Салсныхаа дараа кинонд хосуудын дүрд тоглосон жүжигчид

Алдартай хосууд нэг кинонд тоглох нь энгийн үзэгдэл. Гэвч зураг авалт гэдэг удаан үргэлжилдэг зүйл бөгөөд тэр хооронд хайр "унтарч" хагацах явдал гарч болно. Эсвэл өмнө нь салсан жүжигчид дахин дурлалт хос болж жүжиглэх хэрэг гардаг. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон жүжигчдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Салсныхаа дараа кинонд хосуудын дүрд тоглосон жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нина Добрев ба Иэн Сомерхолдер (Nina Dobrev and Ian Somerhalder)

Нина болон Иан нар 2009 онд "The Vampire Diari" цувралын зураг авалтын үеэр танилцсан бөгөөд 2011-2013 онуудад үерхсэн байдаг. Нина, Иан нар салсныхаа дараа 2017 онд дуустал тус цувралд үргэлжлүүлэн тоглосон юм.

Нина Добрев ба Иэн Сомерхолдер (Nina Dobrev and Ian Somerhalder)

2 Эванжелин Лили ба Доминик Монаган (Evangeline Lily and Dominic Monaghan)

Эванжелин, Доминик нар "Lost" цувралын зураг авалтын үеэр танилцжээ. Хосууд 2004-2007 онд болзсон (зарим эх сурвалжийн мэдээлснээр 2009 он хүртэл) бөгөөд салсны дараа ч хоёр жүжигчин цувралдаа үргэлжлүүлэн тоглосон байна.

Эванжелин Лили ба Доминик Монаган (Evangeline Lily and Dominic Monaghan)

3 Женнифер Лоуренс ба Николас Хоулт (Jennifer Lawrence and Nicholas Hoult)

Женнифер 2010 онд "X-Men: First Class"-ийн зураг авалтын үеэр Николастай танилцсаныхаа дараа түүнтэй болзож эхэлсэн байна. Хосууд 2014 онд салсан боловч дараа нь "X-Men: Apocalypse", "X-Men: Dark Phoenix" кинонд мөн хамтран тоглосон юм.

Женнифер Лоуренс ба Николас Хоулт (Jennifer Lawrence and Nicholas Hoult)

4 Кэйли Куоко ба Жонни Галекки (Kaley Cuoco and Johnny Galecki)

"Big Bang Theory" цувралын жүжигчид болох Кэйли Куоко ба Жонни Галекки нар 2007-2009 онд болзсон байна. Салсныхаа дараа Кайли, Жонни нар дахиад 10 жил тус цувралд тоглосон аж.

Кэйли Куоко ба Жонни Галекки (Kaley Cuoco and Johnny Galecki)

5 Аманда Сейфрид ба Доминик Купер (Amanda Seyfried and Dominic Cooper)

Хосууд "Mama Mia!" Киноны зураг авалтаар танилцжээ. 2008-2011 онд хосууд үерхсэн бөгөөд салсныхаа дараа Аманда, Доминик нар "Mama Mia 2" кинонд тоглосон билээ. 

Аманда Сейфрид ба Доминик Купер (Amanda Seyfried and Dominic Cooper)

6 Блэйк Лайвли ба Пенн Бадгли (Blake Lively and Penn Badgley)

"Gossip Girl" олон ангит киноны одууд болох Блэйк Лайвли ба Пенн Бадгли нар 2010 он хүртэл 3 жил орчим үерхсэн байдаг. Салсныхаа дараа тэд дээрх цувралыг дуусах хүртэл буюу 2 улирал хамтран тогложээ. 

Блэйк Лайвли ба Пенн Бадгли (Blake Lively and Penn Badgley)

7 Лили Рейнхарт ба Коул Спроуз (Lili Reinhart and Cole Sprouse)

Лили, Коул нар Riverdale телевизийн олон ангит кинонд хамтран тоглосон бөгөөд 2017-2020 онд үерхсэн юм. Салсны дараа хуучин амрагууд цувралын шинэ улиралд дахин хамтран тоглосон билээ. 

Лили Рейнхарт ба Коул Спроуз (Lili Reinhart and Cole Sprouse)

8 Женнифер Карпентер ба Майкл С. Холл (Jennifer Carpenter and Michael C. Hall)

Жүжигчид "Dexter" цувралын зураг авалтын талбай дээр танилцсөн бөгөөд 2008 онд гэрлэж, 2011 онд салсан байна. Салсан ч гэсэн тэд цувралаа 2013 онд гарч дуусах хүртэл хамран ажилласан аж. 

Женнифер Карпентер ба Майкл С. Холл (Jennifer Carpenter and Michael C. Hall)

9 Кайл Маклачлан ба Лаура Дерн (Kyle McLachlan and Laura Dern)

Кайл, Лаура нар "Blue Velvet" киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд 1985-1989 оны хооронд болзож байсан юм. 2017 онд тэд "Twin Peaks" цувралд тоглосноор дахин зураг авалтан дээр уулзжээ.

Кайл Маклачлан ба Лаура Дерн (Kyle McLachlan and Laura Dern)

10 Камерон Диаз ба Жастин Тимберлейк (Cameron Diaz and Justin Timberlake)

Камерон Диаз ба Жастин Тимберлейк нар 2003-2007 онд болзож байсан боловч тун хүнд нөхцөлд салсан байдаг. Харин тэд 2011 онд "Bad Teacher" кинонд хамтран тоглосон аж. 

Камерон Диаз ба Жастин Тимберлейк (Cameron Diaz and Justin Timberlake)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()