1
Бие бялдар
Роберт Кийл, Жон Кавано зэрэг эрдэмтдийн хийсэн судалгаагаар эрчүүд 20-30 насандаа бие бялдрын хөгжлийн оргил үедээ хүрдэг гэнэ. Энэ дүгнэлтийг өөр олон шинжлэх ухааны судалгаа нэмж баталсан байдаг.
Эр хүн 30 нас хүрэхэд түүний биеийн хүч, уян хатан байдал, булчингийн масс буурч эхэлдэг аж. Гэсэн хэдий ч 30 наснаас хойш биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн сайн хийж чадвал дахиад 20 жил ид үе шигээ тэнхээтэй байх бүрэн боломжтой аж. Хамгийн гол нь бэртэл гэмтлээс сэргийлэх хэрэгтэй.
Сонирхолтой нь, эрчүүд бие бялдрын хувьд 25 насандаа хамгийн оргил үедээ хүрдэг. Хэрэв та залуу насандаа эрүүл, зохистой хоол идэж, элдэв муу зуршлаас хол байж чадсан бол 30 жилийн дараа ч гэсэн залуу үе шигээ биеэ хөгжүүлэх боломжтой байдаг аж. Өөрөөр хэлбэл залуу байхдаа фитнесст тогтмол явж, зөв хооллож, архи тамхи хэрэглэдэггүй байсан бол булчинлаг болж чадах юм. Өдгөө 49 настай Дуэйн Рок Жонсоныг харахад л үүнийг үнэн болохыг та ойлгоно.
2
Бэлгийн амьдрал
1950-иад оны үед судлаач Альфред Кинсейн хийсэн маш алдартай судалгаагаар эрчүүд 18 насандаа бэлгийн чадавхын оргил үедээ хүрдэг гэж баталсан байдаг бөгөөд ерөнхийдөө үүнийг ихэнх мэргэжилтнүүд. 18 настайгаас эхлэн 20-оод жилийн хугацаанд эр хүний дур хүсэл аажмаар буурдаг байна.
BJU олон улсын байгууллагаас явуулсан судалгаагаар эрчүүдийн бэлгийн амьдралын оргил үе нь 20-30 насны хооронд байдаг бол нас ахих тусам эрч хүч нь буурсаар 50 наснаас дээш бол дур хүсэл байвч бие дийлдэггүй болдог гэнэ.
3
Санхүү
Мэдээж хэн нэгэн хүний санхүүгийн чадамжийг байгалиас заяаж өгнө гэж үгүй. Гэхдээ нийт эрчүүдийн тоон мэдээллээс дунджаар авч үзвэл тодорхой чиглэл гарч ирнэ.
Дийлэнх хүмүүс 30-40 настай эрэгтэйчүүдийг ажил, амьдрал нь тогтворжсон гэдэг утгаар санхүүгийн хувьд дээд цэгтээ хүрсэн гэж үздэг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт болж таарсан байна.
ОХУ-ын нээлттэй эх сурвалжуудын санхүүгийн тайлангаас харахад эрэгтэй хүн санхүүгийн салбарт хамгийн их оргил үедээ хүрдэг нь 50 нас гэнэ. Эдгээр тайланд эрэгтэй хүн 50 насандаа 20 настайгаасаа 127 хувь илүү их орлого олдог болохыг дурджээ. Үүнд туршлага, албан тушаал, хуримтлал зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг аж.
4
Оюун ухаан
Эрэгтэй хүний оюуны хөгжил 20 насандаа дээд цэгтээ хүрдэг болохыг эрдэмтэд олон арван жилийн өмнө тогтоосон бөгөөд 20 насандаа эр хүн хэл сурах, их хэмжээний мэдээлэл цээжлэх зэрэг олон чадвартай байдаг. 20 наснаас эхлэн дараа оюуны чадавхи буурч эхэлдэг тул шинэ мэдээллийг цээжлэх, хүлээж авах нь илүү төвөгтэй болдог байна.
Массачусетсийн Технологийн Дээд Сургуулийн хийсэн судалгаагаар эрэгтэй хүний 18 орчим насанд тархины чадамж дээд цэгтээ хүрдэг болохыг тогтоожээ. Гэхдээ тогтмол оюун ухаан хөгжүүлэх дасгал хийж, шинэ зүйл сурч өөрийгөө сорьсоор байвал хөгширсөн ч гэсэн "толгой сайтай" хэвээр байж чадах гэнэ.