"Ганнам стайл"-ын бүжигчин жаал аль хэдийн том залуу болжээ

Дэлхий даяар сая сая хүмүүсийн сэтгэлд хүрч нэгэн цагт Youtube дээрх бүх цаг үеийн хамгийн их хандалттай видео бичлэгээр шалгарч байсан Gangnam Style дууг сонсож үзээгүй хүн гэж үгүй байх. Гарсан цагаасаа эхэлж өвөрмөц өнгө аяс, цоглог хэмнэлээрээ олон сая хүний таашаалд нийцсэн энэ дууны бичлэгт хамтран ажилласан бараг хүн бүр тодорхой хэмжээнд алдартай болсон билээ. Тэгвэл энэ дуун дээр гардаг хөгжилтэй бяцхан хүү мөн л алдартай болсноос гадна хэдийнээ 15 нас хүрчихсэн гэнэ шүү!

"Ганнам стайл"-ын бүжигчин жаал аль хэдийн том залуу болжээ

Одоогоос 9 жилийн өмнө улс улсын хөгжмийн чартыг тэргүүлж, сая сая үзэгчийн сэтгэлийг байлдан дагуулж байсан Gangnam Style дуунд гардаг PSY-ын бяцхан хувилбар Хван Мин Ү (Hwang Min Woo) хүү 6 настай байхдаа энэхүү клипэнд тоглосон байна. Тэрээр үүнээс өмнө ч бүжиглэдэг байсан бөгөөд телевизийн шоунд хүртэл тоглосон байжээ. Хүүгийн эрч хүчтэй нүүрний хувирал, мэдрэмжийг нүдээр үзсэн PSY түүнийг өөрөө клипэндээ урьж бүжиглүүлсэн аж.

Gangnam Style дууны дараа чамлахааргүй алдартай болсон Мин Ү хэд хэдэн улс орнуудаар аялж, өөрийн үзүүлбэрээ үзүүлсэн тул дэлхий даяар танигдаж, олны хайрыг татсан байна. Ийнхүү 8 настайдаа тэрээр өөрийн "Show + Time" дууг цацжээ.  

Энэ хүү одоо хэдийнээ 15 нас хүрсэн ба дахин өөр дуунууд гаргаад амжсан ч ойрын үед голдуу телевизийн нэвтрүүлэгт оролцож байгаа гэнэ. 

Мин Ү "Little PSY" нэртэй өөрийн гэсэн Youtube хуудас хөтлөн ажиллуулж, сонирхолтой бичлэгүүд нийтэлдэг.

Түүний бага насны эгдүүтэй төрх нь өөрчлөгдөж, том залуу болж байгаа ч үзэгчдийн хайрыг татах авьяас нь хэвэндээ байгаа гэдгийг 130 гаруй мянган дагагчдынх нь тооноос харах боломжтой. 

Мин Ү Youtube хуудсандаа бичлэг хийлгүй удсан нь түүнийг хорт хавдраас болж хорвоог орхисон гэх цуурхал тарахад хүргэж байсан юм.

Угтаа PSY уран бүтээлчтэй ижилхэн гэдгээрээ олны анхаарлыг татаж байсан хоёр хүү байдгийн нэг нь Хван Мин Ү бол нөгөө нь хорт хавдартай тэмцэж байсан Жон Мин Ү хэмээх хүү байсан аж. Хоёр хүүхдийн нэр нь ижил боловч хувь заяа нь адилгүй байжээ.

Жон Мин Ү

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()