Нацист эзлэн түрэмгийлэгчдийн "амраг" болсон франц бүсгүйчүүдийн төрх

Дайны хүнд үед "амьд үлдэх" гэсэн цор ганц амьдралын дүрэм үйлчилдэг гэлтэй. Энх цагийн амар тайван амьдралд ёс суртахуунгүйд тооцогдох үйлдлүүд төрөлх улс орон нь дайсны хөлд эзлэгдсэн байх үед зарим иргэдийнх нь амьд үлдэх арга зам байсан ч байж болох юм. Францчууд Дэлхийн II дайн эхэлсний дараа нацистуудтай ердөө зургаанн долоо хоногийн турш тулалдаад бууж өгсөн болохоо зарласан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ нийтлэлээс та бүхэнд дайснуудтайгаа амрагийн харилцаа үүсгэсэн франц бүсгүйчүүдийг олж харах болно. 

Нацист эзлэн түрэмгийлэгчдийн "амраг" болсон франц бүсгүйчүүдийн төрх

Францын нутаг дэвсгэр Германы мэдэлд шилжсэн цагаас эхэлж тус улсын амьдрал ердийн хэмнэлээрээ үргэлжилж байв.

Парисын кафе, кино театруудын хаяг тэмдэг өөрчлөгдөж, зөвхөн Герман цэргүүдийг л тэнд нэвтрүүлдэг болсноос бусдаар урьд өмнөхийн адил ажилласаар байжээ.

Шөнийн амьдралыг тэтгэх зугаа цэнгэлийн газрууд ч мөн зочдоо хүлээн авсаар байсан аж.

Олон зууны туршид Европ даяар алдаршсан франц бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгээс "мэдрэх"-ийг хүссэн Германчууд тоймгүй олон байжээ.

Улсын халдашгүй дархан байдлын төлөөх эсэргүүцлийн хөдөлгөөний цаагуур зарим бүсгүйчүүд дайсныхаа өвөрт орж байсан үндсэн хоёр шалтгаантай.

Нэгдүгээрт, францчууд дайны бүх уршгийг бүрэн мэдрээгүй байсан.

Хоёрдугаарт, хүнсий хомсдлоос болж Германчуудтай дотно харьцаа үүсгэж амьдралын энгийн хэрэгцээгээ хангах болов.

Дайны үед хүнс ховордож, үнэ нь тэнгэрт тултлаа өссөн байна.

Дайнд эр нөхрөө алдсан ихэнх эмэгтэйчүүд биеэ үнэлж эхэлсэн аж.

Дайны үед нацистуудтай дотноссон эдгээр эмэгтэйчүүдийг Францууд "Хэвтээ урвагч" гэж нэрлэдэг байв.

Харин холбоотнууд Францыг чөлөөлсний дараа нацистуудтай элдэв харилцаа үүсгэсэн эмэгтэйчүүдийг шийтгэжээ.

Дайсантайгаа "хориотой" харилцаа үүсгэсэн 20 мянга гаруй эмэгтэйн үсийг хуссан байна.

Энэ явдлын үр дүнд Франц ээжээс мэндэлсэн 200 мянга гаруй эрлийз хүүхэд насанд хүрсэн хойноо ч нийгмээс гадуурхагдсаар байв.

Халдан түрэмгийлэгчтэй учир ургуулсан мянган мянган бүсгүйчүүд зодуулж, зарим нь амь насаа алджээ.

Герман цэрэг, офицеруудад биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийн цаана жинхэнэ хайр сэтгэлийн харилцаа үүссэн байж болох ч нийгэмдээ ялгаварлан гадуурхагдсаар дуусчээ.

Тэдгээрийн дунд францын алдартан эмэгтэйчүүд ч багтаж байсан гэдэг.

Энэхүү харгис үйл явдлыг Францын төр болон ард түмэн дөнгөж саяхнаас эхлэн цаад мөн чанар, ёс суртахууны талаас нь эргэцүүлэх болжээ.

Нийгмийн дээд давхаргын олон төлөөлөл, ялангуяа эмч, хуульч, уран бүтээлч нар нацистуудтай хамтран ажилласан ч шийтгэл амссан нь ховорхон тохиолджээ.

"Германчууд ирэх үед эрчүүд та нар хаана байсан юм?" гэж уг үйл явдлын үеэр нэгэн эмэгтэй хэлж байсан гэдэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()