Бид цаг хугацаагаар байнга аялж байдаг. Учир нь...

Цаг хугацаагаар аялах боломжтой юу? Богино хариулт бол тийм. Үнэндээ бид ямар нэгэн байдлаар цаг хугацаагаар байнга аялж байдаг. Хэрэв цаг хугацаа бүх зүйлд адил үйлчилдэг абсолют хэмжигдэхүүн байсан бол орчин үеийн физикийн суурь буруу болж түүнээс үүдэн гарсан технологийн багаж зэвсэг бүгд буруу ажилладаг болох байсан. Харин одоо цаг хугацаагаар аялна гэхээр ямар учрыг илэрхийлээд байна вэ гэдгийг тайлбарлая.

Бид цаг хугацаагаар байнга аялж байдаг. Учир нь...

1880 онд хоёр эрдэмтэн дэлхийн тойрог замыг ашиглан гэрлийн хурдны талаар туршилт хийжээ. Дэлхий нар луу ойртох үед нь гэрлийн хурдыг хэмжиж, нарнаас холдох үед дахиад хэмжсэн байна. Хүлээж байсан үр дүнгээр бол гэрлийн хурд өөр өөр байх ёстой байсан ч аль ч хоёр нөхцөлд гэрлийн хурд яг адилхан байв.

Жирийн үед энэ нь угтаа өөр байх ёстой. Жишээ нь та 60 км/ц хурдтай явж байгаа машинаас 90 км/ц хурдтай өөр машин харлаа гэхэд танд тэрхүү машин 30км/ц хурдтай хөдөлж байгаа юм шиг харагдана. Харин дээрх туршилтаар гэрлийн хурд тийм байсангүй. Энэ асуулт хариултгүй явсаар эцэст нь үүний учрыг анх гаргаж ирсэн хүн бол бид бүгдийн сайн мэдэх, одоо цагийн физикийн эцэг гэгддэг Альберт Эйнштейн юм.

Тэрбээр энэхүү нээлтээ бичиж нийтлэхээсээ өмнө Патентын оффист ажилладаг нэгэн байв. Гэхдээ цаг хугацаагаар яг яаж аялах юм бэ? Цаг хугацаагаар хамгийн сайн аялсан хүн бол сансрын нисгэгч Сергей Крикалёв. Тэр бээр сансарт хамгийн удаан буюу 803 хоног байсан хүн. Сансарт байх хугацаандаа тэр өөрийнхөө 0.02 секундийн дараах ирээдүй руу аялчихсан. Энэ нь хэдий бид нарын төсөөлж байсан шиг хоосон орон зай руу сорогдон ороод, 10 20 жилийн дараах өөрийгөө харах биш ч шинжлэх ухааны хувьд том амжилт болж байгаа. Энэ жижиг хугацаа нь Эйнштейний харьцангуйн онол зөв байна гэдгийг дахин баталж өгч байгаа юм.  Сергейн цаг хугацаагаар аялсан үзэгдлийг шинжлэх ухаанд “цаг хугацааны муруйлт” гэж нэрлэдэг ба энэ үзэгдэл алс холын ирээдүй сансар хоорондын аялалд маш чухал нөлөө үзүүлнэ.

Харьцангуйн онол нь ерөнхийдөө цаг хугацааг хурднаас хамааруулж үздэг. (Ажиглагч хурдан явах тусам, түүнд үйлчлэх цаг удаан явна.) Харин яагаад ийм зүйл болоод байгааг ойлгохын тулд дараах үйл явцыг төсөөлөөд үзээрэй.

Жигд хурдтай явж буй галт тэргэн дотор нэгэн хүн зогсож байна. Тэр хүн хөдөлгөөнгүй зогсож байхдаа бөмбөгийг галт тэрэгний шал руу ойлгоно. Харин галт тэрэгний гадна хоёр дох хүн зогсож байхдаа эхний хүнийг бөмбөг ойлгож байгааг харна. Тэр хүн бөмбөг хөдлөхөд ямар дүрс харах вэ? Бөмбөг ойгоод дээш хөөрөх хугацаанд 2 дох хүн бөмбөг гурвалжин дүрс үүсгэн хөдөлж байгааг харах болно. Учир нь бөмбөг хөдөлж буй галт тэргэнд байгаа тул бөмбөгний хөдөлгөөнд галт тэрэгний хурд мөн үйлчилж байгаа. Энэ 2 дох хүн ижил хугацаанд бөмбөгний туулах зам болон эхний хүний харсан бөмбөгний туулах зам хоёр өөр байна гэсэн үг. Ижил хугацаанд өөр зам туулсан юм бол хурд нь өөр байсан гэсэн үг. Хэрэв тэрхүү ойж буй бөмбөг гэрэл байсан бол яах вэ?

Дээрхтэй ижилхэн үр дагавар гарах боловч, энэ удаа хурд өөр байж болохгүй. Яагаад гэвэл гэрлийн хурд ямар ч нөхцөлд ижил байна. Ижил хурдтай өөр өөр хэмжээний зам харсан тул хугацаа нь өөр байж таарна. Энэ нь миний дээр яриад байсан цаг хугацааны муруйлт юм. Аливаа бие гэрлийн хурд руу дөхөх болгонд тухайн биед үйлчлэх цаг удаан байна гэсэн үг.

Энэ санааг туршиж үзэхээр 1970 онд хэсэг эрдэмтэд атомын нарийвчлалтай цаг дэлхий гадарга дээр зэрэг эхлүүлээд нэгийг нь дуунаас хурдан явдаг онгоцонд, нөгөөг нь гадарга дээр үлдээжээ. Хэсэг хугацааны дараа онгоц эргэж ирээд цагаа зэрэг зогсоогоод хартал хоёр өөр заажээ. Энэ нь цаг зөвхөн бид нарт биш, өөр бусад зүйлд яг адилхан үйлчилдэг болохыг харуулав.

Өнөө үед цагийн нарийн нарийвчлал шаарддаг хэрэгсэл болох GPS хиймэл дагуулууд уг нээлт байгаагүй бол зөв заах ёстой цэгээсээ дор хаяж 2-3 км байнга зөрөх байсан. Яагаад гэвэл тэр хиймэл дагуулууд дэлхийг өндөр хурдтай тойрч эргэж байгаа. Тийм нөхцөлд цаг хугацааны мөн муруйлт үйлчилнэ гэсэн үг. Масстай бие хэзээ ч гэрлийн хурдаар хөдлөхгүй ч, түүнд дөхөж болно. 99.999% хувийн гэрлийн хурдаар явахад тухайн онгоцон дотор сууж байгаа хүнд 10 жил шиг санагдсан хугацаа дэлхий дээр 9000 жил байх болно гэсэн маш сонирхолтой тооцоо байна. Хэдий бидэнд одоогоор энэ нь уран зөгнөлт мэт санагдаж байгаа ч хүн төрөлхтөн бууж өгөхгүйгээр хичээвэл хурдан аялах арга олж магадгүй л юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()