Нэг хөмсөгтэй ч сайхан харагдаж болно гэдэг баталсан модель бүсгүй

21-р зуун гарсаар гоо сайхны тухай ойлголт дэлхий даяар өөрчлөгдөж байна. Үүний жишээ бол Софиа Хажипантели (Sofia Hadjipanteli) хэмээх бүсгүй юм. Загвар өмсөгч мэргэжилтэй тэрээр өөрийн нийлсэн хөмсгийн ачаар олны анхаарлыг татах болжээ. Софиа өөрийгөө 20-р зууны алдарт зураач, мөн адил нийлсэн хөмсөгөө имиж болгосон Фрида Калотой зүйрлэн нэрлэдэг аж. Энэхүү төрхөөрөө Софиа гоо сайхны хэвшмэл ойлголтыг халахыг хүссэн гэжээ. 

Нэг хөмсөгтэй ч сайхан харагдаж болно гэдэг баталсан модель бүсгүй

Кипр улсаас гаралтай, өдгөө 24 нас хүрч яваа Софиа Хажипантели Инстаграм дээр хагас сая гаруй дагагчтай болжээ. Гэхдээ тэрээр өөрт нь алдартай болохоос илүү чухал зорилго байгаа хэмээсэн байна.

Өмнө нь дурьдсанчлан тэрээр дэлхий даяар тогтоод байгаа гоо сайхны хэвшмэл ойлголтыг өөрчлөх хүсэлтэй гэжээ. Софиа хэн ч гэсэн хүссэнээрээ харагдах эрхтэй бөгөөд түүнийг нь бусад хүмүүс шүүмжлэх ёсгүй хэмээн үзэж байгаа аж.

Тэрээр үүний баталгаа болгон хөмсөгөө өтгөн, нийлсэн хэлбэртэй ургуулсан байна. 

Софиа энэхүү хөдөлгөөнөө #Unibrow хэмээн нэрлээд байгаа юм. Үүнийхээ ачаар загвар өмсөгч бүсгүй маань гадаад үзэмждээ санаа зовохгүй байхыг уриалж байгаа аж. Тэрээр гадаад үзэмж нь ямар нэг гажигтай байсан ч түүнийгээ далдлахын оронд давуу тал болгох ёстой хэмээн дагагч нартаа ухуулахаар шийджээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()