Нэг л дүрдээ "барьцаалагдсан" Холливудын алдартай жүжигчид

Жүжигчний мэргэжил гэдэг кино зураг, телевиз радио, тайз дэлгэцийн бүтээлд тодорхой дүр бүтээж, түүгээрээ дамжуулан зохиолын амин сүнсийг урлаж чаддаг онцлогтой мэргэжил юм. Тиймээс жүжигчин хэр зэрэг үүргээ биелүүлж дүрээ үнэн сэтгэлээсээ гаргаж чадна, уран бүтээл төдий чинээ амжилт олох зам нь нээгдэнэ. Гэвч зарим жүжигчдийн бүтээсэн тодорхой нэг дүр нь үзэгчдийн сэтгэлд "бат" хоногшсон тул тухайн жүжигчнийг кино карьерийнх нь туршид зөвхөн тэрхүү дүрээр нь л төсөөлж эхэлдэг байна. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон жүжигчдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Нэг л дүрдээ "барьцаалагдсан" Холливудын алдартай жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Даниэл Рэдклифф (Daniel Radcliffe)

Дэниэл Рэдклифф Харри Поттерын дүрээр дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг болсон билээ. Тэрээр гэрээнд заасны дагуу тус цуврал киноны бүх анги гарч дуусах хүртэл өөр ямар ч кинонд тоглох ёсгүй байсан аж. Тиймээс хамгийн сүүлчийн Харри Поттерийн анги гарсны дараа Дэниэл Рэдклифф өөрт нь санал тавьсан бүхий л бүтээлд жүжиглэх болсонд гайхах зүйл байхгүй. Гэсэн хэдий ч үзэгчид түүнийг жинхэнэ нэрээр нь бус Харри гэж дуудсан хэвээр байгаа юм. 

Даниэл Рэдклифф (Daniel Radcliffe)

2 Кристен Стюарт (Kristen Stewart)

"Twilight" цувралын Беллагийн дүрийг бүтээсэн Кристен Стюарт найз залуу Робер Патенсоноосоо дуулиантай салснаас болоод өөр найруулагчид түүнийг кинондоо тоглуулахаас жийрхсэн байдаг. Учир нь тэд хэт их хэл аманд орсон Кристен үзэгчдийг татахгүй гэж эмээсэн хэрэг. Үүнээс болоод Кристен Стюарт Беллагийн дүрээс өөр бүтээлээр үзэгчдэд танигдаагүй бөгөөд өдгөө ганцхан "Twilight"-д тоглосон гэдгээрээ хүмүүсийн сэтгэлд үлджээ. 

Кристен Стюарт (Kristen Stewart)

3 Рован Аткинсон (Rowan Atkinson)

Рован Аткинсон амжилт гаргасан хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглосон ч аль нь ч Mr. Bean шиг олонд танигдаагүй юм. Зарим үзэгчид түүний тоглосон "Blackadder", "The Witches", "Johnny English" зэрэг уран бүтээлүүдийг нь шимтэн үзэх дуртай ч Mr. Bean шиг дэлхийд нийтэд танигдсан нь ховор юм. 

Рован Аткинсон (Rowan Atkinson)

4 Тоби Магуайр ( Tobey Maguire)

Тоби Магуайр Хүн аалзын дүрийг хамгийн сүүлд 2007 онд бүтээснээс хойш Great Gatsby-г эс тооцвол томоохон бүтээлд бараг тоглоогүй юм. Магадгүй хүн аалзын дүр нь олны сэтгэлд хэтэрхий хоногшсон учраас найруулагч нар түүнийг кинондоо тоглуулахаас эмээх болсон байх. 

Тоби Магуайр ( Tobey Maguire)

5 Маколей Калкин (Macaulay Culkin)

Маколей Калкин хэдийгээр бага байхдаа өсөх ирээдүйтэй од байсан ч эцэг эх нь буруу шийдвэрүүд гаргаснаас болж бүх боломжийг нь балласан юм. Насанд хүрсэн хойноо хэрэг төвөгт орооцолдох болсон Маколей жүжигчин Мила Кунист хаягдсаны дараа хар тамхинд хүртэл орсон байдаг. Өдгөө 40 нас хүрч байгаа түүний жүжигчний карьер нь бараг үгүй болж, Калкин Гэртээ ганцаараагийн жаал хэвээр үлджээ. 

Маколей Калкин (Macaulay Culkin)

6 Меган Фокс (Megan Fox)

Меган Фокс хэдийгээр "Transformers"-ийн хоёрхон ангид тоглосон боловч үзэгчид ихэнхдээ түүнийг үүгээр нь л дурсах болжээ. Азаар дараа нь "Jennifer's Body", "Teenage Mutant Ninja Turtles" "Trapped" зэрэг бүтээлүүд Меган Фоксыг "Transformers"-оос зайгаа барихад нь тусалж чадсан юм. 

Меган Фокс (Megan Fox)

7 Дакота Жонсон (Dakota Johnson)

"Peanut Falcon", "Suspiria" болон "Bad Times at the El Royale" гэх мэт кинонуудад Дакота Жонсон тун чадварлаг тоглосон байдаг ч "Fifty Shades of Gray"-ийн дүрээр нь л хүмүүс түүнийг таних болсон юм. Үнэхээр том шуугиан тарьсан бүтээл болохоор энэ нь ч арга ч үгүй биз...

Дакота Жонсон (Dakota Johnson)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()