Дэндүү задгай хэдий ч бүсгүйчүүдийн дунд хүлээлт үүсгэж чадсан "хачирхалтай" шорт

Урьд хожид байсан эсэхийг нь үнэн голоосоо гайхширмаар өвөрмөц загвартай шортны зургууд 2021 оны 4-р сард цахим орчинд тархаж эхэлсэн билээ. Хачирхалтай нь тэр цагаас хойш уг "өмсгөлийг" эмэгтэйчүүд олноороо таашааж, дуртай нь аргагүй өмсөх болсон байна. Загварын блоггер, загвар өмсөгч Анастасия Мироновагийн "Iron by Mironova" брэнд тус шортын загварыг санаачлан гаргасан аж. 

Дэндүү задгай хэдий ч бүсгүйчүүдийн дунд хүлээлт үүсгэж чадсан "хачирхалтай" шорт

Алдарт блог хөтлөгч, спортын хувцасны дизайнер Анастасия Миронова 25 настайдаа саятан болж, өөрийн гэсэн загварын компанийг байгуулсан байна. "Iron by Mironova" брэнд нь олны анхаарлыг татахын тулд ийм задгай хэрнээ өвөрмөц дизайн гаргадгаараа нэртэй болжээ. 

Настя бүсгүйчүүдийг өөрсдийн биеэс ичилгүй, харин ч бахархан бусдад гайхуулдаг болгох зорилготой гэнэ. Түүний хүссэн ёсоор энэхүү шорт амжилттайгаар цахим орчинд шуугиан тариад байгаа аж. 

Өнгөцхөн харахад нүцгэн биеэрээ байгаа мэт харагдах энэ сонирхолтой загварыг сайтар ажиглавал та бүхний төсөөлж байсан шиг тийм ч задгай хувцас биш болох нь анзаарагдана.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()