Шоронгийн харгалзагч бүсгүй хоригдолтойгоо дотно харьцаа үүсгээд ял сонсжээ

Таныг яг үүнийг уншиж байх энэ мөчид дэлхийн хаа нэгтээ гайхам сонин, хачирхалтай, бүр хөгжилтэй гээд сонирхож барамгүй маш олон үйл явдал ид өрнөж байгаа нь тодорхой. Бидний доор өгүүлэх гэж буй энэ хэрэг эдгээрийн чухам алинд нь хамаарахыг та бүхэн өөрсдийн оюунд тунгаана байх. АНУ-ын Фресно дахь шоронгийн  харгалзагч эмэгтэй хоригдлуудын нэгэнтэй нь бэлгийн харьцаанд орсон гэх шалтгаанаар өөрөө шоронгийн хаалга татсан байна. Энэ хэрэг сүүлийн өдрүүдэд интернет орчинд хурдтай тарж, ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа юм.

Шоронгийн харгалзагч бүсгүй хоригдолтойгоо дотно харьцаа үүсгээд ял сонсжээ

Тина Гонзалез хэмээх эмэгтэй 2016 онд АНУ-ын Калифорни мужийн Фресно хот дахь шоронгийн  харгалзагчийн ажилд томилогдсон байна. Гэвч тэрээр 2020 оны 5-р сард ажлын байрандаа ёс бус үйлдэл гаргасан хэргээр баривчлагджээ. 

26 настай цагдаагийн ажилтны зохисгүй үйлдэл удаа дараа давтагдсан байсныг байцаалтын явцад олж тогтоосон бөгөөд эмэгтэй хийсэн үйлдэлдээ гэмшихгүй байгаа гэж Фресно дахь шоронгийн дарга Стив МакКомас мэдээлсэн байна. 

Тина Гонзалез шоронд албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа хоригдолтой бэлгийн харьцаанд орсон, шоронгийн дүрмийг зөрчиж дотогш утас болон сахлын хутга нэвтрүүлсэн зэрэг гэм буруутай нь илчлэгдсэн аж. Шүүхээс хорих ял сонссон гэмт хэрэгтэнд зэвсэг болгон ашиглаж болохуйц мэс дамжуулан өгсөн түүний үйлдлийг ажлын хариуцлага алдсанд тооцож, бусад ажилтнуудыг хүртэл аюулд оруулсан гэж үзэж байгаа юм.

Үүнээс гадна тэрээр нэр нь үл мэдэгдэх хоригдолтой бэлгийн харьцаанд орохдоо эвтэйхэн байлгах үүднээс дүрэмт хувцсаа цоолсон байснаар зогсохгүй, хоригдож байсан 11 хоригдлын нүдэн дээр ийм үйлдэл гаргасан болж таарчээ.

Тина хууль сахиулахаар тангараг өргөсөн хүний хувьд байж боломгүй зохисгүй авирласныхаа төлөө долоон сарын хорих ял авсан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()