Нэг нэгэндээ хоёр дахь боломж олгосон алдартай хосууд

Хүмүүс заавал нэг нэгэндээ сэтгэлгүй болоод салдаг юм биш. Зүгээр л нэг нэгэндээ гомдсон эсвэл тухайн үед хэт сэтгэл хөдөлдөө автсан учраас хосууд хоёр тийш болох нь байдаг. Тиймээс салсныхаа дараа өөрийн хувийн асуудлыг зохицуулах юмуу нөгөө хүндээ үнэхээр хайртай байснаа ухаараад эргэж нийлэх тохиолдол бий. Иймээс бид нэг нэгэндээ хоёр дахь боломж олгосон алдартай хосуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Нэг нэгэндээ хоёр дахь боломж олгосон алдартай хосууд

1 Орландо Блүм, Кэти Перри (Orlando Bloom and Katy Perry)

Орландо Блүм болон Кэти Перри нар өмнө нь салж байсан хэдий ч жилийн дараа эргэн нийлсэн аж. Хосууд тусдаа байсан хугацаандаа үнэхээр нэг нэгэндээ сэтгэлтэй болохоо ойлгосон тул тэр даруйдаа хуримаа хийсэн юм. 2020 онд тэдний анхны хүүхэд Дэйзи Дов төрсөн билээ. 

Орландо Блүм, Кэти Перри (Orlando Bloom and Katy Perry)

2 Бен Аффлек, Женнифер Лопез (Ben Affleck and Jennifer Lopez)

Бен Аффлек, Женнифер Лопез нар 2003 онд бараг гэрлэх дөхсөн ч хурим болохоос хэдхэн өдрийн өмнө салсан болохоо зарласан юм. Тэдний ингэх болсон шалтгаан нь өнөөг хүртэл нууц байна. Бен Женнифер нарын хэн хэн нь тэр цагаас хойш олон хүмүүстэй учир ургуулсан ч тогтвортой амьдрал зохиож чадаагүй. Тэгвэл тэрхүү гунигт өдрөөс 17 жилийн дараа хосууд эргэн нийлжээ. Өдгөө Бен Аффлек, Женнифер Лопез нар хамтран амьдарч байгаа аж. 

Бен Аффлек, Женнифер Лопез (Ben Affleck and Jennifer Lopez)

3 Жастин Бибер, Хейли Болдуин (Justin Bieber and Hailey Baldwin)

Жастин Бибер, Хейли Болдуин нар 5 жилийн өмнө Селина Гомезоос болж салж байсан билээ. Гэхдээ Жастин Бибер удалгүй Селинагөөс илүү Хейлид хайртай гэдгээ ойлгосон учраас удалгүй түүнд эргэн очиж гэрлэх санал тавьсан байна. Хосууд бүр нууцаар гэрлэсэн ч фенүүдээ хуурч чадаагүй юм. 

Жастин Бибер, Хейли Болдуин (Justin Bieber and Hailey Baldwin)

4 Жастин Тимберлейк, Жессика Бил (Justin Timberlake and Jessica Biel)

Жастин Тимберлейк, Жессика Бил нар 2007 онд анх үерхэж эхэлсэн юм. Хосууд 4 жилийн турш үерхээд салсан бөгөөд хүмүүс үүнийг байдаг л нэг алдартнуудын сээтэгнэл гэж хүлээж авсан аж. Жастин Тимберлейк түүнээс хойш хэд хэдэн бүсгүйтэй учир ургуулсан бөгөөд эцэст нь Жессика Бил л түүнд хань болж чадахыг ухаарсан байна. Тиймээс тэрээр 2012 онд Жессикад эргэж нийлэх санал тавьсан аж. Жессика ч түүнийг ингэхийг хүлээж байсан мэт шууд хүлээж авсан бөгөөд хосууд тэр жилдээ гэрэлсэн байна. Энэ нь ч нүдээ олсон хэрэг байв. Хосууд өдгөө Силас хүүгийн хамт аз жаргалтай амьдарч байна. 

Жастин Тимберлейк, Жессика Бил (Justin Timberlake and Jessica Biel)

5 Меган Фокс, Брайан Остин Грин (Megan Fox and Brian Austin Green)

Меган Фокс, Брайан Остин Грин нарын харилцааны талаар олон хүн мэдэхгүй ч энэ хоёр үнэхээр олон зүйлийг туулжээ. Хосууд гэрлээд 16 жил болохдоо 3 удаа салах дөхсөн юм. Гэхдээ тэр бүрт хэн хэн нь нэгнийгээ уучилж эргэн нийлж чадсан байдаг. Харамсалтай нь эцэст нь Меган Фокс нөхөр 3 хүүхдээ 2020 хаяад явсан юм. 

Меган Фокс, Брайан Остин Грин (Megan Fox and Brian Austin Green)

6 Робин Райт, Бен Фостер (Robin Wright and Ben Foster)

Энэ хос хоёр удаа салж нийлсэн юм. Гэхдээ тэд сүүлд салахдаа эргэж нийлээгүй бөгөөд өнөөдөр Робин Францын загварын ордон "Yves Saint Laurent"-ы загвар зохион бүтээгч Клемент Жиротой үерхэх болсон байна. 

Робин Райт, Бен Фостер (Robin Wright and Ben Foster)

7 Кортни Кокс, Жонни МакДэйд (Courtney Cox and Johnny McDade)

АНУ-ын жүжигчин Кортни Кокс болон Иреландын дуучин Жонни Макдэйд нарын гал халуун хайр сэтгэлийн холбоо 2014 оноос эхтэй. Тэд танилцаад удаагүй байхдаа ирээдүйн амьдралаа холбохдоо тулж байсан ч дараа жил нь салж, шүтэн бишрэгчдээ гайхршуулсан. Тулгарсан асуудлуудад хэн нь бие биедээ буулт хийхийг хүсдэггүй зангаасаа болж тэд зүрх сэтгэлийнхээ нөгөө тал болсон хүнээ бүр мөсөн алдах дөхсөн ч хэдхэн сарын дараа эргэн нийлсэн билээ. Одоо энэ хос хамтдаа долоон жилийн нүүрийг үзээд байна.

Кортни Кокс, Жонни МакДэйд (Courtney Cox and Johnny McDade)

8 Жерард Батлер, Морган Браун (Gerard Butler and Morgan Brown)

Жерард Батлер, Морган Браун нар анх 2014 танилцаж байжээ. Гэхдээ хэн хэн нь нөгөөгөө хардсан учраас 2016 онд салсан байдаг. Харин 2017 онд Жерард эргэж нийлэхийг гуйсан бөгөөд Морган ч зөвшөөрөв. Ингээд тэд нэг хэсэгтээ аз жаргалтай байсан ч 2020 онд хосууд нэгнээ хардаж сэрдэх нь ихэссэн тул эргээд салжээ. Гэвч өнгөрсөн сард тэднийг эргэж нийлсэн гэдгийг батлах зургууд цахим орчинд гарч ирэх болов. Магадгүй энэ удаад Жерард Батлер, Морган Браун нар учраа олоод амьдарч чадах байх. 

Жерард Батлер, Морган Браун (Gerard Butler and Morgan Brown)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()