Талибаны гарт дахин орсон Афганистан дахь Хазаруудын амьдрал ямар байна вэ? (Фото төсөл)

Афганы нийслэл Кабул хот болон ойролцоох Бамиан хэмээх жижиг мужид Хазар үндэстэн ба Панжширууд амьдардаг. Талибан бүлэглэлийнхэн Афганистаны ихэнх нутгийг хяналтандаа аваад буй энэ үед олон зуун жилийн турш шашны холбогдолтой ялгаварлан гадуурхалт, алан хядлагад хамгийн их өртөж, зовлон үзсээр ирсэн Хазаруудын хувь заяанд санаа зовох хүн олон байна. Тэгвэл Афганистаны нутгаас энхийг сахиулагчид гарсны дараа тэдгээр хүмүүсийн аж амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг алдарт гэрэл зурагчин Стив МакКарри (Steve McCurry) баримтжуулж, "Цус ба утаа" нэртэй фото цуврал гаргажээ. 

Талибаны гарт дахин орсон Афганистан дахь Хазаруудын амьдрал ямар байна вэ? (Фото төсөл)

Хазаруудын ихэнх нь Афганистаны төв хэсгийн Хазаражат буюу "хазарагийн газар" хэмээх уулархаг нутагт амьдардаг.

Тэд исламын шашны Шиа урсгалыг шүтдэг бөгөөд энэ нь Афганистаны бусад ихэнх үндэстний шүтдэг Суни урсгалтай зарим талаар зөрөлддөг аж.

Үүнээс болж тэд хавчлага гадуурхал, алан хядлага, боолчлол, хүйс тэмтрэлт, тамлан зовоолт гээд асар их зовлонг үзсээр ирэв

Паштун нар Хазаруудыг аймаглан устгах бодлогоо хэрэгжүүлэхдээ Хазарууд бол буруу шашинтай “шиа” нар хэмээн шалтаглаж бусдыг турхирдаг гэнэ.

Талибанчуудын засгийн эрхэнд байсан 1996 – 2001 оны үе нь энэхүү хар бараан түүхийн зөвхөн нэгээхэн хэсэг нь юм

Харамсалтай нь АНУ болон түүний холбоотнууд Афганистанаас гарч явсны дараа Талибанууд дахин хүчирхэгжиж, ихэнх нутгуудыг эргүүлэн эзэлж аваад байна

Тэдний нутагт байдаг түүхийн үнэт өв Буддын аварга хөшөөнүүдийг Талибууд дэлбэлэн устгасны дараа л дэлхий нийт Хазаруудын тухай мэддэг болжээ

Хазарууд нь Афганы нийт хүн амын 20 хувийг бүрдүүлдэг бөгөөд улсдаа хүн амаараа 3-т орох угсаатны бүлэг юм.

Кабул дахь бусад үндэстний тоож хийдэггүй ачигч, гудамж цэвэрлэгч болон бусад хар ажлыг тэд л хийдэг учир энэ төрлийн ажлуудыг "Хазара мэргэжил" гэж нэрлэх болжээ.

19-р зууны сүүл үе хүртэл тэднийг боол болгон зардаг байсан бол 20-р зууны эхэнд олон мянган Хазар хүнийг нэг дор хоморголон хөнөөсөн явдал гарч байжээ

Өнгөрсөн 5-р сард Кабул дахь Хазар хорооллын сургуулийн дэргэд бөмбөг дэлбэлснээс болж 19 сурагч амиа алдаж, түүнээс олон хүн шархадсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()