Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хүн төрөлхтөн бүсгүйчүүдийн дунд хэт туранхай, нарийхан биеийн галбирыг гоо сайхны стандартаар тодорхойлдог байсан цаг хэдийнээ ард хоцорч, эмэгтэйчүүдийн бие галбирын олон төрлийг бүгдийг нь гоё сайханд хамруулан ойлгодог болсон билээ. Нэгэн цагт загвар өмсөгч эмэгтэйчүүдийг хэдхэн кг нэмэхэд тарган, бүдүүнд тооцдог байсан үзэл ийнхүү өөрчлөгдөхөд өнөөгийн моделиудын нөлөө их байсан нь гарцаагүй. Үүний эхлэлийг тавьсан зоригтой охидын нэг нь Австралийн загвар өмсөгч Стефаниа Феррарио (Stefania Ferrario) бөгөөд тэрээр маннеканаас "өргөн" биетэй загвар өмсөгчдийг plus-size хэмээн тодотгохын эсрэг өөрийн дуу хоолойгоо илэрхийлж олны дэмжлэгийг хүртсэн юм.