Хэйли Бибер дуучин Жастин Бибертэй гэрлээд амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөнийг хуваалцжээ

АНУ-ын модель Хэйли Болдуин (Hailey Baldwin) 2018 оны 9-р сард Жастин Бибертэй гэрлэж, албан ёсоор Хэйли Бибер болсон билээ. Түүнээс хойш хосууд аз жаргалтай зургуудаа цахим орчинд байнга хуваалцдаг болсон бөгөөд тэдний хувьд бүх зүйл хэвийн байгаа юм шиг харагддаг байв. Гэхдээ Хэйли саяхан Америкийн Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа амьдралд нь зарим нэг хүндрэлүүд гарч ирж байгаа тухай өгүүлжээ. Та бүхэнд тэрхүү ярилцлагаас орчуулан хүргэж байна. 

Хэйли Бибер дуучин Жастин Бибертэй гэрлээд амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөнийг хуваалцжээ

"Бид Morning нэвтрүүлгийн арын тайзан дээр анх танилцсан юм. Тэр үед би 12 настай, Жастин 14 настай байсан. Бид хоёрыг олон жил найзалсан гэдгийг хүмүүс сайн мэдэх байх. Жастин охидтой их уулздаг учраас үдэшлэг дээр гэнэт л алга болчихдог байсан. 

Бид олон зүйлийн тухай ярилцаж, санал бодлоо хуваалцдаг байлаа. Олон хүнтэй болзож, хүмүүсийг таньж мэдэх нь амьдралыг сонирхолтой болгож чаддаг ч насныхаа хайрыг залуудаа олвол хэчнээн сайхан бэ гэж мөрөөддөг байсан. Энэ гэхдээ бид бие биендээ татагдаж эхлэхээс бүр өмнө болсон явдал л даа. Магадгүй бид хоёр нэг зүйл хүсдэг байсан маань хожим нь нийлэх шалтгаан болсон байх. 

Биднийг анх үерхэж эхлэхэд Жастин хачигт халдвар авсан гэж оношлогдсон юм. Үүнээс болоод Жастин цонхийж ядарсан төрхтэй болсон тул фенүүд нь түүнийг хар тамхи хэрэглэж эхэлсэн гэж хэсэгтээ шуугисан. Энэнээс болж Жастин сэтгэлийн хямралд орсон доо. Тиймээс хуримын ёслолыг нэг жилээр хойшлуулах шаардлагатай болж байсан юм.

Хуримын тов хойшилсонд би нэг их гонсойгоогүй. Би 22 нас хүрэхээсээ хоёр сарын өмнө гэрлэсэн учраас 21-тэйдээ түүний эхнэр болж амжсан юм. Биднийг хэт яаруу шийдвэр гаргаж байна гэж шүүмжлэх хүмүүс гарч ирж байсан ч биднийг барьж хорьж чадаагүй. 

Эхэндээ бид гэрлэсэн гэдгээ олон нийтээс нуухаар шийдсэн. Жастин олон сая эмэгтэй шүтэн бишрэгчтэй учир тэдний дийлэнх нь түүний сонголтонд сэтгэл хангалуун бус байсан. Би хүмүүсийг яагаад ийм зүйлээс болж уурлаж, бусдыг харааж зүхдэгийг нь үнэхээр их гайхаж байсан. Тэд миний үйлдэл бүрийг шүүмжилж, гутаах арга сэдэж байлаа. Сүүлдээ миний хувийн орон зай хүртэл байхгүй болж байгаа юм шиг санагдаж эхэлсэн юм. 

Явсаар явсаар сөрөг сэтгэгдлүүд тэвчихийн аргагүй болж эхэлсэн учраас инстаграм дээрх сэтгэгдлээ нэг хэсэгтээ л идэвхгүй болгохоор шийдсэн.

Дараа нь Жастин аялан тоглолт хийж эхэлсэн юм. Түүний надтай хамт өнгөрүүлэх цаг нь эрс багассаар сүүлдээ ажилдаа ч анхаарал хандуулж чадахгүйд хүрсэн. 

Бидэнд тулгарсан өөр нэг бэрхшээл бол засварын ажил байв. Одоо бид түрээсийн байранд амьдарч, өнгөрсөн зун худалдаж авсан Беверли Паркийн байшингаа засаж янзалж байгаа. Жастинтай гэрлэхээсээ өмнө би байр түрээсэлж, байшин тохижуулах ямар байдгийг огт мэддэггүй байсан. Дараа нь гэнэт чийдэн, тавилга, хөшиг гээд гэрийн эд хогшил бүрийг өөрөө сонгох хэрэгтэй болсон юм. 

Хэн хэн маань байшингаа өөр өнгө төрхтэй байлгахыг хүссэн учраас хэн хэн маань буулт хийж суух хэрэгтэй болсон.

Би уг нь "Цар тахал бидэнд сайн нөлөө үзүүлсэн" гэх мэт зүйл ярихгүй байхыг хичээдэг. Энэ өвчин олон сая хүнийг зовлонд унагасан шүү дээ. Гэхдээ Жастин бид хоёрын хувьд ийм хүнд хэцүү үеийн дараа гэртээ хамтдаа байсан маань л том завшаан болсон гэж боддог. 

Бие биедээ бүх цагаа зарцуулж эхэлснээр нэг нэгнээ илүү гүнзгий танихад тусалсан. Мэдээжийн хэрэг, бид бусад хосуудын адил том, жижиг маргаантай байдаг ч өөрсдийнхөө төлөө дутагдлаа засахыг хичээдэг. 

Бас бид сэтгэл засалч дээр хамтдаа очдог болсон. Мэргэжлийн хүн бидэнд маш том тус хүргэж байгаа. Жастин бид хоёр бие биедээ бүхий л сэтгэлээрээ хайртай учраас зүгээр нэг үл ойлголцол, өчүүхэн маргаанаас болж нэгнээ алдмааргүй байна. Би үлдсэн амьдралаа зөвхөн түүнтэй л хамт өнгөрүүлэхийг хүсдэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()