Хүүхдийн түүхээс сэдэвлээгүй Диснейн хүүхэлдэйнүүд

Сүүлийн 80 гаруй жилийн турш Walt Disney компани үе үеийн хүүхэд багачуудын хайрыг татсан дүрүүдийг бүтээж, дэлгэцнээ амилуулан аз жаргалтай шидэт үлгэрийн ертөнцийг бий болгож ирсэн билээ. Үзэсгэлэнт гүнж, мөрөөдлийн сайхан ханхүү, аз жаргалтай төгсгөлтэй эдгээр хүүхэлдэйн кинонууд бүгд ямар нэг зохиол, үлгэрээс санаа авсан байдаг. Гэвч эдгээр үлгэр, зохиолууд үнэн хэрэгтээ аймшигтай зүйлсээр дүүрэн байдгийг та мэдэх үү?

Хүүхдийн түүхээс сэдэвлээгүй Диснейн хүүхэлдэйнүүд

1 Цасан гоо ба долоон одой

Ах дүү Гриммийн “Цасан цагаан” үлгэрт хорон санаат Хатан анчин хөлсөлж, Цасан гоо охиныг хөнөөн уушги, элгийг нь баталгаа болгон авчрахыг даалгадаг. Анчин харин оронд нь түүнд гахайн уушги, элгийг хүргэж өгдөг.

Үнэндээ Хатан олон удаа хөөрхий охиныг үгүй хийхийг завддаг. Эхний удаа Цасан гоо охины бэлхүүсэвчийг нь хэт чангалан ухаан алдуулж унагадаг. Хоёр дахь удаад хортой самаар үсийг нь самнан нойрсуулдаг. Одой нар гүнжийг олж, үснээс нь самыг салган авснаар охин эргэн амь ордог байна. Харин энэ бүхний эцэст хортой алим өгч хөөрхий охиныг үүрдийн нойронд автуулдаг аж. Долоон одой түүнийг ойн гүн дэх шилэн авсанд хийсэн байсныг дэргэдүүр нь өнгөрч байсан ханхүү хараад, цогцсыг нь гэр рүүгээ авч явахаар шийдэж, авсыг хөдөлгөдөг байна. Энэ үед Цасан гоогийн амнаас өнөөх алим унаж, ухаан ордог юм. Ийнхүү тэд гэрлэх агаад хуримынхаа өдөр Хатанд галд улайсгасан төмөр шаахай өмсгөн бүжиглүүлдэг. Хөл нь түлэгдсэн Хатан бүжиглэсээр байгаад эцэст нь амиа алддаг байна.

Цасан гоо ба долоон одой

2 Рапунзел

Дисней кино компанийн "Tangled" уран бүтээл нь Ах Дүү Гриммийн "Rapunzel"-ийн шинэчилсэн хувилбар билээ. "Tangled" кинон дээр царайлаг Флейн Райдер бүсгүйг цамхгаас оргуулж, тэд нэг нэгэндээ дурлаж, хуримаа хийн амар сайхандаа жаргадаг.

Харин эх зохиол дээр энэ бүхэн эсрэгээрээ байх аж. Рапунзелийн аав ээж шулмын талбайгаас ногоо хулгайлж байгаад баригдах бөгөөд ял шийтгэл хүлээхийн оронд охиноо өгдөг байна. Охин өдрөөс өдөрт үзэсгэлэн гоо болох ч гадаад ертөнцөөс тусгаарлагдан өндөр цайзад хоригдон амьдардаг. Харин нэг удаа төөрч явсан ханхүүтай танилцсанаар тэд нэг нэгэндээ дурлаж, ханхүү Рапунзел дээр үе үе урт үсээр нь дамжин хүрч очдог байна. Энэ бүхнийг мэдсэн шулам ихэд хилэгнэж, Рапунзелийн үсийг тайрч, ханхүү цамхгаас шидэх бөгөөд энэ үед ханхүү өргөст бутан дээр унаж, хараагүй болдог. Ганцаардаж хоцорсон Рапунзел өөрийгөө бие давхар болсныг мэдэж, цамхгаас оргох ба ханхүүг хайн явсаар олж, хараагүй болсон түүнийгээ хайрлахдаа уйлахад, урсах нулимс нь ид шидээ үзүүлж, хан хүүг хараа оруулдаг байна.

Рапунзел

3 Нойрсож буй гоо бүсгүй

Ах дүү Гриммийн “Briar Rose” үлгэрт нэгэн шидэт эмэгтэй бяцхан охиныг 15 насныхаа төрсөн өдрөөр хуруугаа ээрүүлийн зүүнд хатган, амиа алдана гэж хараадаг. Өөр нэг шидтэн харин энэ хараалын хүчийг сулруулж, гүнж 100 жилийн турш унтах болно гэж шившдэг. Ингээд 15 дахь төрсөн өдрийнхөө үеэр гүнж хуруугаа зүүнд хатган, унтдаг байна. Энэ шившлэгийн хүч хаант улс даяар тархан, ханан дээр суух ялаа хүртэл гүн нойрондоо умбадаг аж. Он цагийн эрхэнд ордон даяар өргөст бут ургана. Харин нойрсож буй гоо бүсгүйг харахын төлөө алс холын газраас зуу зуун залуу эр ордныг зорин ирэх боловч өргөст бут хэт шигүү ургасан байх тул бүгд тэндээ гацаж, удаанаар тарчлан зовж үхдэг аж.

Нойрсож буй гоо бүсгүй

4 Геркулес

Домогт өгүүлснээр аянга, тэнгэрийн Зевс бурхан Амфитрион гэгч хүний дүрд хувилан дэлхий дээр ирж, Амфитрионы тачаангуй эхнэр Алкменыг хүчинддэг. Ингээд Алкмен түүнээс хөл хүнд болно. Жинхэнэ Амфитрион мөн шөнөдөө эхнэртэйгээ энгэр зөрүүлж, мөн л хүүхэдтэй болно. Ихрүүдийн нэг нь Хераклес (Зевсийн хүү, бидний нэрлэж заншсанаар Геркулес) юм. Энэ нэр нь “Хера бурхны алдар” гэсэн утгатай.

Хераклес өсөж том болоод агуу дайчин болж, Мегара гэдэг үзэсгэлэнт гүнжтэй гэрлэнэ. Тэдний дундаас хоёр сайхан хүүхэд төрөх ч Хера бурхан Хераклесыг увдисдан өөрөөр нь хүүхдүүдийг нь хөнөөлгөдөг. Зарим домогт Мегарагийн явуулгаар алуулсан ч гэдэг. Өөр домогт өгүүлснээр Хераклес эхнэрээ өөрийнхөө үеэл Йолауст өгсөн гэх. Йолаус харин Хераклесын амраг байсан гэж бичигдсэн байдаг аж. (Хераклес бол сексийн бэлгэ тэмдэг ба эрэгтэй, эмэгтэй олон хүнтэй энгэр зөрүүлдэг шалиг нэгэн байжээ.)

Геркулес

5 Үнсгэлжин

Үнэндээ Үнсгэлжингийн түүх дэлхий даяар олон мянган хувилбартай ардын аман зохиол юм.

Тэдний нэг хувилбар болох Ах дүү Гриммийн үлгэрт бичсэнээр эзэн хааны үдэшлэгээс зугтах гэсэн Үнсгэлжинг үлдээхийн тулд ханхүү шалан дээр давирхай асгуулдаг. Гэвч энэ арга нь бүтэлгүйтэж, үзэсгэлэнт бүсгүйн өрөөсөн болор шаахай л наалдан үлддэг байна. (“Үнсгэлжингийн болор шаахай төгс таардаг байсан юм бол яагаад хөлөөс нь мултарсан юм бэ?” гэдэг асуултын хариу энэ билээ.) Үнсгэлжингийн хойд эгч нар үнэндээ үзэсгэлэнтэй боловч зүрх сэтгэл нь хар бараан, хорон муу санаатай байв. Тэд хоёулаа ханхүүг хууран гэрлэх гэж оролддог. Ханхүү шаахайн эзнийг хаант улсаасаа хайж байгааг дуулсан хоёр бүсгүйн нэг нь хөлийнхөө эрхий хурууг, нөгөө нь өсгийгөө огтлон хаяж, болор шаахайд хөлөө багтаах гэж оролддог. Гэвч Үнсгэлжингийн үнэнч нөхөд болох шувууд тэдний заль мэхийг олж мэдэн, цус нэвчсэн оймсыг нь ханхүүд зааж өгдөг байна. Үнсгэлжинг зовоосон, ханхүүг хуурах гэж оролдсон зэрэг бүх нүглийнх нь төлөө хоёр эгчийнх нь нүдийг шувуу тоншин сохолдог. 

Үнсгэлжин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()