Хамгийн олон удаа салж нийлсэн алдартан хосууд

Орчин үеийн нийгэмд хуучин шиг нэг хүнтэйгээ насыг барна гэсэн ойлголт бараг халагдсан байна. Энэ нь нийтдээ дангаараа амьдрах эдийн засгийн чадамжтай болсны дээр хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг болсон зэрэгтэй холбоотой юм. Тиймээс олны танил хүмүүс хэд дахин салж нийлэх нь энгийн үзэгдэл болсонд гайхах зүйлгүй. Тэгвэл зарим алдартнууд нэгэндээ дассан сэтгэлээс болоод бүрмөсөн салж чаддаггүй ч хэт биеэ даасан чанараасаа болоод бүрэн ойлголцож чадалгүй ёстой л "өөх ч биш, булчирхай ч биш" харилцаа үүсгэн явдаг аж. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон алдартнуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Хамгийн олон удаа салж нийлсэн алдартан хосууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Клое Кардашиан, Тристан Томпсон (Khloe Kardashian, Tristan Thompson)

Кардашианы гэр бүлийн гишүүн Клое болон мэргэжлийн сагсан бөмбөгчин Тристан Томпсон нар 2016 оны 8-р сард анх учирчээ. Сонирхолтой нь тэд ердөө нэг сарын дараа реппер Flo Rida-ийн үдэшлэг дээр албан ёсоор үерхэх болсноо зарласан юм. Нэг жилийн дараа Клое жирэмсэн болсноо ярилцлагын үеэр дурджээ.

Харамсалтай нь 2018 онд Тристан жирэмсэн найз бүсгүйгээ олон удаа араар нь тавьснаа хүлээн зөвшөөрчээ. Клое буруугаа хүлээсэн найз залуугаа өршөөсөн бөгөөд хамтдаа охиноо өлгийдөн авсан байна. 

Харин 2019 оны 2-р сард Тристан хадам дүү болох Кайли Женнерийн найз Жордин Вудс хэмээх бүсгүйг үнсэж байгааг дахин баригджээ. Үүнээс болоод тэд бараг салсан гэдэг. 

Азаар 2020 оны 8-р сард хосууд дахин эргэж нийлсэн бөгөөд Клое энэ удаад хайртыгаа алдаанаасаа суралцсан байх хэмээн найдаж байв. Гэвч эцэст нь энэ оны 6-р сард хосууд дахин хоёр тийш болсон гэдгээ зарласан байна. 

Клое Кардашиан, Тристан Томпсон (Khloe Kardashian, Tristan Thompson)

2 Карди Би, Офсет (Cardi B, Offset)

Карди Би болон Офсет нар 2017 онд үерхэж эхэлжээ. Тэд Super Bowl тэмцээнийг үзэж байгаад танилцсан бөгөөд 2017 оны 9-р сард Атланта хотод нууцаар хуримаа хийсэн байна. Гэхдээ энэ тухайгаа 2018 оны 6-р сард л зарлажээ. 

Харин хуримаа хийснээс нь 3 сарын дараа Офсет хэд хэдэн бүсгүйтэй нэг оронд байгаа бичлэг задрав. Карди 2017 оны 12-р сард энэ бүхэн худал бөгөөд түүнд 100 хувь итгэж байгаа, түүний дэргэдээс холдохгүй хэмээн мэдэгджээ. 

Хосууд 2018 оны 7-р сард охиноо өлгийдөн авсан ч ердөө 5 сарын дараа салах болсноо зарлав. Харин Офсет инстаграмаар дамжуулан эхнэрээсээ уучлал гуйсан байдаг. 2 сарын дараа 2019 оны Грэммийн шагнал гардуулах ёслол дээр Карди Би болон Офсет нар хамтдаа хүрэлцэн ирснээр дахин нийлсэн нь тодорхой болов. 

Гэтэл 2020 оны 9-р сард Карди нөхрөөсөө салах өргөдлөө өгсөн болохыг батлав. Долоо хоногийн дараа Оффсет 28 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх үеэр Лас Вегас хотод Кардитай үнсэлцэж байхыг хэд хэдэн хүн харжээ. Төрсөн өдрөө тэмдэглэсний дараа Карди инстаграмаараа дамжуулан Офсетыг "санаж эхэлсэн" хэмээн мэдэгдэв. 

Саяхан нэг эх сурвалж Карди салах өргөдлөө буцааж аваагүй байгаа ч Офсеттой хааяа уулздаг хэмээн мэдээлсэн байна. 

Карди Би, Офсет (Cardi B, Offset)

3 Жижи Хадид, Зейн Малик (Gigi Hadid, Zayn Malik)

Загвар өмсөгч Жижи Хадид болон дуучин Малик хоёр 2015 онд үерхэж эхэлсэн боловч 2018 оны 3-р сард анх удаа харилцаагаа тасалсан юм. Түүнээс хоёр сар хүрэхгүй хугацааны дараа хосууд Нью-Йорк хотод үнсэлцэж байхыг хэд хэдэн хүн олж харжээ. 2019 оны 1-р сард хосууд хоёр дахь удаагаа салсан байна. Тухайн үед нэгэн эх сурвалж Хадид харилцаагаа авч үлдэхийг хичээсэн боловч Малик хэтэрхий олон хувийн асуудалтай байсан нь бүх зүйлийг балалсан гэж мэдэгджээ. 

Үүнээс жилийн дараа буюу 2020 оны 1-р сард хосууд Нью-Йорк хотод дахин нийлэв. Гурван сарын дараа Хадид жирэмсэн гэдгээ албан ёсооор зарласан бөгөөд 2020 оны 9-р сард хосууд анхны хүүхдээ өлгийдэн авчээ.

Жижи Хадид, Зейн Малик (Gigi Hadid, Zayn Malik)

4 Кэти Перри, Орландо Блум (Katy Perry and Orlando Bloom)

Дуучин Кэти Перри болон Орландо Блум нар 2016 оны 1-р сард анх болзож эхэлсэн бөгөөд 10 сарын дараа салсан байна. Тэд үүний дараа 2017 оны 5-р сард Лондонд чимээгүйхэн зугаалж байхыг паппарацчид харсан бөгөөд 2018 оны 2-р сард дахин нийлсэн болохоо албан ёсоор зарлав. Орландо 2019 оны 2-р сард Перрид гэрлэх санал тавьжээ. Жилийн дараа Перри хөл хүнд болсон гэдгээ мэдэгдэж хосууд охин Дэйзи охиноо 2020 оны 8-р сард өлгийдөн авчээ. 

Кэти Перри, Орландо Блум (Katy Perry and Orlando Bloom)

5 Кендалл Женнер, Бен Симмонс (Kendall Jenner, Ben Simmons)

Загвар өмсөгч Кендалл Женнер NBA-ийн од Бен Симмонс нар анх 2018 оны 5-р сард үерхэж эхэлсэн байна. Дөрвөн сарын дараа тэднийг салсан гэх цуу яриа гарч эхэлсэн бөгөөд удалгүй үнэхээр тийм зүйл болсныг Кендалл хүлээн зөвшөөрсөн байна.

Үүнээс хэдэн сарын дараа хосууд дахин "холбогдож" эхлэв. Philadelphia 76ers-ийн (Бений тоглодог баг) хэд хэдэн тоглолтыг Кендалл үзсэн төдиийгүй тэрээр Симмонсын ээжтэй хамт байсан нь бүр ч олон хүний анхаарлыг татав. Харамсалтай нь 2019 оны 5-р сард хосууд дахин салсан юм. 

Кендалл Женнер, Бен Симмонс (Kendall Jenner, Ben Simmons)

6 Жастин Бибер, Хэйли Болдуин (Justin Bieber, Hailey Baldwin)

Анх Хэйли Болдуин дуучин Жастин Биберийг шүтэн биширдэг байсан гэнэ. Харин тэд 2015 онд анх танилцаад удалгүй болзож эхэлсэн байна. 2016 оны 1-р сард хосууд шинэ жилээр үнсэлцэж буй гэрэл зургаа инстаграмдаа хуваалцаж үерхэж байгаа гэдгээ албан ёсоор зарлажээ.

Эцэст нь 2016 оны 2-р сард Болдуин Биберт гэрлэх санал тавьсан ч удалгүй хоёр тийш болжээ. Бибер цаг алдалгүй Кортни Кардашиантай үерхэж эхэлсэн бол Болдуин Дрейк, Шон Мендес нартай нэр холбогдов.

Бибер бүр хуучин найз бүсгүй Селена Гомезтой 2018 оны 3-р сард салах хүртлээ хэсэг хугацаанд уулзсан юм. Эцэст нь хосууд 2018 оны 6-р сард дахин холбоо тогтоожээ. Тэр үед Майамид хосууд амарч байгаа зураг цахим орчинд тавигдсан бөгөөд түүнээс долоо хоногийн дараа Бибер Багамын аралд амарч байхдаа Хэйлид гэрлэх санал тавив. Хосууд 2018 оны 9-р сард Нью-Йорк хотын шүүхийн байранд нууцаар хуримаа хийж, жилийн дараа Өмнөд Каролинад томоохон ёслол үйлдсэн байна. 

Жастин Бибер, Хэйли Болдуин (Justin Bieber, Hailey Baldwin)

7 Халси, Жи-Изи (Halsey, G-Eazy)

Жи-Изи дуучин Лана Дел Рэйгээс 2017 онд салсны дараа Халситай үерхэж эхэлжээ. Тэр жилийнхээ 9-р сард Жи-Изи инстаргамаар дамжуулчин шинэ найз охинтой болсон гэдгээ зарласан боловч ердөө 9 сарын дараа хосууд хоёр тийш болов. Нэг сарын дараа хосууд MTV Video Music Awards 2018 шагнал гардуулах ёслолын үдэшлэг дээр эргэн нийлж 9-р сард албан ёсоор дахин үерхэж эхэлсэн гэдгээ зарлав. Гэвч эцэст нь 2018 оны 10-р сард бүх зүйл дууссан юм. 

Халси, Жи-Изи (Halsey, G-Eazy)

8 Крис Браун, Карруече Тран (Chris Brown, Karrueche Tran)

Крис Браун, Карруече Тран нар бүтэн жил үерхсэнийхээ дараа 2012 онд анх салсан юм. Харин 2013 оны 7-р сард хосууд бие биенийхээ инстаграм дээр үзэгдэх болов. 2014 оны 6-р сард Браун танхайн хэрэгт холбогдон 36 цаг шоронд суугаад гарч ирсэн бөгөөд Карруече түүнд зориулж угталтын үдэшлэг зохиосон юм. Харамсалтай нь удалгүй Крис Браун өөртэй нь үерхэж байх хугацаандаа өөр эмэгтэйг жирэмсэн болгосон гэдгийг Карруече мэдээд дахин салахаар шийджээ. Үүний хариуд Крис 2017 оны 2-р сард олон нийтийн сүлжээгээр хуучин найз бүсгүйгээ заналхийлсэн утгатай видеонууд хуваалцсан байна. Үүний хариуд Карруече шүүхэд хандан 2017 оны 6-р сард Брауныг өөрт нь таван жилийн хугацаанд ойртох эрхгүй болгосон байна. Крис Браун хожим нь гэмээ наминчилж 2018 оны 3-р сарын 24-нд Тран болон түүний найз залуу Виктор Круз нарын зурган дээр залбирч буй эможигийн хамт "Тэд үнэхээр сайхан харагдаж байна" гэсэн сэтгэгдэл бичиж үлдээжээ. 

Крис Браун, Карруече Тран (Chris Brown, Karrueche Tran)

9 Сиенна Миллерь Жуд Лоу (Sienna Miller, Jude Law)

Гурван жилийн турш салж нийлсний дараа Жуд Лоу, Сиенна Миллер нар 2006 онд бүрмөсөн салсан юм. 2004 онд Лоу хүүхэд асрагчтайгаа явалдаж байгаад баригдсаны дараа энэ бүхэн эхэлсэн байдаг.

Үүний дараа Миллер 2011 онд Том Старриж хэмээх эртэй гэрэлсэн бөгөөд хосууд Марлоу хэмээх охинтой болсон юм. Гэвч Сиенна шинэ нөхрөөсөө 2015 оны 7-р сард салсан аж.

2016 Миллер нэгэн ярилцлагын үеэр Жуд Лоуг дурсаад "Тэр миний хувьд маш чухал хүн" гэж хэлсэн байна. 

Сиенна Миллерь Жуд Лоу (Sienna Miller, Jude Law)

10 Дэми Ловато, Вилмер Валдеррама (Demi Lovato, Wilmer Valderrama)

Дэми Ловато жүжигчин Вилмер Валдерраматай 2010 онд танилцаад хэдэн жил нууцаар шахуу үерхсэн байна. Харин 2014 он гэхэд хосууд твиттер болон инстаграмаараа ний нуугүй харилцаж эхэлжээ. Тэд зургаан жил үерхсэнийхээ дараа 2016 оны 6-р сард салсан ч найрсаг харилцаатай хэвээр үлджээ. 2017 оны 8-р сард Ловато 25 насныхаа ойг Вилмертэй тэмдэглэсэн байна.

Хуучин хосууд хожим нь 2018 оны 2-р сард тэднийг гадуур хамтдаа зугаалж, бие биенээ тэвэрч байсныг хэд хэдэн хүн харжээ. Хэдийгээр салсан ч гэсэн Вальдеррама 2018 оны 7-р сард Ловатог нойрсуулах эм санамсаргүйгээр хэтрүүлэн хэрэглэснээс болоод эмнэлэгт хэвтэж байхад нь эргэжээ. Вилмер Валдеррама 2020 оны  1-р сард загвар өмсөгч Аманда Пачекотой 8 сар үерхсэнийхээ дараа гэрлэх санал тавьсан байна. Үүнээс гурван сарын дараа Ловато Вилмертэй холбоо тасарсан гэдгээ мэдэгдсэн бөгөөд түүнд сайхан сайхан бүгдийг хүсч байгаагаа илэрхийлжээ. 

Дэми Ловато, Вилмер Валдеррама (Demi Lovato, Wilmer Valderrama)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()