1
Амтат төмс
Орц:
- Төмс- 900 гр
- Цагаан цуу- 1 аяга
- Давс- 1 халбага
- Масло- 2 халбага
- Хар перец- нэг чимх
- Сармис- 2 хумс
Хийх арга:
Төмсөө зузаан, тахир хэлбэртэй хэрчинэ. Сармисаа хальслаад мөн хэрчээрэй. Төмс, аяга цагаан цуу, халбага давс зэргээ нийлүүлэн тогоонд хийгээд дээрээс нь бага зэрэг ус хийж буцалгаарай. 20-25 минут гал дээр байлгахад ерөнхийдөө болно. Хайруулын тавгаа халааж, масло хийх бөгөөд чанасан төмсөө шарж, давс, перецээр амтлан 8-10 минут болоорой.
2
Төмс, хулуутай тахианы гуя
Орц:
- Төмс- 3 ширхэг
- Хулуу- 150 гр
- Тахианы мөч- 600 гр
- Оливын тос
- Давс, перец
- Гич- 4 халбага
- Сонгино- 1 ширхэг
Хийх арга:
Сонгиноо жижиглэн хэрчинэ. Үүндээ гич, 2 халбага оливын тос нэмж, тахианы мөчөө амтлах юм. Махаа 20-30 минут битүү тагтай саванд хийж байлгаарай. Төмсөө дугуй, хулуугаа шоо дөрвөлжин хэрчих юм шүү. Эдгээрийгээ шарах шүүгээний тавиур дээр өрж тавин, давс, перец болон оливын тосоор амтлах хэрэгтэй. Харин үүний дээрээс тахианы мөчөө тавьж, 190 хэмд 30-40 минут байлгана.
3
Ази маягийн амтат салат
Орц:
- Напа байцаа- 150 гр
- Тахианы гол мах- 60 гр
- Лууван- 60 гр
- Ногоон сонгино- 3 салаа
- Цагаан гаа- 2 см
- Халуун чинжүү- 4 ширхэг
- Элсэн чихэр- 1 халбага
- Шар буурцагны соус- 3 халбага
- Ургамлын тос- 1 халбага
- Цагаан цуу- 1халбага
Хийх арга:
Цагаан цуу, шар буурцагны соус, элсэн чихэр, ургамлын тосоо сайтар хольж, хутгана. Байцаа, луувангаа нарийн, тахианы махаа жижиглэн хэрчинэ. Халуун чинжүүгээ цэвэрлэн жижиглэж, ногоон сонгиноо 3 см хэмжээтэй хэрчиж бэлтгээрэй. Харин цагаан гаагаа жижиглэн үрэх бөгөөд орцнуудаа бүгдийг нь нийлүүлэн өмнө бэлтгэсэн хольцоороо базах юм.
4
Улаан лоолийн соустай паста
Орц:
- Сонгино- 1 ширхэг
- Лууван- 1 ширхэг
- Сармис- 3 хумс
- Оливын тос
- Савласан шош- 150 гр
- Ус- 1 л
- Улаан лоолийн шүүс- 200 гр
- Гоймон- 200 гр
Хийх арга:
Лууван, сонгино, сармис зэргээ шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд оливын тосонд хуурах аж. Үүндээ шошоо нэмэн 2 минут дахин хуурах бөгөөд улаан лоолийн шүүс болон усаа нэмээд сайтар хутгаарай. Мэдээж шөлөндөө гоймонгоо хийж чанах бөгөөд 10 минутын дараа гэхэд л таны хоол бэлэн болох юм. Хэрэв та хүсвэл хоолондоо бяслаг үйрүүлж өгч болно.
5
Бүрж шарсан загас
Орц:
- Өндөг- 2 ширхэг
- Талхны үйрмэг - 2 аяга
- Ширхэгтэй гурил - аяганы дөрөвний нэг
- Ургамлын тос
- Хальбин загас эсвэл сагамхай загас- 450 гр
- Давс, перец- амталгаагаар
Хийх арга:
Өндгөө хагалж, аяганд хийгээд сайтар хутгана. Харин талхны үйрмэг болон гурилаа тус тусад нь аяганд хийж авна. Загасаа давс, перецээр амтлаад урт нарийн хэрчих юм шүү. Эхлээд гурилтай аяганд, дараа нь өндөг, харин хамгийн сүүлд талхны үйрмэгтээ загасаа өнхрүүлээд үүнийгээ ургамлын тосонд 3 минут хэртэй шарж болгоорой.