2021 онд учирсан шинэхэн алдартан хосууд

Алдартнууд нэг хүрээлэлд байдаг учраас хоорондоо дурлалцаж, улмаар гэр бүл болцгоодог билээ. Энэ талаар нэг хэсэгтээ цахим ертөнц, сонин хэвлэлээр шуугидаг бөгөөд фэнүүдийнх нь гайхшралыг төрүүлэх нь бий. Иймд өнөөдөр бид та бүхэндээ шинэхэн Холливуудийн алдартай хосуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

2021 онд учирсан шинэхэн алдартан хосууд

1 Рене Зеллвегер. Ант Энстед (Renee Zellweger and Ant Enstead)

Рене Зеллвегер цөөн хэдэн эрчүүдэд сэтгэлээ нээсэн нууцлаг бүсгүй юм. Тиймээс түүнийг Ант Энстедтэй учир ургуулсанд олон хүн гайхсан юм. Учир нь 2019 онд 7 жилийн турш үерхсэн найз залуугаасаа салсны дараа түүнийг дахиж хэнтэй ч нийлэхгүй байх гэдэг  цуу яриа ч гарч байв. 

Рене Зеллвегер. Ант Энстед (Renee Zellweger and Ant Enstead)

Өдгөө 52 настай жүжигчин маань 42 настай телевизийн хөтлөгч эртэй яаж яваад танилцсаныг цөөн хүн мэднэ. Рене нөхрөөсөө бүрэн салаагүй байгаа учраас харилцаагаа нууцлахыг хичээж байсан ч сэтгүүлчдээс нуугдаж чадаагүй бөгөөд тэднийг цуг байгаа гэдгийг хүн бүр мэддэг болжээ.

2 Пит Дэвидсон, Фиби Диневор (Pete Davidson and Phoebe Dinevor)

Пит Дэвидсоныг хүмүүс "цуврал" найз залуу гэж нэрлэдэг. Гурван жил хүрэхгүй хугацаанд тэрээр Ариана Гранде, Кейт Бэкинсейл, Маргарет Куэлли, жүжигчин Энди МакДауэллын охин, тэр байтугай супермодель Синди Кроуфордын охин Кайа Гербер нартай үерхээд амжсан маш одтой залуу юм. Гэхдээ алдарт хошин шогийн жүжигчин "хайрын жагсаалт"-аа тэлэхээр шийдсэн байна. 27 настай Пит Дэвидсон Брижбертоны од Фиб Дайневортой албан ёсоор үерхэж байгаа бөгөөд энэ удаад түүнд ухаангүй дурласан бололтой. 

Пит Дэвидсон, Фиби Диневор (Pete Davidson and Phoebe Dinevor)

3 Брайан Остин Грин, Шарна Бержесс (Brian Austin Green and Sharna Burgess)

Меган Фоксын хуучин нөхөр 47 настай Брайан Остин Грин Instagram дээрээ бүжигчин Шарна Бержессийг үнсэж буй зургаа хуваалцжээ. Хосууд хэзээ нийлснийг хэн ч мэдэхгүй байгаа ч Брайан хүүхдүүдээ аль хэдийн Шарнатай танилцуулсанаас харахад тэдний харилцаа удагүй илүү гүнзгийрэх бололтой.

Брайан Остин Грин, Шарна Бержесс (Brian Austin Green and Sharna Burgess)

4 Кортни Кардашиан, Трэвис Баркер (Kourtney Kardashian and Travis Barker)

42 настай Кkртни Кардашианы хувийн амьдралд ч гэсэн өөрчлөлт оржээ. Тэрээр "blink-182" панк хамтлагийн 45 настай бөмбөрчин Трэвис Баркерт дурласан байна. Дашрамд хэлэхэд, хөгжимчин Кортнид хайртайгаа олон нийтэд илчилж, түүний нэртэй шивээс хүртэл хийлгэж чаджээ. Мөн хосууд хүүхдүүдээ хүртэл хооронд нь танилцуулсан байна.  

Кортни Кардашиан, Трэвис Баркер (Kourtney Kardashian and Travis Barker)

5 Ума Турман, Жастин Б.Смит (Uma Thurman and Justin B. Smith)

51 настай Ума Турман хэвлэл мэдээллийн салбарт хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болох Блүүмберг компанийн гүйцэтгэх захирал Жастин Б.Смиттэй амрагийн холбоотой болжээ. Энэ тухай Нью Йорк Таймс сонин мэдээлсэн юм. 

Ума Турман, Жастин Б.Смит (Uma Thurman and Justin B. Smith)

6 Оливиа Уайлд, Харри Стайлс (Olivia Wilde and Harry Styles)

Хэрэв та Оливиа Уайлд, Харри Стайл нарыг "зүгээр л найзууд" гэж бодож байсан бол том эндүүрч байна. Одоогийн байдлаар алдартнууд Италид амралтаа өнгөрөөж байгаа бөгөөд хосууд болсон гэдгээ олны нүдэн дээр хэд хэдэн удаа "баталжээ".

Оливиа Уайлд, Харри Стайлс (Olivia Wilde and Harry Styles)

7 Женнифер Лопес, Бен Аффлек (Jennifer Lopez and Ben Affleck)

Алдартнуудын хайр дурлалын амьдрал тогтворгүй байдаг гэдэг ярианаас болоод тэдний салж, нийлэх асуудал олныг нэг их цочирдуулахаа больсон гэхэд хилсдэхгүй байх. АНУ-ын жүжигчин Бен Аффлек залуухан хайртаасаа салаад хэсэг хугацаанд ганцаараа байсан ч сүүлийн саруудад хуучны амрагтайгаа эргэн нийлсэн тухай шар хэвлэлүүдээр шуугиж байна. Тэрээр өнгөрсөн сард дуучин Женнифер Лопезтой хамт хооллож яваад папарацийн дуранд өртжээ. 

Женнифер Лопес, Бен Аффлек (Jennifer Lopez and Ben Affleck)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()