2000-аад оноос эргэн ирсэн халуухан трэнд энэ зуны охидын гоёл болж байна

Нар шарсан халуун өдрүүдэд ганган дэгжин хувцасласан үзэсгэлэнт охид хотын гудамжийг чимж, зун цагийн өнгө төрхийг тодорхойлдог билээ. Тэгвэл бид нийт охид бүсгүйчүүддээ зориулан энэ зун хамгийн эрэлттэй байгаа богино топнуудаас санал болгож байна. Тренд болж буй загваруудын дийлэнх нь харсан бүхний харцыг булаам, халуухан хэв маяг бүхий 2000-аад оноос эргэн ирсэн загвар байгааг анзаарсан уу? Та зун цагийн цэцэг навч мэт өнгөлөг болоод халуухан эдгээр топнуудаас сонголтоо хийн гоёж болгож болох юм. 

2000-аад оноос эргэн ирсэн халуухан трэнд энэ зуны охидын гоёл болж байна

Хуучин цагийн загварын олон чиг хандлага он жил өнгөрөх тусам эргэн "моод" болдог нь бараг жам ёсны хэрэг гэж хэлж болно. Энэ зуны тухайд 2000-аад оны үеийн задгай топ загварын ертөнцөд тренд болж, охид бүсгүйчүүдийн дунд алдаршиж эхэлснийг та бүхэн цахим сүлжээнүүдээс олж харсан нь лавтай. 

Шааль, алчуур зэрэг загварын салшгүй хэсэг болж байсан тэр цагаас хойш өнөөдөр эргэн ирсэн торгомсог материал бүхий "бяцхан" гоёл бүсгүйчүүдийн гуалиг биеийг улам бүр халуухан харагдуулж байгаа биз? 

Загвар өмсөгч Деми Рөүз ягаан, улбар шар өнгүүдийг дэгжин хослуулжээ

Загвар өмсөгч Деми Рөүз ягаан, улбар шар өнгүүдийг дэгжин хослуулжээ

Телевизийн хөтлөгч Молли Мэй бор өнгийн ороолтоор гангарсан нь

Телевизийн хөтлөгч Молли Мэй бор өнгийн ороолтоор гангарсан нь

Үзэсгэлэнт Шэннон Сингхийн торгомсог алчууран гоёл

Үзэсгэлэнт Шэннон Сингхийн торгомсог алчууран гоёл

Английн ТВ шоуны од Шарлотт Кросбигийн халуухан гоёл

Английн ТВ шоуны од Шарлотт Кросбигийн халуухан гоёл

Louis Vuitton-ы алчуур Майа Жамагийн бие галбирыг улам тодотгожээ

Louis Vuitton-ы алчуур Майа Жамагийн бие галбирыг улам тодотгожээ

Блоггер Эмили Харрисийн зун цагийн төгс хувцаслалт

Блоггер Эмили Харрисийн зун цагийн төгс хувцаслалт

Кайли Женнер ч үүнээс дутсангүй

Кайли Женнер ч үүнээс дутсангүй

Жүжигчин Сельма Хайек үүнийг 1997 онд анх моод болгож байжээ

Жүжигчин Сельма Хайек үүнийг 1997 онд анх моод болгож байжээ

Энэ мэтчилэн зун цаг, аялал зугаалгын төгс хувцаслалтын санаануудаас хүргэж байна

Энэ мэтчилэн зун цаг, аялал зугаалгын төгс хувцаслалтын санаануудаас хүргэж байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()