Австралийн блоггер Майтланд Ханлигийн эхнэр Жессика саяхан бие давхар болжээ.
Майтланд, Жессика нар Брисбен хотод амьдардаг бөгөөд контент бүтээх чиглэлээр ажиллаж, нийтийн анхаарлыг татахын тулд олон сонирхолтой зүйлс хийдэг гэр бүл юм.
Шинэ, сонирхолтой контент бүтээх боломжийг хэзээ ч алддаггүй адал явдалт хүний хувьд Австрали залуу жирэмсэн эмэгтэйчүүдийн нэгэн хүнд өдрийг туулах туршилт хийхээр шийджээ.
Ингээд тэрээр тарвасаар гэдэс хийж, цээжиндээ хоёр амтат гуа тогтоогоод хүнсний скочоор сайтар бэхэлжээ.
Удалгүй энэ нь энгийн мэт боловч хүндхэн сорилт болох нь тодорхой болов
Майтландад орноосоо босоход ч амаргүй байсан нь харагдаж байна.
Тэрбээр биедээ тарвас тогтоож өдөржин явахдаа ихэнх зүйлс энгийн үеийнхээс хэд дахин хүндрэлтэй болдог гэдгийг мэдэрчээ.
Жирэмслэлт гэдэг нь зөвхөн илүүдэл жинтэй болох, хөдөлгөөний хязгаарлагдмал байдалд орох үзэгдэл биш бөгөөд бүхэл бүтэн шинэ амьдралыг бүтээж байгаагаараа гайхамшиг юм. Мөн төрөх үед эхийн бие бүхэлдээ өөрчлөгддөг байна.
Урагт зай гаргахын тулд эхийн дотор эрхтнүүд байрлалаа сольж, хоорондоо шахагддаг. Үүнээс гадна гормоны өөрчлөлт үүсдэг ба энэ нь жирэмсэн эхийг сэтгэл хөдлөлөөс болж зовж шаналахад хүргэхээс гадна бодисын солилцоог хурдасгаж эхийг байнга өлсгөж, өдөр тутамдаа их хэмжээгээр идэх зуршилтай болгодог гэнэ. Мөн дотор муухайрах, бөөлжих талаар мартаж болохгүй. Эдгээр нь мөсөн уулын зөвхөн оройн хэсэг нь юм.
Усанд ороод ваннаас гарах нь хүртэл асуудалтай байсан гэнэ.
"Машин барих ямаршуу байна даа, залуу минь?"
Гэхдээ л тэр пүүзээ өмсөж чадаж байна
Туршилтын явцад тэрээр том гэдэс зарим нэгэн давуу талтай болохыг анзаарчээ.
Блоггерийг цуврал бичлэгүүд маш амжилттай болсон бөгөөд залуугийн орноосоо өндийх гэж оролдож буй бичлэгийг л гэхэд 1.6 сая хүн үзсэн нь уг видеог TikTok онцлох контентоо болгоход хүргэжээ.
Майтландын эхнэр Айзен Кай нэртэй хөөрхөн хүү төрүүлсэн бөгөөд ийм хөгжилтэй эцэг эхтэй гэр бүлд хүүхэд нь хэзээ ч уйдахгүй гэдэгт итгэлтэй байна.