1
Жан Имин (Zhang Yiming)
- Tik-Tok-ийг эзэмшдэг ByteDance компанийн үүсгэн байгуулагч
- Нийт хөрөнгө - 35.6 тэрбум ам.доллар
Tik-Tok-ийг бүтээсэн энэ хүн Хятадын хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг юм. Гэхдээ Жан Имин хувийн амьдралаа бусдаас нуухыг илүүд үздэг аж. Түүний эцэг эх нь төрийн албан хаагч байсан, эхнэртэйгээ их сургуульд байхдаа танилцсан, ByteDance компаниа байгуулаад 4 жил болсны дараа Tik-Tok-ийг гаргаж ирсэн зэргээс өөр мэдээлэл бараг байхгүй.
Тэрээр ByteDance-ийг анх мэдээллийн сайт болгон эхлүүлсэн бөгөөд Google шиг салбар бүрийг хамарсан аварга компани байгуулахаар зүтгэж байсан аж. Гэхдээ тэрээр 2021 онд суудлаасаа буусан юм.
Жан Имин ажил хэргээ ганцаараа явуулахыг үздэг байсан бөгөөд албан тушаалаа орхих болсон шалтганаа "бусадтай харьцах хэцүү болсон" гэж тайлбарласан байна.
2
Жак Ма (Jack Ma)
- Alibaba-ийн үүсгэн байгуулагч
- Нийт хөрөнгө - 48.4 тэрбум ам.доллар
Хятадын хамгийн том компани Alibaba-ийн үүсгэн байгуулагч Жак Ма компаниа 2019 онд орхисон юм. Анх 17 хүнтэй эхлэж байсан компани нь өдгөө 66 мянган ажилтантай болтлоо өргөжжээ.
Ма компаниа орхихоос таван жилийн өмнө гүйцэтгэх захирлын албан тушаалыг орхиж, эцэст нь компаниа бүрэн орхижээ. Үүний дараа дараа тэрээр бусад салбарт хүч үзэж эхэлсэн юм.
2020 оны сүүлчээр Жак Ма Хятадын засгийн газар, төрийн банкуудыг "ломбард сэтгэлгээтэй", инновацийг эсэргүүцдэг хэмээн буруутгав. Үүний хариуд Хятадын эрх баригчид Магийн шинээр байгуулсан Ант Группын IPO-г цуцалж, Алибабагийн эсрэг монополийн эсрэг мөрдөн байцаалт явуулж, Жак Маг гэрийн хорионд оруулсан байна.
3
Билл Гейтс (Bill Gates)
- Microsoft-ийн үүсгэн байгуулагч
- Нийт хөрөнгө - 128 тэрбум ам.доллар
Дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтанд 40 гаруй жил багтаж байгаа Билл Гейтс Microsoft компаниа 2019 онд бүрэн орхисон юм. Үүний зэрэгцээ тэрээр хөрөнгө оруулалтын компани Berkshire Hathaway-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс ч мөн гарчээ. Тухайн үед тэрээр сайн дурын ажилд өөрийгөө зориулахаар шийдсэн гэж мэдэгдэж байсан ч 2021 онд ингэх болсон жинхэнэ шалтгаан нь ил болов.
The Wall Street Journal сонины мэдээлснээр Билл Гейтс компаний ажилтнуудтайгаа удаан хугацааны турш амрагын харилцаатай байсан аж. Үүнээс болоод тэрээр эхнэрээсээ салахдаа тулаад байгаа юм. Тухайн үед Биллийн нууц компанийн хэмжээнд задарсан бөгөөд тэрээр албан тушаалаасаа чимээгүйхэн буусан нь тэр аж.
Билл Гейтс дараа нь өөрийн нэр төрийг сэргээхийн тулд 2.1 тэрбум ам.долларыг хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэхэд зарцуулсан юм. Харин одоо эхнэрээсээ салахдаа тулаад байгаа тэрээр 130 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөө хуваахаар болж байна.
4
Олег Тиньков
- Тинькофф банкын үүсгэн байгуулагч
- Нийт хөрөнгө - 8.2 тэрбум ам.доллар
Олег Тиньков банкныхаа төлөөлөн удирдах зөвлөлөөс 2020 онд огцорсон юм. Учир нь тэрээр цусны хорт хавдартай хэмээн оношлогсдон бөгөөд өвчинтэйгөө тэмцэхийн тулд бүх хүчээ зориулахаар шийджээ.
Тиньковын хэлснээр тэрээр цусны хорт хавдрын улмаас өмнө нь хоёр удаа нас барах дөхсөн бөгөөд 2021 оны байдлаар бүрэн эдгэрсэн байна. Хүнд өвчин давж гарсан тэрээр амьдралдаа хандах хандлагаа өөрчлөн Орос дахь цусны эмчилгээний тогтолцоог "үндсээр нь өөрчлөх"-өөр шийджээ. Энэ зорилгоор тэрээр цусны хорт хавдрын асуудлыг шийдвэрлэх санг байгуулжээ.
5
Трэвис Каланик (Travis Kalanick)
- Uber-ийн үүсгэн байгуулагч
- Нийт хөрөнгө - 2.8 тэрбум ам.доллар
Такси үйлчилгээний Uber компанийн үүсгэн байгуулагч Трэвис Каланик хэд хэдэн асуудлаас болж 2017 онд захирлын албан тушаалаа орхисон юм.
Нэгт түүний компани Google-ийн технологийг хулгайлсан гэж буруутгагдсан, хоёрт Uber-ийн жолооч нарыг хангалттай сайн шүүж чадаагүйгээс зарим нэг нь зорчигч нарт халдсан, гуравт хэргийг нь задруулах гэсэн сэтгүүлчдийг тагнасан зэргийг үүнд дурдаж болно.
Гэхдээ бэлгийн дарамтад оруулсан гэсэн хэрэг нь түүний карьерийг "дуусгасан" юм. Нэгэн бүсгүй Uber--т ажилд орсон эхний өдрөөс эхлээд захирлууд нь өдөж хоргоосон тухай цахим орчинд хуваалцсан байна. Түүний араас олон эмэгтэйчүүд ижилхэн зүйл үзэж тууслнаа хүлээн зөвшөөрөв.
5 томоохон хөрөнгө оруулагч Трэвисийг хариуцлага хүлээхийг шаардсан учраас тэрээр суудлаасаа буужээ. Түүнийг ажлаа орхисны дараа ч гэсэн тус компанийг хэл ам дагасан хэвээр байгаа.
6
Сергей Галицкий
- Магнит сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч
- 3.5 тэрбум ам.доллар
Магнит компанийн эзэн Сергей Галицкий 2018 онд суудлаа орхиж байгаагаа мэдэгдсэн юм. 24 жилийн турш тэрээр тус компанийг удирдахдаа Магнитыг Оросын хамгийн том сүлжээ дэлгүүр болгож чадсан юм.
Харамсалтай нь 50 насандаа тэрээр ажлын ачааллыг дааж чадахаа больсноо хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэвлэлийн бага хурал дээр нулимс дуслуулж байжээ.