Шинээр ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг 7-р сарын 31-ний өдрийг дуустал онлайнаар авна

Шинээр ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг 7-р сарын 31-ний өдрийг дуустал онлайнаар авна

ХААН Банк “Ковид-19” цар тахалтай холбогдуулан төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээл (5%, 6% болон 8%) –ийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хойшлуулах хүсэлтийг энэ 7-р сарыг дуустал онлайнаар хүлээн авч байна. Та хүсэлтээ ЭНД дарж илгээнэ үү. Хүсэлт гаргахдаа холбогдох мэдээлэл (Регистрийн дугаар, зээлийн дансны дугаар гэх мэт) –ийг үнэн зөв бөглөх шаардлагатай. Хэрэв та мэдээллээ дутуу эсвэл буруу бөглөсөн тохиолдолд таны хүсэлт хүчингүй болох тул сайтар нягтална уу. Банк таны хүсэлтийг хүлээн авч ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах бөгөөд банкнаас тантай эргэн холбогдож нэмэлт гэрээг баталгаажуулах болно. Хэрэв та нэмэлт гэрээг баталгаажуулаагүй тохиолдолд таны хүсэлт цуцлагдах болохыг анхаарна уу.

Хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хойшлуулсан хугацаанд таны ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй, төлбөр эргэн төлөх хугацаанд өөрчлөлт оруулж нэмэлт гэрээ хийх юм. Жич: Дээрх заасан хугацаанд амжиж хүсэлт гаргаагүй харилцагчийн зээлийн төлбөрийг хойшлуулах боломжгүй болно. Үүнээс гадна төлбөр хойшлуулсан хугацаанд ч зээлийн эргэн төлөлт хийх боломжтой болохыг сонордуулъя.

Мөн өмнө нь буюу 2020 оны 10-р сарын 20-ны өдрөөс 2021 оны 1-р сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулж байсан харилцагчдын зээлийн гэрээнд автоматаар өөрчлөлт орж, төлбөр нь энэ оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хойшлогдох тул дахин хүсэлт илгээх шаардлагагүй. Харин дээр дурдсан хугацаанаас өмнө хүсэлт гаргаж байсан бол та дахин хүсэлт илгээх шаардлагатайг анхаарна уу.

Энэхүү ажил нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6-р сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д оруулсан нэмэлт өөрчлөлт, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсантай холбогдуулж хийгдэж буй зохицуулалт юм.

Хэрэв танд асууж тодруулах зүйл гарвал ХААН Банкны цахим сувгууд болох Viber (94031917), Wechat (Khan Bank), Facebook (Khan Bank), Twitter (Khan Bank)-ийн чатаар хандахыг зөвлөж байна

Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуулт, хариулттай ЭНД дарж танилцана уу.

Харилцагч та банкаар үйлчлүүлэхдээ Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлд оруулахаас сэргийлж, онцын шаардлагагүй тохиолдолд гадагш гаралгүй зайнаас банкны үйлчилгээ авч, онлайн банк ашиглахыг зөвлөж байна

ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг харилцагч танд баярлалаа

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.