1
Израйль
Израйлийн тусгай хүчний цэргүүд дор хаяж 25 удаа турник дээр суниаж, нударга дээрээ зуун удаа суниаж, 300 гэдэсний таталт хийн 8 км урт замыг хамгийн ихдээ 38 минутын дотор гүйж дуусгах ёстой аж. Мөн цэргүүд гүйхдээ 20 кг ачаа үүрдэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Үүний дээр 7 секундын дотор та олсоор долоон метрийн өндөрт авирч, усанд 50 метр зайд сэлэх хэрэгтэй.
Цэргүүд дараа нь дээвэр дээгүүр гүйж, борооны ус зайлуулах хоолойгоор дамжин буух зэргээр бартаат зам туулдаг. Эцэст нь тэрхүү "шалгарсан" цэргүүд тусгай сургуулилттай нохойноос зугтах хэрэгтэй болдог. Ингэж тэд амь тулсан үед хэр зэрэг хурдан сэтгэж, самбаачилж чадахыг шалгадаг байна.
2
АНУ
SEAL бол АНУ-ын Тэнгисийн цэргийн тусгай хүчин юм. Тэд АНУ-ын Зэвсэгт хүчний Тусгай ажиллагааны командлалд захирагддаг бөгөөд тагнуул, сөнөөх, эрэн хайх, аврах ажиллагаанд оролцдог. SEAL-д элсэх насны хязгаар нь 18-28 юм.
SEAL-д элсэхээр бэлтгэгдэж байгаа хүмүүс цаг агаарын ямар ч нөхцөлд ажрахгүй болохын тулд маш хүнд бэлтгэл хийдэг. Тэдний бэлтгэлийг "тамын долоо хоног" гэж нэрлэх нь ч бий. Сонсогчид энэ хугацаанд өдөрт 4 цагийн л нойр авдаг бөгөөд бусад үеийг нь эрүүнд тулсан далайн усанд зогсож өнгөрөөдөг.
Чөмөг царцам хүйтэн далайн усанд тэд аадар бороо орж байсан ч гэсэн зогсож л байх ёстой. Эдгээр залуус 20 минут тутамд далайн эргийн хүйтэн салхинд хэвтэж биеэ "хатаана". 15 цагийн турш үргэлжлэх уг дасгалын дараа сонсогчид 32 минутын дотор 6.5 км зайг гүйж туулдаг.
Хэрвээ хэн нэг сонсогч алдаа гаргавал түүнд хүнд гинж зүүлгэж, 50 суниалгаад дахин хүйтэн усанд зогсоодог. Тамын долоо хоног дуусахаас өмнө хамгийн багадаа сонсогчдын тэн хагас нь бууж өгдөг. Харин тэсвэр тэвчээр гарган үлдэж чадсан нь SEAL-ийн гишүүн болно.
3
Швейцарь
Тагнуулын 10-р отряд бол Швейцарийн армийн бахархал юм. Швейцарийн иргэн бол хэн ч бай хэдэн настайдаа ч хамаагүй элсэх боломжтой. Гэхдээ мэдээж эхлээд бие бялдрын шалгуурыг давах хэрэгтэй.
Залуус юун түрүүнд 50 удаа суниаж, 60 удаа босож сууж, 10 удаа турник дээр суниана. Үүний дараа 24 минутын дотор 5 км зайг гүйж туулах ёстой.
10-р отрядын байлдааны бүрэн хэрэгсэл бусдаас арай хөнгөн буюу 15 кг жинтэй. Гэхдээ ийм жинтэй ачааг үүрээд тухайн цэрэг 58 минутын дотор 8 км замыг туулах шаардлагатай. Хэрвээ тэрээр 3.5 цагийн дараа заасан газарт (мэдээж хөдөө зэлүүд нутагт шалгалтыг авна) ирэхгүй бол цэргийнхэн зүгээр л хаяад явдаг аж.
4
Өмнөд Африк
Өмнөд Африкийн Recce тусгай албанд элсэх шалгуур нь бусдаасаа илүү сонирхолтой. Юуны өмнө энд элсэхийг хүссэн хүмүүс сэтгэлзүйн байдлаа шалгуулдаг аж.
Бие бялдрын шалгуурын хувьд 40 удаа суниаж, 67 удаа сууж босох ёстой бөгөөд үүнийг цагийн хязгаарлалтгүйгээр хийж болно. Дараа нь ачаа үүрч 3 км гүйн, 3 метрийн өндөр ханаар авирч гарахад л хангалттай. Гэхдээ Өмнөд Африкийн тусгай хүчний шалгуур нь цэрэг өлсгөлөн, хүйтэн цаг агаарыг давах чадалтай гэдгээ батлан харуулах ёстой байдгаараа онцлог юм. Шалгуулагчид хэдэн өдрийн турш хүйтэн газарт нойр хоолгүй байрлах ёстой аж. Эндээс олон хүн шантарч буцсан байдаг.
5
ОХУ
Оросын цэргийн тусгай хүчин Спецназ нь хамгийн хүнд бэлтгэлтэй тусгай хүчин гэдгээрээ алдартай.
Спецназын гишүүн болохыг хүссэн хүмүүс 12 км бартаатай замаар гүйж, 12 минутын турш гардан тулаан хийж, балчиг намагтай газраар явах зэрэг хүнд даалгавруудыг амжилттай давах ёстой. Энэ бүгдийг бүрэн байлдааны хэрэгсэлтэйгээр хийж гүйцэтгэдэг гэдгийг онцлох нь зүйтэй байх.