Байгаль дэлхийгээс үүдэлтэй 10 төрлийн айдас

Хүний эрхэмлэж явууштай хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд гэдэгтэй маргах хүн бараг л гарахгүй байх. Хүн хоол ундгүйгээр хэчнээн өдрийг тэсвэрлэж чадах ч хүчилтөрөгчгүйгээр хэдэн хормыг ч тэсвэрлэх боломжгүй. Үүнээс улбаалаад эрүүл энх явахын үндэс нь цэвэр агаар, байгаль эх дэлхий байдаг. Ихэнх хүмүүс уул ус, ургамал амьтан, цэвэр агаарт байхдаа эрч хүч, энерги нөхөж авдаг. Харамсалтай нь бидний зарим нь байгаль эхээсээ айх эмгэгтэй байдаг бөгөөд үүнээсээ болж амьдралын сайхныг мэдэрч чаддаггүй. Өнөөдөр та бүхэнд тэрхүү байгалиас үүдэлтэй хачирхалтай айдсуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Байгаль дэлхийгээс үүдэлтэй 10 төрлийн айдас

1 Гилофоби

Ой модноос айх айдас. Салхинд хийсэх моддын мөчир, хаа сайгүй сонстох амьтдын чимээ нь зарим хүмүүсийн үнхэлцгийг хагалах дөхдөг гэнэ. 

Гилофоби

2 Лимнофоби

Гол ус, нуур далайгаас айх айдас. Зарим хүмүүс зах хязгааргүй үргэлжлэх далай эсвэл гол мөрнөөс айдаг байна. Энэ нь мэдээж унаж живэхээс айх айдсаас үүдэлтэй. Энэ төрлийн эмгэг хүндэрвэл савлаж тавьсан уснаас хүртэл айн сандарч, түгшиж эхэлдэг. 

Лимнофоби

3 Агризоофоби

Зэрлэг амьтдаас айх айдас. Энэ төрлийн эмгэгтэй хүмүүс хүнээс бусад зүйлийн амьтадтай шууд ойлголцож чадахгүйн улмаас гэрийн тэжээвэр амьтдаас хүртэл айдаг байна. 

Агризоофоби

4 Дорафоби

Үслэг эдлэлээс айх айдас. Ийм айдастай хүмүүс хивс, хурган дээл, шуба гээд амьтдын үсээр хийсэн аливаа зүйлсийг мэдэрч, өмсөж зүүх нь бүү хэл харах төдийд л бачимдаж эхэлдэг. 

Дорафоби

5 Гелиофоби

Нарнаас айх айдас. Ийм хүмүүс наранд түлэгдэх, хорт цацрагаас нь болж хавдартай болохоос айдаг гэнэ. Тиймээс энэ төрлийн айдастай хүмүүс гэрээсээ огт гаралгүй бүх цонхоо далдалдаг аж. 

Гелиофоби

6 Аэроакрофоби

Өндрөөс айх айдас. Энэ нь магадгүй хамгийн түгээмэл айдас байх. Мэдээж өндөр газарт гарсан хүмүүс амь насандаа санаа зовох нь бараг л хэвийн үзэгдэл. Гэвч энэ төрлийн айдас нь дордсон хүмүүс сандал дээр ч сууж чадахаа больдог гэнэ. 

Аэроакрофоби

7 Энтомофоби

Шавжнаас айх айдас. Ийм төрлийн айдастай хүмүүс ерөнхийдөө бүх төрлийн хорхой шавжийг үзэж чаддаггүй. Тэдэнд заваан санагдсандаа биш, гадаад төрх нь үнэхээр жихүүдэс төрүүлэм болохоор айдаг байна. 

Энтомофоби

8 Анемофоби

Салхинаас айх айдас. Хүчтэй салхи юуг ч хамаагүй хийсгэж чаддаг учраас айх нь зүйн хэрэг. Гэвч багахан зэргийн агаарын урсгалд өөрсдийгөө хийснэ гэж эмээдэг хүмүүс байдаг аж. 

Анемофоби

9 Антофоби

Цэцэгнээс айх айдас. Ийм хүмүүс тухайн ургамлаас бус, түүний дотроос ямар нэг аймшигтай зүйл гарч ирнэ гэж айдаг.

Антофоби

10 Анаблефоби

Шөнийн тэнгэрээс айх айдас. Өдрийн цэнхэр тэнгэрийг анзаардаггүй ч шөнийн цагаар бид зах хязгааргүй үргэлжлэх огторгуйг олж харж чаддаг. Харин тэрхүү хязгааргүй зүйлтэй нүүр тулсан зарим хүмүүст хэзээ мөдгүй тэндээс ямар нэг зүйл унаад ирэх, эсвэл өөрсдөө тийшээ унаж магадгүй мэт сэтгэгдэл төрдөг гэнэ. 

Анаблефоби

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()