Цаг хугацааны ямар ч ойлголтгүй амьдардаг Амазоны ширэнгэн ойн омог

Бразил болон Британийн эрдэмтэд Амазоны ширэнгэн ойгоос цаг хугацаа гэгч зүйлийн талаар ямар ч ойлголтгүй, бүр үүнийг илтгэх үг ч хэрэглэдэггүй "Амондова" хэмээх омгийг илрүүлсэн байна. Жишээлбэл, эдгээр хүмүүс бие биетэйгээ "Маргааш уулзъя" гэхчлэн хугацаа заасан үгсээр цаг болзон товлох боломжгүй гэнэ. Ингээд нэг бодлын жаргалтай ч гэмээр амьдралтай тэрхүү омгийнхонтой танилцацгаая.

Цаг хугацааны ямар ч ойлголтгүй амьдардаг Амазоны ширэнгэн ойн омог

1986 онд анх гадаад ертөнцтэй холбоо тогтоож байсан тэдний хэлийг өдгөө Британийн Портсмутын их сургууль, Бразилын Рондониагийн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг судалж байна. 

Эрдэмтдийн хэлснээр, амондава хэлээр тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг илэрхийлж болох боловч яг хэдийд болсныг нь тодорхойлох үгс олддоггүй гэнэ. Даяаршсан нийгмийнхэн тус омгийнхонтой анх холбоо тогтоосныхоо дараа тэдний аж амьдралыг судлах явцад хэлэнд нь "цаг", "сар", "жил", болон ирээдүйг илэрхийлэх үгс огт байдаггүй болж таарсан байна.

Мөн тэдэнд болсон эсвэл болох гэж байгаа үйл явдлыг илэрхийлэх үг байдаггүй. Түүнээс гадна дээрх омгийн төлөөлөгчид өөрийнхөө насыг мэддэггүй боловч амьдралынхаа туулж өнгөрүүлсэн үеүдийг тодорхой үгээр илэрхийлдэг болохыг эрдэмтэд олж тогтоожээ.

Мянга мянган жилийн турш битүү ширэнгэн ойн дунд, аливаа томоохон үйл явдлаас ангид амьдарч ирсэн болохоор тэдэнд он тооллын систем ердөө хэрэг болоогүй нь үүний шалтгаан байж болохыг эрдэмтэд тайлбарлажээ. Амондовачуудын хэлэнд мөн тоо заасан үгс цөөхөн байдаг нь бас нэгэн шалтгаан. 

Гэхдээ тус овгийнхон португали хэл сурахдаа цаг хугацааг заасан үгсийг төвөггүй ашиглаж сурдаг аж.

Гэвч эдгээр баримтуудыг Францын Эрдэм шинжилгээний үндэсний төв (CNRS) -ийн хэл шинжлэлийн мэргэжилтэн Пьер Пика няцаасан байна. Тэрээр Амазоны олон овог аймгуудын хэлийг судалдаг. 

Пьерийн үзэж байгаагаар тэдний хэлэнд цаг хугацаа заасан үг байхгүй ч түүнийг илэрхийлэх ойлголтууд байгаа гэв. 

Жишээлбэл, амондава шиг жижиг иргэншлийн хувьд ямарваа нэг газар болоод үйл явдлыг заасан үгс байдаг бөгөөд тэдгээрийг ашиглаж цаг хугацааны баримжаа гаргаж ирдэг байна. Өөрөөр хэлбэл, амондавачууд өөрсдийгөө цаг хугацааг хэмжихдээ минут секунт зэрэг бидний мэдэх хэмжээсээр бус, тодорхой үйл явдлын хооронд сэтгэж тооцоолдог байна. Гэхдээ үүнийг батлахын тулд илүү гүн гүнзгий судалгаа шаардлагатай байгаа юм. 

Хамгийн сонирхолтой нь цаг хугацаанаас ангид амьдардаг цорын ганц ард түмэн Амондавачууд биш гэнэ. Мөн адил Амазоны ойд амьдардаг Пираха индианчуудад өчигдөр, өнөөдөр, маргааш гэж байхгүй, тоо тоолж мэддэггүй бөгөөд алс хэтийн төлөвлөгөө гаргадаггүй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()