1
Жэми Герц (Jami Gertz)
Жэми Герц нь 80-аад оны үед хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг байсан ч Холливудын жинхэнэ томчуудын эгнээнд орж чадаагүй юм. Тэрээр 1989 онд Энтони Ресслер хэмээх эртэй гэр бүл болсон байдаг. Энтони хөрөнгө оруулалтын Ares компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал юм. Forbes-ийн мэдээлснээр тэрээр 2.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд үүнээс гадна тэд NBA-ийн Atlanta Hawks багийг хамтран эзэмшдэг аж.
2
Холли Валэнс (Holly Valance)
Жүжигчин Холли Валэнс 2012 онд Ник Кэндитэй гэр бүл болжээ. Кэнди ба түүний ах Кристиан нар нь Их Британид тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг. The Richest -ийн мэдээлснээр тэрээр 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэнэ.
3
Жанет Жексон (Janet Jackson)
Попын хаан Майкл Жексоны дүү охин дуучин Жанет Жексон хоёр нөхрөөс салсныхаа дараа 2012 онд Катарын бизнес эрхлэгч, тэрбумтан Виссам Аль Манатай гэрлэсэн юм. Дэлхийд алдартай эдийн засгийн Forbes сэтгүүл энэ эрхмийн нийт хөрөнгийг 1 тэрбум ам.доллараар үнэлсэн байдаг. Тэд эцэг эх болсноосоо хойш гэр бүлдээ илүү их цагийг зарцуулна гэж төлөвлөж байгаагаа олон нийтэд мэдэгдэж байсан ч харамсалтай нь 2017 онд салж, тус тусынхаа амьдралыг хөөхөөр болсон аж.
4
Миранда Керр (Miranda Kerr)
Орландо Блумын хуучин эхнэр, загвар өмсөгч Миранда Керр хоёр дахь удаадаа өмнөхөөсөө ч илүү их мөнгөтэй хүнтэй гэрлэхээр шийджээ. Тэрээр 2017 онд тэрбумтан Эван Шпигелтэй танилцаж, жилийн дараа хуримаа хийсэн байна. Business Insider-ийн мэдээлснээр Snapchat -ийн үүсгэн байгуулагч Эван нь ойролцоогоор 3.4 тэрбумын хөрөнгөтэй юм байна.
5
Салма Хайек (Salma Hayek)
Жүжигчин Салма Хайек 2009 онд Франсуа-Анри Пинотай гэрлэжээ. Пиногийн гэр бүл Франц улсад толгой цохих чинээлэгт тооцогддог бөгөөд Франсуа-Анри гэр бүлийнхээ хөрөнгийг хариуцдаг Керинг компанийн гүйцэтгэх захирал юм. Celebrity Net Worth -ийн мэдээлснээр Франсуа-Анри 7 тэрбум долларын хөрөнгөтэй гэнэ.
6
Элле Макферсон (Elle MacPherson)
Супермодель Элле МакФерсоны хоёр дахь нөхөр нь Майами хотын үл хөдлөх хөрөнгийн магнат Жеффри Соффер юм. Тэд 2013 онд гэрлэсэн бөгөөд хоёр жилийн дараа Forbes сэтгүүл Софферыг дэлхийн тэрбумтнуудын эгнээнд элссэн гэж мэдээлсэн байдаг.
Харамсалтай нь энэ хос 2017 онд салсан юм.
7
Стефани Сеймур (Stephanie Seymour)
Загвар өмсөгч Стефани Сеймур дөнгөж 16 настай байхдаа өөрийн агентлагийн захирал Жон Касабланкастай үерхэж эхэлсэн бөгөөд хожим түүнтэй гэрлэжээ. Жон Касабланкас нь 2.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж.
8
Жэйн Фонда (Jane Fonda)
Олон амжилттай кинонд тоглосон Жейн Фондагийн хувийн хөрөнгө 200 сая ам.долларт хүрсэн юм. Мөн тэрээр амьдралдаа маш баян эрчүүдийг сонгож гэрлэсэн байдаг. Тэдний нэг нь 1991-2001 оны хугацаанд түүний нөхөр байсан Тед Тернер байв. Forbes -ийн мэдээлснээр CNN -ийн үүсгэн байгуулагч Тед Тернерийн нийт хөрөнгө 2.6 тэрбум ам.долларт хүрдэг.
9
Хедер Миллс (Heather Mills)
Хизер Миллс 2002 онд Пол Маккартнитай гэрлэхдээ хэдийнээ олонд танигдсан загвар өмсөгч байсан юм. Хосууд 2008 онд салсан бөгөөд шар хэвлэлүүд энэ тухай ам булаалдан цуурсан байдаг. МакКартни өнөөдөр ч дэлхийн хамгийн баян дуучдын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд 1.2 тэрбум орчим ам.долларын хөрөнгөтэй гэж Celebrity Net Worth мэдээлж байсан юм.
10
Меланиа Трамп (Melania Trump)
Меланиа Кнавс 1998 онд Дональд Трамптай танилцахдаа загварын ертөнцийн бусад охидын л нэгэн адил загвар өмсөгч байсан юм. Тэд үүнээс долоон жилийн дараа буюу 2005 онд албан ёсоор гэр бүл болсон билээ. Forbes сэтгүүлээс Дональд Трампын хөрөнгийг 3.1 тэрбум ам.доллараар үнэлсэн байна.