Дархлаа сайжруулах амтат шөлний жорууд

Ханиад томууны үетэй зэрэгцэн “COVID-19” халдвар дэлхий нийтийг цочроогоод буй. Тус өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд шалгарсан арга бол дархлаагаа дэмжих юм. Иймд бид дархлаа сайжруулах амтат шөлний жоруудаас хүргэж байна. 

Дархлаа сайжруулах амтат шөлний жорууд

1 Өмнөд Америк үхрийн мах чинжүүтэй шөл

  1. Нарийн хирчсэн үхрийн мах - 500 гр
  2. Нарийн хирчсэн хиам эсвэл зайдас - 50 гр
  3. Шарсан улаан чинжүү хатааж, нимгэн хэрчсэн - 100 гр
  4. Эрдэнэ шиш - 2 аяга
  5. Жижиглэсэн яншуй - 2 цайны халбага 
  6. Улаан лоолийн нухаш - 1 лааз
  7. Улаан чинжүү - 1 цайны халбага

Дунд зэргийн гал дээр хиам-зайдсаа тос нь ялгарч шаргал өнгөтэй болох хүртэл нь 5 минут орчим хуурна. 

Саванд нь тосыг нь үлдээгээд хиам/зайдсаа салгаж ав. Хиамны тос байгаа учраас илүү тос хэрэглэх шаардлагагүй. 

Саваа тостой нь дахин халаагаад дээрээс нь үхрийн махаа нэмнэ. 10 минутын турш жигд болтол нь чанаарай. 

Улаан лоолийн хамт чинжүү, ус нэмээрэй. Буцалсны дараа нь эрдэнэ шиш, амтат чинжүү зэргийг нэмж хийнэ. 

Дараа нь галыг нь багасгаж, тагийг нь таглаад 30 минутын турш зөөлөн гал дээр үхрийн махаа зөөлөн болтол буцалгана.

Шөлөө болсны дараа таваглаад дээрээс нь яншуйгаа цацаарай.

Өмнөд Америк үхрийн мах чинжүүтэй шөл

2 Ногоотой шөл

  1. Үхрийн мах- 300 гр
  2. Ургамлын тос- 3 цайны халбага
  3. Лууван- 1 ширхэг
  4. Сонгино- тал
  5. Сармис- 1 хумс
  6. Үхрийн тунгалаг шөл- 3 аяга
  7. Хэрчсэн байцаа- 2 аяга
  8. Улаан лоолийн соус- 1 цайны халбага
  9. Хатаасан базилик- 1/2 цайны халбага
  10. Хатаасан орегано- 1/4 цайны халбага
  11. Давс- 1/4 цайны халбага
  12. Ногоон хулуу- 1 ширхэг

Хэрчсэн үхрийн мах, лууван, сонгино, сармис зэргээ 5 минут орчим ургамлын тосонд хуурч бэлтгэнэ.

Үүндээ үхрийн тунгалаг шөлөө хийж, байцаа, улаан лоолийн соус, базилик, орегано, давсаа нэмэн, хоолоо амталж буцалгаарай.

Ойролцоогоор 15-20 минут болсны дараа хэрчсэн хулуугаа нэмэн, ахин 3-4 минут гал дээр байлгана.

Ногоотой шөл

3 Вьетнам шөл

  1. Тахианы мах - 500 гр
  2. Төмс - 500 гр
  3. Лууван - 2 ш
  4. Гоньдны үндэс - 1 ш
  5. Бөөрөнхий сонгино - 1 ш
  6. Улаан буудайн гурил - 2 хоолны халбага
  7. Ургамлын ргамлын тос - 40 гр
  8. Давс, нунтаг улаан перец - хүссэнээр
  9. Цөцгий - 4 хоолны халбага.

Тахианы махаа чанаж шөл гаргана. Лууван, сонгино, гоньдыг савхан хэлбэртэй хэрчээд 5-7 минут ургамлын тосондоо хуурч сайн ширгээнэ.

Буцалж буй шөлөндөө том том хөшиглөсөн төмсөө хийгээд 7-10 минут чанана. 

Хуурсан ногооонуудаа хийж, перец, давс, гурил (урьдчилан хайруулын тавган дээр алтлаг өнгөтэй болтол хуурч, 3-4 хоолны халбага бүлээн шөлөнд хийж хутгасан байна) зэргээ хийж буцалгана. Дахин 15-20 минут буцалгана. Шөлийг таваглахдаа таваг тус бүрийд цөцгий хийнэ.

Вьетнам шөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()