Тайландын хотын гудамжинд сармагчны дайн болж, зам хаагджээ

Та бид өнөөдрийг хүртэл гайхмаар сонин тулаант үзэгдлүүдийг кино дэлгэцнээс тоймгүй олон удаа харж байсан билээ. Гэвч кинон дээрээс л харж байсан тэдгээр харгис тулааныг бодит амьдрал дээр олж харах үед дэргэд нь байгаа хүмүүст ямар сэтгэгдэл төрдөг нь хачирхалтай. Яг энэ явдал өнгөрсөн 7-р сарын сүүлээр Тайланд улсын төв хэсэгт орших Лопбури мужийн гудамжинд болж өнгөрсөн бөгөөд үймээн үүсгэсэн этгээдүүдээс болж бүхэл замын хөдөлгөөн саатсан байна. Хамгийн хачирхалтай нь ширүүн зодоон хүмүүсийн хооронд биш, сүрэг сармагчингуудын хооронд болжээ. 

Тайландын хотын гудамжинд сармагчны дайн болж, зам хаагджээ

Сармагчингууд Тайландын Лопбури мужийн Phra Kan Shrine хийдийн ойролцоох гудамжинд тал талаасаа уулзан зодолдсон байна. Өдөр бүр хараад байхааргүй ер бусын энэхүү үйл явдлыг Лопбури мужийн иргэд дүрс бичлэг хийн баримтжуулж, цахим ертөнцөд хуваалцсанаар дэлхий даяар олон сая хүмүүсийн анхааралд өртжээ.

Энэ бүс энгийн үед дэлхийн олон орноос ирсэн жуулчдын хөлд дарагддаг хэсэг боловч цар тахлын хөл хориогоор бараг хүнгүй шахуу сэлүүхэн байсан аж. Лопбури мужид амьдардаг мянга мянган сармагчин жуулчдаас хоол олж иддэг байсан тул энэ газрыг зорьж ирэх зочингүй болсноос үүдэн сармагчин сүрэг хоол олж идэхэд асуудал үүсэж эхэлснээс болж хоёр сүрэг хооронд зодоон үүссэн байж болзошгүй гэнэ.

Лопбури мужид сармагчингууд зодолдох нь тийм ч ховор үзэгдэл биш хэдий ч оршин суугчид урьд өмнө нь хэзээ ч сүрэг сармагчингийн тулааныг харж байгаагүй аж. Галзуурсан гэмээр сармагчингууд хүмүүсээс ч зай барьж дөлөөгүй бөгөөд бүхэл бүтэн замын хөдөлгөөнийг нийтээр нь саатуулсан байна. 

Үүнээс гадна тэднийг тараахаар чанга чимээ гаргаж машины дохио дарж байгаа хүмүүсийг ч тоох сөхөөгүй "дайтсан" байна. Илүү чимээ шуугиан үүсгэвэл байдал улам хурцдахаар байсныг зарим хүмүүс баталж байв. 

Сүргийн тулаан идэш тэжээл, эмэгчин сармагчингийн төлөө, хүч чадлаа батлах гээд хэд хэдэн шалтгаантай байж болохыг холбогдох албаны төлөөлөгч тайлбарласан байна.

Зарим интернет хэрэглэгчид эдгээр сармагчингуудын үйлдлийг жуулчдаас бэлэн идэш тэжээл авч идсээр байгалиас заяасан чанараа алдаж байгаагийн илрэл гэж үзэж байсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()