4 эрхтэн дутуу ч амьдралд бууж өгөөгүй Испани эрийн түүх

Испани гаралтай гүйлтийн тамирчин Хуан Дуал (Juan Dual) өөрийгөө "Хоосон хүн" гэж нэрлэдэг аж. Тэрээр ходоод, бүдүүн гэдэс, шулуун гэдэс, цөсний хүүдий гэсэн 4 эрхтнээ алдсан учраас энэ нь бараг л үнэн юм. Хамгийн гайхалтай нь Хуан дээрх амин чухал эрхтнүүдээ алдсан ч амьд гарч чадсан аж. 

4 эрхтэн дутуу ч амьдралд бууж өгөөгүй Испани эрийн түүх

Хуан 13 насандаа гэр бүлийн аденомат полипоз буюу бүдүүн гэдсэнд нь олон тооны ургацаг үүсдэг удамшлын эмгэгтэй гэж оношлогджээ. Полипоз өвчтэй хүмүүст хорт хавдар тусах эрсдэл маш өндөр байдаг бөгөөд Хуан ч энэ өвчинд нэрвэгдсэн байв. Тэрээр 19 настайдаа бүдүүн гэдэс, шулуун гэдсэ тайруулах мэс ажилбар хийлгэсэн юм. Харамсалтай нь энэ бол зөвхөн эхлэл байв. 28 настайд нь уг өвчин нь ходоодонд нь хүрсэн тул удалгүй эмч нар түүнийг бас тайрах шаардлагатай болжээ. Гэсэн хэдий ч Испани залуугийн зовлон дууссангүй. Аюултай бактери Хуангийн цөсний хүүдийд орсон учраас мөн тайрах хагалгаа хийлгэсэн байна. 

Тэр бүх мэс заслын дараа тэрээр 57 кг жинтэй, хөл дээрээ бараг зогсож чадахгүй болжээ. Азаар Хуаны бие аажмаар сайжирч эхэлсэн байна. Хэдэн сарын дараа тэрээр Английн нэгэн нам гүмхэн хотод өажилд ороод дахин гүйж эхэлсэн байна. Хуан аажмаар танилын хүрээтэй болсон бөгөөд өөрийн амьдралын түүхээ тэдэнд ярьж өгтөл амьд байгаад нь гайхсан байна. 

Испани залуу маань хоол тэжээлийн мэргэжилтнээс тусламж хүсч, эрчим хүчний түвшинг хангалттай өндөр байлгах хоолны дэглэмтэй болж авчээ. Хуаний бие хоолыг хэрхэн боловсруулдаг нь тодорхойгүй хэвээр байгаа ч тэрээр юу ч хамаагүй идэж чадна гэжээ. Азаар Хуан гэдэсгүй болсон учраас хэзээ ч өлсдөггүй гэнэ. Нэмж дурдахад, биеийнх нь өөхний хэмжээ бага болсон тул тэрээр нэмэлт эрч хүчээ хадгалах газаргүй болжээ. Өөрөөр хэлбэл тэрээр тогтмол хугацаанд хооллохгүй бол шууд туйлдаж ухаан алдах гэнэ. 

Сүүлийн мэс засал хийснээс хойш ердөө найман сарын дараа Хуан хоёр цагийн турш үргэлжилдэг Барселонагийн хагас марафонд оролцсон байна. Дараа нь тамирчин эр уулын замаар явдаг хэд хэдэн марафонд бэлдэж эхлэв. Хуан спорт нь түүнийг эрүүл чийрэг, хүсэл эрмэлзэлтэй байхад тусалдаг гэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()