Манж Чин улс мөхсөний дараа Хятадад биеэ үнэлэлт газар аваад байсан бөгөөд тэр үед бэлгийн замын халдарт өвчнөөс сэргийлэх арга хомс байв. Тиймээс эрх баригчид биеэ үнэлэлтийг хуульчилсан бөгөөд цагдаа болон эмч нарын хяналт дор эмсийн хүрээлэнгүүдийг үйл ажиллагаа явуулах захирамж гаргасан юм.
八大胡同 / Найман Ху Тонгийн биеэ үнэлэгчид (Тяньаньмэний талбайн урд байдаг байсан Бээжингийн улаан дэнлүүт гудамж)
Ийм амьдралын замыг сонгосон бүсгүйчүүд эмсийн хүрээлэнд бүртгүүлэн тусгай шар үнэмлэх авч, татвар төлдөг байжээ.
Доорх зураг бол Бээжин дэх Yichun / 怡春堂 эмсийн хүрээлэнд үйлчилгээ үзүүлдэг Лю Юлин / 刘玉苓 хэмээх 20 настай охины үнэмлэх юм. Өргөдлийг Бээжин хотын захиргаа 1921 онд хянаж батласан байна.
Бүгд Найрамдах Хятад Улсын (Одоогийн Тайванийн засгийн газар тухайн үед бүх хятадыг захирч байсан) биеэ үнэлэгчдийг бүртгэх талаар маш тодорхой журамтай байсан. Гадаадын өрсөлдөгчид зах зээл дээр гарч эхэлсний дараа тэдэнд ижил төстэй зохицуулалтуудыг хэрэгжүүлэх ёстой болсон нь энэ юм.
Эмсийн хүрээлэнгийн эзэд ажилтан бүрээс хувийн хэрэг, хотын захиргаанд бүртгүүлэх өргөдөл зэргийг авахыг шаарддаг байв.
Чинээлэг эрчүүд биеэ үнэлэгчдийн хамт ма-жон тоглож буй нь
Ийм мэргэжил сонгосон эмэгтэйчүүдийн 99 хувь нь ядуурлаас гарахын тулд дээрх шийдвэрийг гаргасан байдаг. Тэдний дийлэнхийг нь ядуу тариачин эцэг эх нь эмсийн хүрээлэнгийн эздэд худалддаг байсан бол бусад нь өөр ажил олж чадаагүйн улмаас биеэ үнэлэгч болохоор бүртүүлдэг байв. Тухайн үеийн Хятадад "эмэгтэйчүүдийн эрх" -ийн талаар ямар ч ойлголт байгаагүй гэхэд болно.
XX зууны эхэн үеийн Хятадад энэ маягийн амьдрал улам бүр "сайжирч" байв. Өмнө нь дуучин, жүжигчин зэрэг уран бүтээлчид чинээлэг үйлчлүүлэгчдэд зориулж хувийн тоглолт хийдэг байсан газрууд аажимдаа зөвхөн бэлгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой болж хувирав.
Шанхай. Үйлчлүүлэгчдээ зориулж залуу охиныг мөрөн дээрээ авч яваа зуучлагч
Мөн өмнө нь эмсийн хүрээлэнгүүд эрчүүдийн уулзаж, ярилцдаг энгийн уушийн газартай төстэй байсан ч эцэстээ зөвхөн ортой өрөө болсон байна.
Хотууд томорч, ажилчид, цэргүүдийн тоо нэмэгдсэнээр эрэлт ихэссэн учраас биеэ үнэлэх замыг сонгох эмэгтүйчүүдийн тоо ч өсөв.
Шанхайн дэн буудалд биеэ үнэлэгчдийн хамт хар тамхи татаж буй хүмүүс
Хятадын эрх баригчид 1949 оны 11-р сарын 21-ний өдрийн тогтоолоор үүнийг таслан зогсоох шийдвэр гаргаж, бүх улаан дэнлүүний газруудын үүд хаалгыг барихаар шийдсэн юм.
Шеньян хотын улаан дэнлүүний гудамжинд
Энэхүү ажлын хүрээнд эхний ээлжинд Бээжин хот дахь нийт 237 эмсийн хүрээлэнд 2400 гаруй хууль сахиулагчид баривчилгаа явуулсны үр дүнд дээрх газруудын эзэд болсон 450 этгээдийг 1286 "ажилчдын" хамт шоронд хорьсон байна. Тухайн үед дөнгөж засгийн эрхэнд гараад байсан Коммунист нам юун түрүүд улс төрийн дайснууд бус, биеэ үнэлэлттэй тэмцэх шийдвэр гаргасан нь цаанаа нарийн учиртай байв.
Шанхайн биеэ үнэлэгчдийн 66 хувь нь бэлгийн замын өвчтэй байв
Бүх улаан дэнлүүний газруудыг хаасны дараа оронд нь тийм газруудад ажиллаж байсан залуу бүсгүйчүүдэд боловсрол эзэмшүүлж, өөр мэргэжилтэй болгох сургуулиуд нээгдсэн байдаг.
Бичиг: Биеэ үнэлэгчдийг засан хүмүүжүүлэх сургууль
1950-1955 оны хооронд Шанхай хотод 5333 биеэ үнэлэгч баривчлагджээ. Баривчлагдсан хүмүүсийн ихэнхийг засан хүмүүжүүлэх зорилгоор хөдөлмөрийн лагерь руу илгээсэн юм. Харин тэдний зуучлагчдын заримыг нь буудаж цаазалсан байдаг.
Тухайн үед орон нутгийн удирлагууд ч ижил арга хэмжээ авч эцэст нь биеэ үнэлэлтийг бүрэн устгасан хэмээн мэдэгдсэн юм. Гэхдээ өнөөгийн БНХАУ шиг хаалттай нийгэмд ч гэсэн энэ үзэгдэл амь бөх оршсон хэвээр байгаа. Хуучин цагт ийм үйлчилгээ бэлтэй, язгууртан хүмүүст чиглэдэг байсан бол өдгөө тэдний орыг Хятадын Коммунист намын нөлөө бүхий гишүүд эзэлжээ.
БЗХӨ-ийн эсрэг тарилга хийж байгаа нь
Мөн 1980-аад оноос засгийн газар нийгмийг арай чөлөөтэй болгохыг уриалсны дараа суурин газруудад төдийгүй хөдөө тосгодод ч нууцаар биеэ үнэлэх явдал газар авсан билээ.
Шанхай хот дахь засан хүмүүжүүлэх сургалт
Гэхдээ орчин үеийн биеэ үнэлэгчид хуучин шигээ шүлэг дууны сэдэв болохоор "онцгой" байхаа больжээ. Урьд нь тэд олон талаараа Японы гейша нартай адилхан байсан бөгөөд зарим талаараа урлаг соёлын бүтээгч хүртэл болж байсан үе бий. Хамгийн сонирхолтой нь Коммунист Хятадад ядуурал, тохирох ажил олдохгүй байгаа улмаас эмэгтэйчүүд энэ мэргэжлийг сонгож байсан юм.
Орчин үеийн Хятадад биеэ үнэлэхийг хуулиар шийтгэдэг бөгөөд энэ хэрэгт оролцсон, биеэ үнэлэгчдийг орогнуулсан хүмүүсийг БНХАУ-ын Эрүүгийн хуулийн дагуу маш хатуу ял оноодог байна.