Дэвид Бэкхемийн хүү Ромео аавынхаа "шийрийг хатаасан" сайхан залуу болжээ

"Евро-2020" тэмцээнтэй холбоотой гал ассан сонирхолтой мэдээнүүд цар тахлаас болж гэртээ хоригдсон дэлхийн олон сая хүмүүсийн халуун ярианы сэдэв болж байгаа нь илт. Хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлийг хөөргөсөн тоглолтуудын хажуугаар энтертайнмент ертөнцийн алдартнуудын тухай элдэв хов жив шар хэвлэлүүдийн хуудсыг чимж байна. Бид энэ удаад дур булаам хөлбөмбөгчин Дэвид Бэкхем (David Beckham)-ийн дунд хүү Ромео Жеймс Бэкхем (Romeo James Beckham)-ийг онцлохоор шийдлээ. Аав, хүү хоёр хамтдаа Англи, Германы тоглолтыг үзэхээр ирэхдээ хоёул хослолоор гоёсон байв. 

Дэвид Бэкхемийн хүү Ромео аавынхаа "шийрийг хатаасан" сайхан залуу болжээ

Английн шигшээ баг, "Манчестер Юнайтед" клубын домог болсон Дэвид Бэкхем өдгөө 46 настай боловч дэлхий даяарх олон сая эмэгтэйн харцыг унагасан дур булаам төрхтэй хэвээрээ байна.

Алдарт хос Дэвид Бэкхем, Викториа Бэкхем нар Брүүклин, Ромео, Круз, Харпер хэмээх дөрвөн хүүхэдтэй. Дэвид өнгөрсөн мягмар гарагт  дунд хүү Ромеотойгоо Англи, Германы эсрэг тоглолтыг үзэхээр ирсэн байлаа.

Аав, хүү хоёр цагийг дотно гэгч нь хөгжилтэй өнгөрүүлж байсныг шар хэвлэлийнхэн камерын дурандаа буулгаж амжжээ. 

Саяхан л бяцхан жаал байсан Ромео царайлаг аавын халааг авсан гэлтэй өндөр, том залуу болсныг гайхширсан шүтэн бишрэгчид олон байв. Үнэхээр ч Дэвид Бэкхемийн хүүхдүүд үзэгчдийн нүдний өмнө өсцгөөж байгаа билээ.

Ромео Жеймс Бэкхем 2002 оны 9-р сарын 1-нд Лондон хотод төрсөн байна.

Энэ онд 19 нас хүрэх тэрээр загварын салбарт хүч түрэн орж ирж байгаа бөгөөд Францын дээд зэрэглэлийн Saint Laurent брэндийн 2021 оны намар, өвлийн коллекцийн нүүр царайгаар ажилласан юм.

Инстаграм хуудсандаа гурван сая гаруй дагагчтай Ромеог шүтэн бишрэгчид нь "Залуухан Жастин Бибер" гэж хочилдог.

https://www.instagram.com/romeobeckham/

Ромео 2019 оны 5-р сараас эхлэн өнөөдрийг хүртэл Миа Реган хэмээх охинтой үерхэж буй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()