Хүний сэтгэл зүйг хамгийн ихээр гэмтээдэг 8 мэргэжил

Аливаа хүний зэмшсэн мэргэжил, түүний дагуу өдөр тутамдаа хийдэг үйлдэл гэдэг тухайн хүний зан төлөв цаашид хэрхэн өөрчлөгдөхөд хамгийн их нөлөөлдөг билээ. Мэдээж хэрэг авах гээхийн ухаанаар аль сайн талыг нь өөртөө шингээж авч болох ч ихэнх хүнд гүн гүнзгий "уршиг" үлдээдэг ажлууд гэж байдаг аж. Өнөөдөр та бүхэнд сэтгэлзүйд маш том нөлөө үзүүлдэг тэдгээр мэргэжлүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Хүний сэтгэл зүйг хамгийн ихээр гэмтээдэг 8 мэргэжил

1 Хуульч

Хуульч мэргэжилтэй хүмүүс асар их мэдээллийг маш богино хугацаанд хүлээж авах ёстой байдаг учраас тархи нь байнга хэт ачаалалд ордог. Мөн хүний хувь заяаг хүртэл шийдэх хэрэгтэй болдог учир стресст өртөх нь элбэг. 

Хуульч

2 Нягтлан бодогч

Олны үг ортой гэхчээр нягтлан бодогч шиг "уйтгартай", ширээний ард олон цагийг өнгөрөөдөг мэргэжил бараг байхгүй. Өөртөө ч цаг зарцуулж чаддаггүй учраас хувийн амьдрал гээчийг мартахдаа тулах үе ч бий. Үүний зэрэгцээ мэргэжлийн онцлогоос болоод бүх зүйлийг яг таг гүйцэтгэх гэдэг хахир зан суудаг. Үүнээс болоод эргэн тойрны хүмүүстээ яршиг удах нь олон болно. 

Нягтлан бодогч

3 Сэтгүүлч

Энэ мэргэжлийн хүмүүс хэнээс ч илүү соргог, сониуч байж чадаж гэмээ нь хоолоо олж иддэг. Тиймээс тэдний хувьд бусдын хувийн орон зайд халдах нь хэвийн үзэгдэл болно. Сүүлдээ тэд өөрийн бус өрөөлийн амьдралаар амьдраад байгаа мэт санагдаж эхэлнэ. 

Сэтгүүлч

4 Цэрэг, цагдаа

Цэргийн болон цагдаагийн алба хаагчид бол хамгийн хатуу сахилга баттай хүмүүс гэдгийг та мэднэ. Харамсалтай нь тэд байнгын бэлэн байдалд байх ёстой учраас хамаатан садан, найз нөхдөө хүртэл чангалдаг. Үүний нөлөөгөөр дотны хүмүүсийнхээ хувьд "дарангуйлагч" болж хувирах тохиолдол олон гэнэ.

Цэрэг, цагдаа

5 Эмч

Бүхэл бүтэн хүний амь амьдралыг хариуцна гэдэг дэндүү том үүрэг юм. Эмч нар өдөр тутамдаа өвчин зовлонтой хүмүүстэй харьцсаар байгаад бусад хүмүүсийн жийрхдэг зүйлсэд дасаж, баргийн хэрэгт цочирдохоо болино. Үүнээс болоод эргэн тойрныхоо хүмүүст хөндий хүйтэн сэтгэлтэй гэж дуудуулах нь ч бий. 

Эмч

6 Багш

Хүүхэд хүмүүжүүлэх туйлын хэцүү ажил гэдэгтэй бараг хүн бүр санал нийлнэ байх. Ялангуяа багш нар шиг нэгэн зэрэг олон хүүхэдтэй харьцана гэдэг амаргүй. Өөр өөр орчинд өссөн олон янзын хүмүүжилтэй хүүхдүүдийг "захирч", эрдэм ном зааж сургахын тулд маш их сэтгэлийн хат, чадвар шаардана. Ийм хэмжээний ачааллыг хэр баргийн хүн дийлэхгүй нь лавтай.

Багш

7 Сэтгэл зүйч

Бусдын сэтгэл санааг засаж, шаардлагатай тусламжийг нь хүргэхийн тулд өөрийн бодол сэтгэлийг бүрэн мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ ингэж чадсан хүн маш ховор байдаг. Эсрэгээрээ сэтгэцийн асуудалтай, зовлон бэрхшээлтэй, амьдралын элдэв асуудалд баригдсан хүмүүстэй байнга харьцдаг сэтгэл зүйчид ажлын стрессээ хувийн амьдралдаа "наадаг" талтай.

Сэтгэл зүйч

8 Борлуулагч

Ямар ч зүйлийг бусдад сурталчилж зарна гэдэг аль болох бараагаа үнэн худлаа нь хамаагүй үгсээр магтахыг хэлдэг. Чадвартай борлуулагч гэдэг бараг л чадварлаг луйварчинтай адилхан сэтгэхүйтэй болсон байдаг. Ийм мэргэжилтэй хүмүүс өөрсдөө мэдэлгүйгээр бусдыг өөрийн талд оруулахын тулд тархийг нь "угааж" эхэлдэг. 

Борлуулагч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()