"Хэмжээ чухал биш" - Өөртөө итгэлтэй байхад биеийн галбир хамаагүй гэдгийг харуулсан бүсгүйчүүд

Гадаад төрх, биеийн жин, бусдын нүдэнд харагдах байдлаасаа ичиж санаа зовдгоосоо болж хүссэн загвараараа хувцаслаж чаддаггүй охид олон бий. Гэвч өөрийнхөө хүсэл сонирхлыг дагаж өөртөө итгэлтэй харц дээгүүр алхахын тулд заавал элсэн цаг биеийн галбиртай, нарийхан бэлхүүстэй, урт хөлтэй, хараа булаам өндөр нуруутай байх шаардлагатай гэсэн үг огтоос биш аж. Үүнийг хоорондоо тэс өөр биеийн галбиртай хоёр найз батлан харуулж интернэт хэрэглэгч охид, бүсгүйчүүдэд урам зориг өгдөг байна. 

"Хэмжээ чухал биш" - Өөртөө итгэлтэй байхад биеийн галбир хамаагүй гэдгийг харуулсан бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

АНУ-д оршин суудаг Денис Мерседес (Denise Mercedes) болон Мариа Кастелланос (Maria Castellanos) хэмээх хоёр найз бараг дийлэнх охид, бүсгүйчүүдийн санааг зовоодог хамгийн том асуудлуудын нэг болох "биеийн галбираасаа ичих" явдлыг эсэргүүцэж, өөрсдийн дуу хоолойгоо өргөхөөр шийдсэн байна. 

Ингээд тэд юун түрүүнд энэхүү санаагаа бодит ажил хэрэг болгохын тулд хамтдаа цахим ертөнцөд нөлөөлөл үзүүлэхүйц зураг, бичлэгүүд хийж эхэлсэн аж. 

Улс улсын нийгэмд далд хэлбэрээр орших гоо сайхны стандарт гэх хийсвэр зүйлд "нийцэж" чадаагүйгээсээ болж байгаа байдалдаа гутарч, эхээс заяасан бие галбираа голдог олон сая эмэгтэй бий.

Найз охидын зураг, бичлэгийн ачаар мянга мянган эмэгтэй тэднээс урам зориг авч эхэлснээр Денис Мерседес, Мариа Кастелланос нарын зорилго тодорхой хэмжээгээр биелэлээ олжээ.

Бараан арьс, үстэй Денис Мерседес бүсгүй plus-size модельд тооцогддог бол Мариа Кастелланос цагаан арьстай, цайвар шаргал үстэй. Тэс өөр өнгө төрхтэй хоёр найз эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй байж чадвал биеийн жин болоод галбир асуудал болох зүйл огтоос биш гэдгийг өөрсдийн биеэр батлан харуулсан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()