Арваад жилийн өмнө од болж байсан "догь" орон гэргүй эрийн гунигт түүх

Хувцас загварын чиг хандлага гэдэг тодорхой цаг хугацааны мөчлөг дамжин хувьсаж өөрчлөгдсөөр байдаг гэдэг. Урьд өмнө нь хувцас хэрэглэлийн материал, өнгө загвар, хэлбэр хийц гээд олон шалтгаанаар хоорондоо зохицоогүй зүйлс загварын мэдрэмжгүйд тооцогддог байсан бол өнөөдөр бараг огт харалгүйгээр гартаа тааралдсан бүхнээ давхарлаж өмсөөд гарахад л "загварлаг" гэгдэх боломжтой болсон байна. Энэ стилийн тухай сонсоход ихэнх интернэт хэрэглэгчдийн толгойд хятадын царайлаг орон гэргүй эрэгтэйн "догь" гэмээр дүр зураг буух байх. Тэгвэл одоогоос арваад жилийн өмнө интернэт од болж дэлхий даяар танигдаж байсан энэ хүн одоо хаана явна вэ?

Арваад жилийн өмнө од болж байсан "догь" орон гэргүй эрийн гунигт түүх

Энэ хүн анх өөрийн хүслээр ч биш, харин огт санаандгүй байдлаар олны анхаарлыг татаж, асар богино хугацаанд сая сая хүмүүст танигдсан байна. Нэр нь үл мэдэгдэх нэгэн гэрэл зурагчин шинэ камераа дэлгүүрийн гадаа линзээ тохируулж үзэх мөчид энэ хүн гудамжинд явж таарч, зургуудад нь өртсөн аж. Үүний дараа гэрэл зурагчинг өөрийн дарсан зургуудаа интернэт сүлжээнд байршуулахад царайлаг гуйлгачин гэх зураг нь олон нийтийн сүлжээг бараг бүхлээр шуугиулж, Хятад даяар танигдсан байна.

Зургийн эзнийг хятадууд "Ширүүн ах" гэж хочилсон бөгөөд хаа явсан газар нь хоол хүнсээр дайлж, хамт зургаа авхуулах зэргээр хоргоох нь олшрох үед л "Ширүүн ах" өөрийгөө алдартай хүн болсныг гадарлаж эхэлжээ. Гэвч тэр тун дотогшоо хүн байсан тул өөртэйгөө ярилцахыг хүссэн хүмүүсийн түмэн асуултад инээмсэглэлээс өөр тодорхой хариу өгдөггүй байж.

Хурц ширүүн хэрнээ догь төрхтэй энэ хүн улам бүр алдартай болохын хэрээр түүний хувийн мэдээлэл аажмаар ил болжээ. Тэрээр Шэньси мужийн Шанграо хотоос гаралтай Чэн Гуоронг гэдэг хүн болж таарав. Тэрээр хожим гуйлгачин болж хувирсан ч урьд өмнө нь армид алба хааж явсан цэрэг хүн байв. Цэргээс халагдсаныхаа дараа тэрээр гэр бүлтэй болж, аз жаргалтай амьдарч байсан боловч амьдралын эрхээр мөнгөний төлөө АНУ руу гарч ажиллахаар болсон байна. Хэрэв энэ үед тэдэнд гай тохиогоогүй бол элэг бүтэн гэр бүлээрээ юугаар ч дутахгүй амьдрах боломж байсан ч аймшигт явдал тохиож, эхнэр нь автомашины ослоор амиа алджээ.

Хайртай эхнэрээ алдсандаа итгэж чадаагүй Чэн Гуоронг хорь гаруйхан настайдаа гүн цохилтонд орж, ухаан санаа нь эрүүл бус болсон байна. Тэрээр бага байхын эмзэг, мэдрэмтгий хүүхэд байсан бөгөөд 17 настайдаа өндөр настай эмээгээ нас барахад сэтгэл санаагаар унаж, удаан хугацаагаар хямарч байсан гэж төрүүлсэн ээж нь тайлбарласан юм. Харин хожим эхнэрийнх нь үхэл бүр ч хүндээр туссан нь энэ аж.

Тэр цагаас хойш Чэн Гуоронг ажил амьдралаа бүхэлд нь зольсон бөгөөд гэртээ харих хүсэлгүй болсноос үүдэн гудамжаар тэнүүчилж, хүмүүсийн өгсөн хоолоор голоо зогоож, өдөр хоногийг өнгөрөөж эхэлсэн байна. 

Чэн Гуоронгийн зураг интернэтээр тарж, орон даяар танигдсанаас хойш түүнд хоол, мөнгө өгөх хүмүүс ихэссэн ч тэрээр олдсон мөнгөө тамхинд зориулах болжээ. Хамгийн гол нь, тэрээр удаан хугацаагаар нийгмээс тусгаар амьдарсан дээрээс өөрийг нь шалгааж, хоргоох хүмүүсээс залхсан тул дөхөж ирсэн хүмүүсээс зугтдаг болсон байв. 

Түүнийг интернэт сүлжээгээр алдартай болсны үр дүнд ээж нь хүүгийнхээ сургийг сонсож, хайсаар олж гэрт нь буцаахаар авч явсан боловч Чэн Гуоронг хамаг хар бараан дурсамжийг нь сануулах хуучин байшиндаа огт тогтдоггүй гэнэ.

Энэ талаар хятадын интернэт хэрэглэгчдийн дунд Чэн Гуоронгийн гэр бүлийнхнийг мэдрэл муутай болсон хүүгээ гэрээсээ хөөсөн гэж таамаглаж, буруутгах хүмүүс ч байдаг аж.

Цахим хэрэглэгчдийн ой санамж богинохон болохоор хоромхон зуур алдартай болсон Чэн аажмаар мартагджээ. Саяхан Хятадын Аньхуй мужийн төв телевиз түүнийг эрж, амьдрал нь ямар байгааг мэдэхийг оролджээ. "Ширүүн ах" маань төрөлх хотынхоо ойролцоо тэнүүчилж, хог түүн амьдарч байлаа. Гэхдээ тэрээр гэнэтийн алдар нэрээс энгийн амьдралдаа орсондоо сэтгэл хангалуун, жинхэнэ амар амгаланг мэдэрч байсан тул сэтгүүлчид тайван орхихоор шийджээ.

Тухайн үед хүмүүсийн дийлэнх нь зүгээр л түүний зургуудаар "зугаацаж" байсан юм.

Тухайн үед хүмүүсийн дийлэнх нь зүгээр л түүний зургуудаар "зугаацаж" байсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()