"Нойрсож буй бүсгүйн уул"-аараа олныг төөрөгдүүлсэн Францын дижитал артистын бүтээлүүд

Өнөөг хүртэл байгаль эхийн өвөрмөц тогтоц, түүхэн олдвор гэдэг хүн төрөлхтнийг нийтээр нь гайхшруулсаар ирсэн билээ. Тэдгээрээс зарим нь түүхэн цагийн явцад уур амьсгал, газарзүйн онцлог, улс орнуудын соёл уламжлал зэрэг олон хүчин зүйлээс үүдэн бий болсон байдаг бол заримынх нь учрыг одоог болтол олж чадаагүй байна. Сүүлийн саруудад Аляскийн уулыг эгц дээрээс нь харахад "унтаж буй бүсгүй хүн"-ий дүрстэй харагддаг гэх дуулиан интернет хэрэглэгчдийг ихээхэн төөрөгдүүлжээ.

"Нойрсож буй бүсгүйн уул"-аараа олныг төөрөгдүүлсэн Францын дижитал артистын бүтээлүүд

Өнгөрсөн онд интернет ертөнцийг шуугиулсан энэ зураг олон сая хүнийг хооронд нь талцуулж, маргалдуулах шалтгаан болсон байна. Хад чулууны өвөрмөц тогтоцыг харуулах уг зураг Аляскийн Анкорэйжийн ойролцоо орших Суситна уулын нэг хэсэг бөгөөд дрон ашиглаж авсан нь энэ гэсэн байв. 

Зургийг үзсэн олон мянган интернет хэрэглэгч байгалийн гайхамшигт тогтоцыг биширч байхад зарим нэг нь зургийг хуурамч гэж үзсэнээр зогсохгүй, худал мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулсан байлаа.

Цахим ертөнцөд аливаа нэгэн зүйл нэгэнт эрчийг авч, цааш түгсэн бол барьж тогтооход бэрх гэдэг. Аляскийн үзэсгэлэнт байгалийг сайн мэдэх хүмүүс хүртэл дээрх зургийг бодит биш хэмээн батлан тайлбарлажээ.

Үнэндээ уг зураг Францын дижитал артист Жан-Мишель Бихорелийн бодит мэт бүтээл байсан бөгөөд тэрээр өөрийн зургуудаа artstation.com сайтад оруулж, интернет хэрэглэгчдэд хуваалцдаг байна. 

Гэхдээ Суситна уулыг оршин суугчид нь бодит амьдрал дээр ч "нойрсож буй бүсгүй" хэмээн нэрлэдэг байна. 

Суситна уул

Эртний домогт өгүүлснээр бүсгүй хайртай залуугаа энэ газартаа эргэн иртэл нь хүлээнэ гэж амласан учир эндээс алхам ч холдолгүй, амрагаа хүлээсээр хорвоог барсан гэдэг.

Суситна уул

Ингээд та бүхэнд дижитал артист Жан-Мишелийн бүтээлүүдээс хүргэе.

Ингээд та бүхэнд дижитал артист Жан-Мишелийн бүтээлүүдээс хүргэе.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()