу гэхээс илүү этгээд үсний засалтанд нь илүү татагддаг байна.
Цахим орчинд борооны дараах мөөг шиг олноороо гарч ирж буй рэпперүүдээс ялгарахын тулд Dan Sur төрхөө ийнхүү эрс өөрчлөхөөр шийдсэн байна.
Тэрээр гоо сайхны хагалгаанд орж, үсний оронд хуйхандаа алтан гинж суулгуулжээ. Мэдээж хэрэг хүний хуйханд метал суулгах нь маш хэцүү тул мэс засалч нар тусгай дэгээ толгойд нь суулгаж байж алтан "үсийг" нь бэхлэсэн гэнэ.
Алтан үснийхээ ачаар Dan Sur дагагч нарынхаа тоог эрс нэмэгдүүлсэн бөгөөд үүндээ ч ихээр бахархаж, ярилцлагад орох бүрдээ шинэ үсээ суулгуулсан тухайгаа ярьж өгдөг гэнэ.
Дагагч нар нь Dan Sur-ийг домогт гардаг Мидас хаантай зүйрлэх болжээ.
Грекийн алдарт Мидасын үлгэр нь алтанд дэндүү шунаснаас болоод ганцаараа өлбөрч үхдэг хааны тухай ёгт үлгэр юм.
Мэдээж хэрэг түүнийг үнэхээр ийм мэс засал хийлгэсэн эсэхэд эргэлзэх хүмүүс байгаа. Толгойноосоо ийм олон хүнд гинж унжуулаад явна гэж санаанд багтамгүй, үнэндээ Dan Sur энгийн хөнгөн цагаан гинж наасан хиймэл үс зүүж, хүмүүсийг хуурч байгаа гэж харддаг байна.
Dan Sur харин тэднийг зүгээр л атаархаж байгаа хэрэг хэмээн мэдэгдсэн байна.