Тэрбумтан Илон Маск өдгөө хаана амьдарч байгаа вэ?

Forbes сэтгүүл Tesla-ийн үүсгэн байгуулагч Илон Маскийн нийт хөрөнгийг 233 тэрбум ам.доллар хэмээн үнэлсэн байдаг. Ийм хэмжээний мөнгөтэй хүн ёстой л хүссэн газраа амьдарч чадах нь тодорхой. Гэвч тэрээр саяхан өөрийн байшингийн зургийг цахим орчинд хуваалцсан байна. Эндээс харвал дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг Илон үнэхээр даруухан газар амьдардаг ажээ. Илон Маскийн гэр нь Техасын Бока Чика тосгонд SpaceX -ийн пуужин хөөргөдөг талбайн хажууд байрладаг. Тэр компанийнхаа ойролцоо амьдрахыг илүүд үздэг учраас ийм байршлыг сонгожээ. 

Тэрбумтан Илон Маск өдгөө хаана амьдарч байгаа вэ?

Түүний байшин нь нэг өрөө бөгөөд 50 мянган ам.долларын үнэтэй гэнэ. Мэдээж тэрбумтны хувьд энэ нь дэндүү бага тоо юм. Хэмжээний хувьд 35 хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд зөвхөн гал тогоо, зочны өрөө, угаалгын өрөө, ор зэргээс бүрддэг.

Тус байшинг Boxabl хэмээх компани ганцхан өдрийн дотор барьсан байна. Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг тус барилгын компани зах дээрх бусад газруудаас 50 хувиар хямд өртгөөр ийм авсаархан байшин барьдаг гэнэ. Boxabl-ийн байшингууд нь 2.9 м-ийн өндөртэй хавтанг угсрах замаар бүтдэг. Эдгээр хавтангуудыг магнийн ислээр шүршсэн байдаг учраас гал, чийг, хөгцөнд тэвсэртэй аж. 

Илон Маскийн энэ байшин Техасын Бока Чика тосгонд байрладаг. Түүний ойролцоо Маскийн SpaceX компани байдаг бөгөөд тус байгууллага өөрсдийн ажилчдад зориулж тусгай хотхон байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Ингэхдээ тэд АНУ болон Мексикийн хилийн ойролцоо байдаг нутагт суурингаа байгуулахаар болжээ. Ажилчдын хүүхдүүд автобусаар 20 орчим минутын дотор хүрэх боломжтой Браунсвилл сургуульд суралцах болно.

Өмнө нь Илон Маск 143 сая ам.долларын үнэтэй нэлээд том үл хөдлөх хөрөнгөтэй байжээ. Гэхдээ 2020 оны 5 -р сард тэрээр өөрийн өмч хөрөнгөө зарах болсноо зарлав. Тухайлбал, энэ оны зургадугаар сард тэрээр Сан Франциско дахь байшингаа зарсан тухайгаа мэдэгдсэн билээ. Одоогийн байдлаар тэрээр жижиг байшингаас гадна есөн унтлагын өрөө бүхий харштай аж. Тэрбээр үүнийг 2017 онд 33 сая ам.доллараар худалдаж авсан бөгөөд одоо томоохон арга хэмжээнүүдэд зориулан түрээслүүлж байгаа. Үүний зэрэгцээ уг харшийн үнэ нэмэгдэж 53.6 сая ам.доллараар үнэлэгджээ.

Өөрийн компанийн дэргэдэх жижиг байшиндаа Илон Маск ганцаараа амьдардаг. Түүнийг эхнэр Граймес болон хүү X Æ A-12 нар одоо хаана амьдардагийг хэн ч мэдэхгүй. Тэд Илон Маскийн нэр дээр бүртгэлгүй харш, орон сууцанд амьдардаг байж болох юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()