1
Дизайн ба интерфэйс
Windows 11 цоо шинэ, илүү Mac-тай төстэй гэмээр интерфэйстэй болжээ. Start цэс нь мөн Taskbar-тай хамт дэлгэцийн төв рүү шилжиж ирсэн байна. Гэхдээ хэрэглэгч хүсвэл тэдгээрийг өмнөх Windows дээр байдаг шиг зүүн тийш нь шилжүүлэх боломжтой.
2
Андройдын апп
Андройдын апп-ууд одоо Windows дээр суудаг болох гэж байна. Та тэдгээрийг Microsoft store болон Amazon store дээрээс татан авч өөрсдийн төхөөрөмждөө суулгаж болно. Ингэж ухаалаг утас болон Windows 2-ыг хослохыг хэрэглэгчид удаан хүлээсэн билээ.
3
Виртуал desktop-ыг илүү сайн дэмждэг болсон
Windows 11 виртуал desktop-оо Mac-тай төстэй болгожээ. Ингэснээр ажил, хувийн гэх мэт desktop-уудын хооронд илүү чөлөөтэй шилжих боломжтой болсон байна.
4
Монитороос зөөврийн компьютер руу шилжих нь илүү хялбар болсон
Windows 11 нь Snap Groups болон Snap Layouts гэсэн сонголтуудтай болжээ. Үүний тусламжтай програм хооронд илүү хурдан хялбар шилждэг болох аж. Эдгээр нь нээлттэй цонхнуудаа хаалгүйгээр дэлгэц нэмж залгах, салгах боломжийг танд олгоно.
5
Microsoft Teams-ыг Taskbar дээр нэмж оруулсан
Виртуал уулзалтын Microsoft Teams програмыг Taskbar дээр нэмж оруулснаар олоход илүү амар болгожээ. Та тус програмыг Windows, Mac, Android эсвэл iOS дээр татаж суулгаж болно.
6
Widgets
Танд хэрэгтэй мэдээллийг өгөх Widgets цэс одоо шууд Taskbar дээр гарч ирдэг болсон байна.
7
Touchscreen, үзэг, дуугаар удирдах зэргийг илүү сайн дэмждэг болсон
Таблетын хувьд Microsoft нь taskbar дээрх дүрсүүдийн хооронд илүү зай гаргах гэх мэтээр тус үйлдлийн системийг touchscreen-ээр удирдахад илүү хялбар болгосон байна. Windows 11 нь мөн таблетын үзгийг илүү сайн мэдэрдэг болжээ. Мөн та Windows 11-ыг зөвхөн дууг хоолойгоороо ч удирдах боломжтой болсон гэнэ.
8
Xbox
Windows 11 нь Xbox консолууд дахь Auto HDR, DirectStorage гэх мэт үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ нь Microsoft компанийн энгийн компьютер болон Xbox консолыг нэгтгэхэд чиглэсэн дараагийн том алхам юм.
VIDEO