1
Бен Аффлек ба Женнифер Гарнер (Ben Affleck, Jennifer Garner)
Бен Аффлек хүүхэд асрагчтайгаа эхнэрээ араар нь тавьсан бөгөөд Женнифер энэ талаар мэдсэн ч түүнд дахин боломж олгосон юм. Тэд хамтдаа гэр бүлийн сэтгэл судлаачид хандаж, гэрлэлтээ авч үлдэхээр хичээсэн байна. Гэвч энэ оролдлого ч үр дүнд хүрч чадаагүй бөгөөд Аффлек амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг хүсэхгүй байсан учир архинд орсон аж. Эцэст нь Гарнер гэрлэлтээ цуцлуулахаар болжээ. Харин одоо экс хосууд энгийн харилцаатай байж, хүүхдүүдийнхээ хүмүүжилд хамтдаа анхаарал хандуулж байгаа гэнэ.
2
Билл Клинтон ба Хилари Клинтон (Bill Clinton, Hillary Clinton)
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон 22 настай цагаан ордонд дадлага хийж байсан бүсгүй Моника Левинскитэй явалдаж шуугиан тарьсан билээ. Эхэндээ тэрбээр бүгдийг үгүйсгэж байсан ч Левинскигийн даашинз дээрээс түүний ДНХ олдсоноор бүгд ил болсон юм.
3
Жуд Лоу ба Сиенна Миллер (Jude Law, Sienna Miller )
2004 онд буюу жинхэнэ ид үедээ байхдаа Жуд Лоу загвар өмсөгч Сиенна Миллертэй сүй тавьсан юм. Тэр үед хосууд дөнгөж төрсөн хүүхдээ асруулахаар Дэйси хэмээх бүсгүйг хөлсөлсөн байна. Тэгтэл 2005 онд Жуд түүнтэй амрагийн холбоо тогтоосон хэмээн хэвлэлүүд шуугиж эхэлсэн аж. Үүнээс төд удалгүй Дэйси ажлаасаа халагджээ.
4
Хайди Клум ба Сийл (Hiedi Klum, Seal)
Хайди Клум дуучин Сийл нар тухайн үеийнхээ хамгийн алдартай хосуудын нэг байв. Тэд болзож эхлэх үед Хайди хуучин нөхрөөсөө жирэмсэн болсон гэдгээ дөнгөж мэдээд байжээ. Үүний дараа Сийл эхнэрийнхээ хэвлийд байгаа хүүхдийг өөрийнх шигээ санаж, хайрлахаар шийдсэн юм. Ийнхүү 2005 онд хүүхэд төрсний дараа Сийл, Хайди нар гэрлэсэн бөгөөд хожим хоёр хүү, нэг охинтой болсон юм. Гэвч 2012 оны 1-р сард Сийл, Хайди Клум нар салах өргөдлөө өгсөн байна. Учир нь Хайди хувийн бие хамгаалагчтайгаа явалдсан аж.
5
Дэвид Бекхэм ба Виктория Бекхэм (David Beckham, Victoria Beckham)
Мөрөөдлийн хосууд болох Дэвид, Виктория Бекхэм нар 22 жилийн турш харилцаагаа хадгалж чадсан нь үнэхээр гайхалтай. Гэвч үнэн хэрэгтээ Дэвид хувийн туслахтайгаа учир ургуулсан тухай олон хүн мэддэг аж.
Ребекка Лоос гэх бүсгүй 2003 онд Бекхэмийн туслахаар ажилладаг байсан бөгөөд хэдхэн сарын дараа ажлаасаа халагдсан байна. Тэрээр үүний дараахан хувийн түүхээ шар хэвлэлийнхэнд заржээ. Түүний мэдэгдсэнээр Дэвид Викториятай сүй тавьсан байхдаа Ребеккатай учир ургуулсан гэжээ. Дэвид энэ бүгдийг худал гэж няцаасан боловч Ребеккагийн эсрэг ямар нэг зарга үүсгээгүй юм.
6
Арнольд Шварценеггер ба Мариа Шрайвер (Arnold Schwarzenegger, Maria Shriver)
Арнольд Шварценеггер гэрийнхээ үйлчлэгтэй олон жилийн турш амрагийн харилцаатай байсан нь 2011 онд ил болсон байна. Тэр үед Шварценеггерийн 25 жил ханилсан эхнэр Мариа Шрайвер нь шууд салах өргөдлөө өгчээ.
Үүнээс гадна Арнольд өнөөх гэрийн үйлчлэгчийг өөрийнх нь хүүг гаргасан гэдгийг ч мэдээгүй байсан гэнэ.
7
Гэвин Россделл ба Гвен Стефани (Gavin Rossdale, Gwen Stefani)
Гвен Стефани 2002 онд Россдейлтай гэр бүл болохдоо энэ гэрлэлт түүнд ямар их асуудал, дарамт авчрахыг төсөөлөө ч үгүй байсан биз. Хөгжимчин Россдейл хүүхэд асрагчтайгаа нууцаар явалдаж, эхнэрээ араар тавьснаар асуудал ар араасаа цуврах болжээ. Түүнийг эхнэрээ хуурсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдах бүрд Гвен энэ бүр дээр нүдээ аниж өнгөрөөдөг байв. Эцэст нь хөгжимчин залуугийн хүүхэд асрагчтайгаа солилцож байсан завхай мессежүүд ил болсоноор Гвен 2016 онд энэхүү харилцаанд төгсгөл тавихаар шийдэж, салах өргөдөл өгсөн байна.
8
Хунтайж Чарльз ба Диана гүнж (Prince Charles, Princess Diana)
Диана гүнж ханхүү Чарльзийн эхнэр байхдаа түүнийг Камилла Паркер-Боулзтай амрагийн холбоотой болохыг олж мэдсэн гэдэг. Гэхдээ Диана өөрөө ч зүгээр байгаагүй бололтой. Түүнийг морин спортын багш Жеймс Хьюиттэй учир ургуулсан гэх яриа бий. Хүмүүс тэднийг морь уналгын талбай бус ресторан, амралтын газарт хэд хэдэн удаа хамт явааг нь гэрчилсэн байдаг. Гэвч тэдний хэн хэн нь энэ бүгдийг үгүйсгэсэн юм.
9
Фьючер ба Сиара (Future, Ciara)
Хосуудын харилцаанд асуудал дэгдэх үед алдар реппер Фьючер Сиаратай хайр сэтгэлийн харилцаатай байснаас гадна бүр сүй тавьсан байв. Гэтэл Фьючер өөрийн стилист Тайрина Ли хэмээх бүсгүйтэй явалдаж байсан илчлэгджээ. Хамгийн гол нь Сиара энэ бүгдийг цуу ярианаас олж мэдсэн нь бүр ч хүнд туссан гэнэ.
10
Бритни Спирс болон Жастин Тимберлэйк (Britney Spears, Justin Timberlake)
Жастин, Бритни нар өсвөр наснаасаа эхлэн урлагийн ертөнцөд хөл тавьцгаасан юм. Хосууд бага байхаасаа нэг нэгнээ мэддэг байсан учраас тэднийг учрах ёстой хос гэж үздэг олон хүн байв. Гэвч 2002 онд Жастин Бритниг бүжиг дэглээч Уэйд Робсонтой явалдсан хэмээн мэдэгдсэн юм. Хэдэн жилийн дараа Бритни Лас Вегаст Жейсон Александр хэмээх залуутай гэрлэсэн бөгөөд тэр үед Жастинтай үерхэж байхдаа өөр залуутай уулздаг байснаа хүлээн зөвшөөрсөн юм.