Үе үеийн сор болсон Италийн "гал халуун" жүжигчин бүсгүйчүүд

Өнгөрсөн зууны кино урлагийн түүхэн дэх “Зөрүүд эрийг номхотгосон нь”, "Малена", "Амьдрах сайхан" зэрэг Италийн шилдэг кинонууд үзэгчдийн сэтгэл зүрхэнд он удаан жил хоногшин үлдсэн байдаг. Тэгвэл тэдгээр дэлгэцийн алдартай бүтээлүүдийг шүр, сувд мэт үзэсгэлэн төгс гайхалтай эмэгтэй жүжигчид чимж байдаг билээ. Бид танд Италийн сор болсон жүжигчин бүсгүйчүүдийг танилцуулж байна.

Үе үеийн сор болсон Италийн "гал халуун" жүжигчин бүсгүйчүүд

1 Алессандра Мастронарди (Alessandra Mastronardi)

1999 оноос дэлгэцийн карьераа эхлүүлсэн жүжигчин бүсгүй өнөөдрийг хүртэл маш олон уран сайхны кино, олон ангит бүтээлүүдэд тоглосон байна. Тэрээр хожим 2012 онд найруулагч Вуди Аллены бүтээсэн "To Rome with Love" киногоор дэлхий дахинд танигдсан бөгөөд өдгөө 35 настай.

Алессандра Мастронарди (Alessandra Mastronardi)

2 Жованна Ралли (Giovanna Ralli)

Италийн нэрт жүжигчин Жованна Ралли үзэсгэлэнт төрх, сэтгэл татам чанараараа олон сая хүний хайрыг татсан уран бүтээлч юм. Тэрээр 1950-аад оны үеэс эхлэн дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээж эхэлсэн бөгөөд тэр цагаас эхлэн үзэгч олныг шүтэн бишрэгчдийн эгнээндээ нэгтгэх болсон аж. Жованна Ралли энэ жилийн 1-р сард 86 нас хүрсэн байна.

Жованна Ралли (Giovanna Ralli)

3 Моника Беллуччи (Monica Bellucci)

Моника Беллуччи анх загвар өмсөж олны танил болсон ч 1990 оноос эхлэн кинонд дүр бүтээж эхэлжээ. Улмаар дэлхий дахинд нэрээ дуурсгасан жүжигчин болсон тэрээр “Malena”, “The Apartment” гэх мэт киногоороо өөрийгөө ямар харц булаам үзэсгэлэнтэй бүсгүй болохыг баталсан. Моника өдгөө 56 настай.

Моника Беллуччи (Monica Bellucci)

4 Сильва Кошчина (Sylva Koscina)

Харсан бүхний нүдийг булаам, бүх цаг үеийн үзэсгэлэнт Итали бүсгүйчүүдийн тоонд Сильва Кошчина зүй ёсоор багтана. Тэрээр 1950-аад оны хоёрдугаар хагасаас эхлэн кино урлагийг "шуугиулж" эхэлсэн бөгөөд "Le fatiche di Ercole", "Il Ferroviere", "La Nonna Sabella" зэрэг олон бүтээлүүдээрээ алдартай. Сильва Кошчина 61 насандаа хорвоог орхисон юм.

Сильва Кошчина (Sylva Koscina)

5 Орнелла Мути (Ornella Muti)

Эстони гаралтай Орнелла Мутти өөрийн төрсөн хотдоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд багтдаг. Цэнхэр нүд, цайвар үстэй тэрээр Итали бүсгүйчүүдийн дунд нэлээд өвөрмөц төрхтэй. Тэрээр одоо 66 настай. 

Орнелла Мути (Ornella Muti)

6 Барбара Буше (Barbara Bouchet)

Герман-Америк гаралтай жүжигчин Барбара Буше Итали улсад ажиллаж, амьдарсаар өнөөдрийг хүрчээ. Кино урлагт хүчин зүтгэх хугацаандаа 80 гаруй уран бүтээлд өөрийн үзэсгэлэнт төрхийг мөнхлөөд амжсан тэрээр өдгөө 77 настай.

Барбара Буше (Barbara Bouchet)

7 Софи Лорен (Sophia Loren)

Лорен өөрийн үзэсгэлэнтэй төрх, гайхалтай дүрүүдээрээ кино урлагийн түүхэнд багтсан Италийн хамгийн шилдэг жүжигчин юм. Том хөх, сайхан өгзөг, зузаан уруул зэрэг нь эрчүүдийн анхаарлыг татдаг. Харамсалтай нь түүний зүрх сэтгэл зөвхөн кино найруулагч Карло Понтид зориулагдсан байжээ. Жүжигчин эмэгтэй энэ жилийн 9-р сард 87 нас хүрнэ.

Софи Лорен (Sophia Loren)

8 Жина Лоллобрижида (Gina Lollobrigida)

Тэрээр “The Wayward Wife” хэмээх киноны гол дүрд тоглосон нь түүний үзэсгэлэнт төрхийг улам төгс болгосон. Нарийхан бэлхүүс, сайхан хөмсөг, төгс нүд зэрэг нь түүнд гайхалтай сайхан зохицсон. Жинатай гоо үзэсгэлэнгээр Софи Лорен л өрсөлдөх биз ээ.

Жина Лоллобрижида (Gina Lollobrigida)

9 Клаудиa Кардинал (Claudia Cardinale)

Италийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг Клаудиa Кардинал Тунист төржээ. Италийн кино од болж гялалзсан тэрээр бусад оддоос ялгаатай нь олон хүнтэй нэр холбогдож байгаагүй юм.

Клаудиa Кардинал (Claudia Cardinale)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()