Гурвуулаа нэг залуутай үерхэж байгаа гэдгээ мэдсэн охид хоорондоо найзууд болж, аялалд гарцгаажээ

Хайр сэтгэлийн харилцаа үүсгэнэ гэдэг хүний наснаас үл хамаарах амаргүй явдал гэдгийг дараах гурван охин өөрсдийн амьдралын түүхээр баталсан байна. Тэд гурвуулаа нэг хүнтэй үерхэж байснаа хожим олж мэдсэн боловч хачирхалтай нь болсон явдлыг маш өвөрмөцөөр хүлээн авсан аж. Хайртай хүнээ өөр хэн нэгэнтэй нууц харилцаа үүсгэж, өөрөөсөө урвасан болохыг мэдсэн ямар ч бүсгүй тухайн асуудлыг тэдэн шиг хүлээн авч, шийдвэр гаргаж чадахгүй л болов уу... 

Гурвуулаа нэг залуутай үерхэж байгаа гэдгээ мэдсэн охид хоорондоо найзууд болж, аялалд гарцгаажээ

Аби, Бека, Морган хэмээх гурав өөр хоорондоо амьдралын маш хачирхалтай эргүүлгээр учирсан юм. Хэн хэндээ цор ганц гэж итгэж байсан найз залуугаа цаанаа хоёр өөр найз охинтой гэж төсөөлөх нь бүү хэл, зүүдэлж ч үзээгүй дээрх эмэгтэйчүүд хоорондоо эвтэй найртай холбоо тогтоожээ. 

Энэ бүхэн Морганы сэтгэлд төрсөн таагүй мэдрэмжээс эхлэлтэй. Үерхэж байсан залуугаа цаанаа нэг л сэжигтэй байгааг анзаарсан Морган найз залуугийнхаа VSCO дахь хүмүүсийн хуудсыг ухаж үзээд, өөр нэг охины хуудас руу орсноор тэдний хамт авхуулсан халуун дотно зургийг олж харсан байна. Морган  өнгөрсөн хугацаанд хууртаж явсан нь тодорхой болсон тул аймшигтай муухай санагдсан гэдгээ тайлбарласан байв. 

Ийнхүү тэрээр Абигийн талаар олж мэдсэн бөгөөд түүнд бүх үнэнийг хэлэхээр шийджээ. Үүний дараа өнөөх залуу хоёр хүнтэй нэгэн зэрэг үерхэж хоёуланг нь хуурсан болохоо хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан байна. Гэвч түүний уучлал охидын сэтгэлийг тайтгаруулах шалтгаан болж чадаагүй бөгөөд Аби, Морган хоёр удтал ярилцсаны эцэст багагүй дотноссон аж.

Улмаар тэд хуурамч залуугийн инстаграм хуудсан дахь сэтгэгдлүүдээс өөр нэг охины тухай олж мэджээ. Бека хэмээх охин өнөөх эрэгтэйн зураг дээр мөн л дотно нь аргагүй сэтгэгдэл бичсэн нь охидод сэжиг төрүүлж, таамаглаж байсан нь ч зөв болж таарчээ.

 

Энэ явдалд хачирхалтай тал хэд хэд бий. Залуу гурван охинтой зэрэг үерхэж, аль алинтай нь хамтын ирээдүйгээ төлөвлөж, мөрөөдлөө ярьдаг байсан гэнэ. 

Ийнхүү баргийн хүний төсөөлөлд багтамгүй хачин учралаар холбогдсон гурван охин гурвуулаа өөдгүй залуугаас харьцаагаа тасалж, харин хоорондоо найзалж нөхөрлөж эхэлсэн байна. Тэд гуниглаж суухын оронд аз жаргалтай байхыг хүссэн тул хамтдаа хуучин автобус олж аваад, түүнийгээ засаж тохижуулан уртаас урт аялалд гарахаар болсон аж.

Аялалд гарахдаа охид тав тухаа бодож хамгийн түрүүнд автобусандаа засвар хийж, тохижуулжээ.

Энэ бүхнийг тэд өөрсдийн гараар хийсэн байна. 

Тэдний энэхүү түүх цахим ертөнцийг шуугиулсан бөгөөд хүний сэтгэлийг үл тоомсорлож сурсан хуурамч хүмүүсийн тухай өгүүлдгээрээ бус, эсрэгээрээ сэтгэлийн шарх авч хууртагдаж хоцорсон охидын сэтгэл санаагаа сэргээж, бие биенээ дэмнэж байгаа нь олны хайрыг татжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()