"Хүүхдээрээ байсангүй" гэж шүүмжлүүлдэг өсвөр насны алдартнууд

Сүүлийн үед ихэнх өсвөр насны охид наснаасаа хэд дахин илүү "том" харагддаг болсон гэхэд буруудахгүй. Нүүрний будалт, хувцаслалт зэрэг ямар нэг шалтгаанаар яг насанд хүрсэн юм шиг харагдах тэдгээр охидын дунд насандаа баймгүй гэмээр гайхалтай амжилттай, алдар нэрээ дуурсгаж яваа хүүхдүүд ч бий. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон охидоос онцлон хүргэхээр бэлтгэлээ. 

"Хүүхдээрээ байсангүй" гэж шүүмжлүүлдэг өсвөр насны алдартнууд

1 Милли Бобби Браун (Millie Bobby Brown) - 17

Stranger Things-ийн од Милли Бобби Браун өдгөө 17 настай бөгөөд хэдийн Эммигийн шагнал хүртэж, Time сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад багтан, дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн сурталчилгааны нүүр царай болж, өөрийн гоо сайхны брэндийг хүртэл үүсгэн байгуулаад амжжээ. Залуу од бага насаа "алгасахаар" шийдсэн бөгөөд тэр даруйдаа насанд хүрсэн эмэгтэй хүн шиг амьдарч, зохих ёсоор хувцаслаж эхэлсэн юм. 

Милли Бобби Браун (Millie Bobby Brown) - 17

2 Тоня Худякова - 14

Хойд хөршийн орчин үеийн "гүнж" Тоня Худякова бол жинхэнэ амны хишигтэй нэгэн юм. Түүний эцэг Павел Худяков Оросын хамгийн эрэлттэй найруулагч нарын нэг учраас охиноо юугаар ч дутаалгүй өсгөжээ. Тиймээс Тоня тансаг зэрэглэлийн чамин хувцсаар гоёж, хувийн онгоцоор аялдаг. Ийм болоод ч тэр үү Тоня дөнгөж 14 настай охин хэрнээ хэдийн 20 гарсан юм шиг харагдах болсныг оросын шар хэвлэлүүд гайхширдаг. 

Тоня Худякова - 14

3 Жулиа Баттерс (Julia Butters) - 12

Мөн Оскарын шагналд нэр дэвшсэн жүжигчин Жулиа Баттерс өөрийгөө хэдийн томчуудын эгнээнд орсон гэдгээ мэдэрсэн бололтой. Тиймээс бяцхан хатагтай чамин тансаг даашинз, өсгийтэй гутал, тод нүүр будалт, үнэтэй цүнх зэргээр гангарч эхэлсэн байна.

Жулиа Баттерс (Julia Butters) - 12

4 Лаурен Грэй (Lauren Gray) - 19

Лаурен Грэй нь TikTok дээр 39 сая гаруй дагагчтай бөгөөд тус апп-ын хамгийн их үзэгчтэй хэрэглэгч болжээ. Тэрээр нийгмийн сүлжээгээ идэвхтэй хөтлөхөөс гадна өөрөө дуу зохиож дуулдаг төдийгүй, клип хүртэл гаргаад амжсан байна. Лаурен урт үс, сормуус, хөмсөгний шивээс, том нүдтэй учраас гаднаасаа Барби хүүхэлдэйтэй төстэй харагддаг. Түүний хувцаслалтуудаас харахад Лауреныг дөнгөж 19 хүрч байгаа гэж тааж мэдэхэд бэрх. 

Лаурен Грэй (Lauren Gray) - 19

5 Даниел Бреголи (Danielle Bregoli) "Bhad Bhabie" - 18

"Bhad Bhabie" нэрээр цахим орчинд нэрд гарч байсан охин өдгөө реп карьераа амжилттай үргэлжлүүлж байна. Тэрээр нийгмийн сүлжээнд шуугиан тарихдаа гарамгай. Даниел 18 нас хүрсэн даруйдаа насанд хүрэгчдийн сайтад бүртгүүлж хамгийн богино хугацаанд хамгийн их мөнгө олж рекорд тогтоож байв. 

Даниел Бреголи (Danielle Bregoli) "Bhad Bhabie" - 18

6 Мэдди Зиглер (Maddie Ziegler) - 18

Мэдди Зиглер 2011 онд буюу 8 настайдаа бүжгийн шоунд орж анх бүжигчний карьераа эхлүүлсэн юм. Харин тэрээр 2014 онд дуучин Sia-ийн Chandelier дууны клипэнд бүжиглэж дэлхий даяар олон сая хүний танил болсон байна. Тэр цагаас хойш Мэдди маш телевизийн хэд хэдэн шоу болоод кинонд тогложээ. Мөн Мэддигийн instagram хаяг бараг 14 сая дагагчтай.

Мэдди Зиглер (Maddie Ziegler) - 18

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()