Дэлхийд алдартай эрхмүүд яагаад хүрэмнийхээ энгэрт гараа нуудаг байсан бэ?

Бидний амьдарч буй хорвоо дэлхий дээр оршин байгаа амьтай, амьгүй бүх зүйлс, цаашлаад үйл хэрэг, үйлдэл хүртэл цаанаа заавал ямар нэг учир шалтгаантай байдаг. Тэгвэл дээр үеийн удирдагч, улс төрчдийн хөрөг зургийг харвал гараа энгэртээ хийж нуусан байдгийг та анзаарсан байх. Мэдээж хэрэг энэ нь цаанаа нэг учиртай. Харин тэрхүү учир нь яг юу юм бол?

Дэлхийд алдартай эрхмүүд яагаад хүрэмнийхээ энгэрт гараа нуудаг байсан бэ?

Энэ үйлдлийн гарал үүсэл, шалтгааны талаар хэд хэдэн таамаг байдаг.

Эртний Грекийн ёс - Эртний Грекчүүд олны өмнө илтгэл тавьж байгаа хүн гараа үзэгчдэд дэлгэж харуулах ёсгүй гэж үздэг байв. Тийм ч учраас олон нийтийн өмнө байгаа хүмүүс гараа хувцсан дотроо далдалж зогсдог байсан аж. Энэхүү үйлдэл нь урт хугацааны явцад мартагдсан байсан ч 18-р зуунд эргэн сэргэжээ. 

Дээд зиндаа - Олны өмнө байхдаа гараа нуух нь дээд зиндааны хүн болохыг илтгэдэг байв. Үүнд том эрдэмтэд, баячууд, улс төрчид, язгууртнууд багтдаг байсан гэдэг. Гэхдээ гараа нуух нь "догь" харагддаг учраас л ингэдэг байснаас өөр онцгой учир шалтгаан тэдэнд байгаагүй юм. 

Нууц байгууллагын гишүүн - Нууц байгууллагын гишүүд хуучин цагт тусгай таних тэмдэг ашиглан нэгнээ мэдэж авдаг байжээ. Тэдгээрийн нэг нь энэхүү гараа нуух үйлдэл юм. Гэхдээ сүүлдээ ингэх нь хэт түгээмэл болсон учраас ашиглахаа больсон гэнэ.

Энэ үйлдлийн гарал үүсэл, шалтгааны талаар хэд хэдэн таамаг байдаг.

Хүмүүс ихэнхдээ хөрөг зургаа зуруулахдаа ийнхүү гараа нуудаг байсан нь гэрэл зураг гарч ирэх үед бүр ч илүү алдартай болсон гэж үздэг. Магадгүй элдэв пооз авахын оронд энгэртээ гараа хийх нь илүү амар байсан ч байж болох юм. Мөн тухайн үед гараа халаасандаа хийх нь маш бүдүүлэг үйлдэлд тооцогддог байсан гэдгийг дурдах нь зүйтэй. 

Энэхүү поозыг авдаг байсан удирдагчдаас хамгийн сүүлийн хүн нь Сталин юм. Тэрээр өөрийн хүч чадал, эрхэмсэг байдлыг харуулахын тулд язгууртнууд шиг гараа энгэртээ хийдэг байжээ. Мөн түүний нэг гар нь нөгөөгөөсөө богино учраас ингэж нуудаг байсан гэж таамагладаг хүмүүс ч бий. 

20-р зууны дунд үеэс зургаа даруулахдаа илүү олон төрлийн пооз авч болно гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн бололтой энэхүү өнгөрсөн үеийн соёлыг хаясан байна. Харин 21-р зуунд зарим хүмүүс хуучны агуу удирдагчдыг дуурайн гараа энгэртээ хийх дүр зураг мэр сэр үзэгддэг билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()