Алдар нэрт хүрэхээсээ өмнө аль хэдийн хөрөнгөжсөн байсан одод

Нэрд гарсан хүмүүсийн ихэнх нь хүнд хэцүү амьдралыг туулж, хатуужсаныхаа хүчинд ажилтанд хүрсэн байдаг. Тэгвэл зарим алдартнууд үнэхээр дутах юмгүй өссөн, ёстой л амны хишигтэй төрсөн байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр алдартнуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Алдар нэрт хүрэхээсээ өмнө аль хэдийн хөрөнгөжсөн байсан одод

1 Кардашианы гэр бүл (The Kardashian family)

Армени гаралтай хуульч Роберт Кардашиантай томоохон хэргүүд дээр ажилладаг нэгэн байсан учраас багагүй хөрөнгө цуглуулж чадсан байдаг. Тиймээс тэрээр гэр бүлээ юмаар дутаах нь битгий хэл Холивудын дээдсийн хүрээнийхний дунд оруулж чадсан юм. Харин түүнээс салсныхаа дараа Крис Женнер тэрхүү холбоо сүлбээгээ ашиглан Кардашианы гэр бүлийг дэлхий дахинд алдартай болгосон аж.

Кардашианы гэр бүл (The Kardashian family)

2 Парис ба Ники Хилтон (Paris and Nicky Hilton)

Дэлхийд хамгийн томд тооцогддог Hilton сүлжээ зочид будлын өв залгамжлагчид болох Парис ба Ники Хилтон нарт нэр алдраас бусад нь байсан гэхэл болно. Харин Парис Хилтон алдартай байхыг юу юунаас илүү хүсдэг байсан учраас чадах бүхнээ хийсний үр дүнд үнэхээр олны танил болж чадсан байдаг. 

Парис ба Ники Хилтон (Paris and Nicky Hilton)

3 Тэйлор Свифт (Taylor Swift)

Тэйлор Свифтийн удамд 3 банкны захирал бий. Тиймээс түүний гэр бүлийг удам дамжсан баян гэж үзэж болох юм. Бүр Тэйлорын аав нь Big Machine Records компанийн хувьцаа эзэмшигч болж байсан бөгөөд үүний ачаар тэрээр охиныхоо анхны цомгийг бичүүлж чадсан аж. 

Тэйлор Свифт (Taylor Swift)

4 Лэди Гага (Lady Gaga)

Лэди Гага нь интернет зах зээлд хөлөө олсон томоохон бизнес эрхлэгч Жозеф Германоттын гэр бүлд төрсөн бөгөөд түүний компани нь АНУ-ын шилдэг зочид буудал, ресторанд Wi-Fi суурилуулах үйлчилгээ үзүүлдэг байна. Гэхдээ Жоанна Анжелина (дуучны жинхэнэ нэр) ааваасаа тийм ч их туслалцаа авалгүйгээр нэрд гарсан юм.

Лэди Гага (Lady Gaga)

5 Белла ба Жижи Хадид (Bella and Gigi Hadid)

Белла ба Жижи Хадид нарын ээж Ёоланда Фостер өөрөө загвар өмсөгч байсан юм. 31 настайдаа тэрээр "зодог тайлаад" алдарт архитектор Мохаммед Хадидтай гэрлэсэн юм. Мохаммед нь дэлхий даяар хэд хэдэн зочид буудал, орон сууц, оффисын барилга эзэмшдэг байсан бөгөөд гурванхосууд хүүхэдтэй болсон аж. Бага хүүхдээ төрүүлсний дараа Ёоланда "The Real Housewives of Beverly Hills" хэмээх реалити шоугаа гаргаж гэр бүлээ гэрд гаргасан билээ. 

Белла ба Жижи Хадид (Bella and Gigi Hadid)

6 Ариана Гранде (Ariana Grande)

Ариана томоохон харилцаа холбооны компанийн гүйцэтгэх захирал Жоан Грандегийн охин юм. 4 настайгаас нь охиноо эцэг эх нь Арианаг Little Palm хэмээх театрт элсүүлж урлагын хүн болгосон байна. Үүнээс 4 жилийн дараа Ариана телевизээр анхны тоглолтоо хийсэн байдаг.

Ариана Гранде (Ariana Grande)

7 Адам Левин (Adam Levine)

Адамын аав нь M.Fredric хэмээх томоохон хувцасны сүлжээ дэлгүүрийн эзэн аж. Эцэг нь хүүгээ аль үнэтэй хувийн сургуулиудад явуулж маш сайн боловсрол эзэмшүүлсэн юм. Харин Адам урлагын хүн болохоор шийдсэн бөгөөд өөрийн байгуулсан Maroon 5 хамтлагын хүчээр нэрд гарсан байна. 

Адам Левин (Adam Levine)

8 Майли Сайрус (Miley Cyrus)

Майлигийн эцэг Били Рэй Сайрус нь 90-ээд оны хамгийн том контри дуучдын нэг байсан юм. Тиймээс Майли төрсөн цагаасаа эхлээд урлагтай нөхөрлөсөн бөгөөд аавынхаа хөгжмийг ертөнцийн холбоо сүлбээг сайн ашиглаж чаджээ. 

Майли Сайрус (Miley Cyrus)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()