1
Бэлгийн харьцаанаас илүү бага таашаал авдаг
Тийм ээ, жижиг хөхтэй эмэгтэйчүүд том хөхтэй эмэгтэйчүүдээс илүү таашаал авч ирдэг гэнэ. Венийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад том хөхтэй бүсгүйчүүд жижиг хөхтэй бүсгүйчүүдээс 24 хувиар бага таашаал авч байжээ. Яагаад гэвэл жижиг хөх бага өөхний давхаргатай тул илүү мэдрэг байдаг байна.
2
Хөхний хорт хавдраар өвчлөх магадлал арай илүү
Том хөхтэй эмэгтэйчүүд өөрсдийн биед гарч буй өөрчлөлтийг арай бага мэдэрдэг. Үүний дээр том хөх нь бүсгүйчүүдийн цээжин хэсэгт үүссэн хавдрыг илрүүлэхэд илүү хэцүү болгодог гэнэ.
3
Унжих асуудал
Францын нэгэн судалгааны үр дүнгээс харахад хөхний даруулга хөх унжихад хүргэдэг гэжээ. Хөхийг гаднаас нь дэмжиж байгаа нь булчингийн эсийн бие даах ажиллагааг сулруулах хүргэдэг аж. Тиймээс нэг бол насан туршдаа, цаг мөч бүр хөхний даруулгатай явах эсвэл хэзээ ч түүнийг хэрэглэхгүй байх гэсэн 2 сонголт л үлдэж байна.
4
Товчтой цамц
Цамцны товч нь хэзээ юугүй задрах бол гэсэн айдсыг ийм эмэгтэйчүүд үргэлж мэдэрдэг. Тиймээс дандаа том цамц өмсөхөөс өөр арга байхгүй.
5
Юм үзээгүй эрчүүд танд татагдана
"Өлсгөлөн", юм үзээгүй эр хүн гэдэг аймшигтай, хэн ч ийм эр хүнтэй учрахыг хүсэхгүй. Харамсалтай нь том цээж хөрсөн тэр нөхдүүд тань руу өлсөглөн чоно шиг дайрч байна гээд төсөөлдөө. Ер нь бол жинхэнэ эр хүнд эмэгтэй хүн том эсвэл жижиг хөхтэй байна гэдэг хамаагүй юм.
6
Гаж донтнууд
Том хөх сонирхдог эрчүүд гаж донтон байх магадлалтай буюу сексийн дур сонирхол ихтэй байгааг шинжлэх ухаан баталжээ. Вестминстрийн их сургуулийн хийсэн судалгаанаас харахад, том хөх таалагддаг эрчүүд эмэгтэйчүүдийг “урт үстэй богино ухаантай” гэж үнэлдэг болохыг тогтоожээ.
7
Нурууны өвчин
Том хөхтэй бүсгүйчүүд нас ахихын хэрээр нурууны өвчинд нэрвэгдэх магадлал нь өндөр болдог. Эсвэл тэд зүгээр л хүнд жингээсээ болоод бөгтөр нуруутай болдог. Мөн том хөх нь хүзүүнд ачаалал өгч толгой ихээр өвтгөхөд хүргэдэг байна.
8
Хөхний даруулга
Хичнээн гоё загвартай даруулга байсан ч том хөхтэй эмэгтэйчүүд хэмжээндээ баригдахаас өөр сонголтгүй болдог. Хаана ч орсон загвар биш ганцхан тохирох хэмжээтэй байна уу гэж асуух нь бараг л ичмээр зүйл юм.