500 хүнийг авч одсон Солонгосын "Сампон" худалдааны төвийн ослоос амьд үлдэгчдийн хувь заяа

Аливаа хүн ямар нэгэн золгүй явдлыг гэрчилж, зовлон бэрхшээлээс нь амсаж үзсэн бол тэр мөчийг үлдсэн амьдралынхаа туршид мартаж чаддаггүй. Өмнөд Солонгосын Кванжү хотод буулгахаар бэлдэж байсан таван давхар барилга 2021 оны 6-р сарын 10-ны өдөр автобус дээр нурсан явдал тус улсын түүхэн дэх энх цагт тохиосон хамгийн хар өдрийг дахин санууллаа. 1995 онд Сөүл хотод байрлах Сампон худалдааны төвийн ослоос болж 500 гаруй хүний амь эрстсэн харамсалтай хэрэг болж байсан билээ.

500 хүнийг авч одсон Солонгосын "Сампон" худалдааны төвийн ослоос амьд үлдэгчдийн хувь заяа

Сампон худалдааны төв нь газар дээрх тав, газар доорх дөрвөн давхар буюу нийтдээ есөн давхраас бүрдэх барилга байв. Уг төв 1990 онд ашиглалтад орсон цагаасаа эхлээд Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтөд маш том хувь нэмэр оруулж байсан хэдий ч 1995 оны 6-р сарын 29-ний өдрийн 17 цаг 52 минутад хэдхэн секундын дотор 1500 орчим хүнийг дарж нурсан байна. 

Барилга нурснаас найман минутын дараа аврагчид эрлийн ажиллагааг эхлүүлсэн ч хоёр дахь өдрөөс барилгын үлдэгдэл дахин нурахаас болгоомжилж хотын удирдлагууд аврах ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан байна. Тэдний энэ шийдвэр хохирогчдын ойр дотныхны дургүйцлийг туйлд нь хүргэсэн учир олон мянган хүн жагсаал хийж, ор сураггүй алга болсон 600 гаруй хүнийг нурангин доороос гаргахыг шаарджээ.

Ослоос нуралгүй үлдсэн ханыг аврагчдын амь насанд аюулгүй болгосны дараа эрлийн ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Гэвч сүүлдээ нурангин дороос амьд хүн олох найдвар тасрахдаа тулсан аж.

Найдвар тасардгийн даваан дээр буюу аврах ажиллагааны 11, 13, 17 дахь өдрүүдэд 20 настай Чой Мён Сук, 19 настай Ёо Жи Хван, Пак Сын Хён хэмээх гурван хүнийг эсэн мэнд олжээ. Худалдааны төв нурахад Б1 давхарт байсан эдгээр залуус амьд үлдэхийн тулд эцсийн мөчийг хүртэл шүд зуун тэмцсэн байв. 

Ослоос амьд гарсан Чой Мён Сук, Ёо Жи Хван, Пак Сын Хён нар

Сампон барилгын аймшигт ослоос хойш иргэд аюулгүй байдалдаа санаа зовох болсон бөгөөд хотын бүх барилгад хяналт шинжилгээ явуулж, нурах эрсдэлтэй эсэхийг нь шалгахыг шаардаж эхэлсэн байна. 

Эцэст нь барилгын угсралтын явцад системийн алдаа гаргасан инженерүүд болон шуналдаа хөтлөгдсөн барилга өмчлөгчдөөс үүдэж олон хүний амь үрэгдэх үндэс тавигдсан нь тодорхой болсон байна. Сампон худалдааны төв угтаа газар дээрх дөрвөн давхартай байх учиртай байсан ч барилгын эзэд таван давхрыг бариулсан аж. 

Үүгээр зогсохгүй хамгийн дээд давхрын шал хонхойж, хана цуурсныг хүртэл үл тоон худалдааны төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан барилгын захиргаа, барилга байгууламжийн аюулгүй байдлыг умартаж хээл хахууль авсан байцаагч нараас болж 502 гаруй хүн нас барж, 937 хүн хүнд бэртжээ.

Амьд үлдэж чадсан тэдгээр хүмүүсийн биеийн шарх нь эдгэсэн байлаа ч сэтгэлийн гэмтэл нь эдгээгүй. Санпон барилгаас болж гэр бүл, найз нөхөд, хамт олон гээд хайртай дотны хүмүүсээ алдсан иргэд ч аймшигт дурсамжийг мартаж чадалгүй сэтгэлдээ тээсээр яваа... Энэ явдал хүний амь амьдралтай холбоотой ямар ч зүйлд хайхрамжгүй хандаж болохгүйг хатуу сануулсан юм.

Ингээд аймшигт ослоос амьд үлдсэн гуравхан хүнийг танилцуулж байна.

Чой Мюн Сук

1995 оны 6-р сарын 29-ний өдөр 20 настай Чой Санпун төвийн газар доорх нэгдүгээр давхарт ажиллаж байв. Гамшгийн дараа залуу эр нуранги доор 230 цаг буюу бараг 10 хоног байсны эцэст олджээ. Удаан хугацааны дараа аврагдсан анхны хүн байсан тул улс даяараа Мён Сукын тухай тэр үед шуугиж байжээ.

Эмнэлгээс гарсныхаа тэрээр сэтгэцийн гүн хямралд орж, хэзээ ч өмнөх шигээ байхаа больжээ. Цаашдаа яаж амьдрахаа ч мэдэхгүй байснаа тэрээр дурссан байдаг. Төр засгаас түүнийг цэргийн албанаас чөлөөлөгдөх боломж олгосон ч тэрээр татгалзаж, сайн дураараа тэнгисийн цэргийн албан хаагч болсон байна.

“Ядаж бие махбодио зовоовол тэрхүү бараан дурсамжаас салж чадах юм шиг байсан. Үнэндээ гэрлэж, хүүхэдтэй болсныхоо дараа л дээрдсэн.” Хэмээн Мён Сук өгүүлжээ.

Цэргээс халагдсаныхаа дараа дээд боловсрол эзэмшиж, GS E&C компанид ажиллаж эхэлсэн тэрээр удалгүй архитектур, бүтээн байгуулалтын салбарт маш амжилттай бизнесмен болсон юм.

Өдгөө Мён Сук ажилдаа аюулгүй байдлыг дээд зэргээр сахиж, дахиж эмгэнэлт явдал гаргахгүй байхын төлөө бүхнээ зориулдаг аж. Жишээлбэл, ус болон цементийн харьцаа зөв эсэхийг үргэлж шалгаж, өөрийнх нь ажил биш ч гэсэн өдөр бүр барилгын талбайн аюулгүй байдлыг хянадаг гэнэ.

Чой Мюн Сук

Хван Ёо Жи

Их сургуулийн төлбөрөө олохын тулд Сампон төвд ажиллахаар шийдсэн Хван Ёо Жи тэр үед дөнгөж 19-тэй байжээ. Эмгэнэлт явдал болсон өдөр  охин гэнэт ухаан ороод өөрийгөө барилгын хананд дарагдаж, нурангинд гацсан болохоо мэджээ. Өдөржингөө тусламж эрж хашхираад хэн ч сонсохгүйг мэдсэнээс хойш тэрээр нурангин дотор ганцаараа ярьсаар 12 хоногийг өнгөрөөжээ. Түүний гацсан хэсэг өдөр ирэх тусам зай нь багасаж, агшаад байгаа юм шиг түүнд санагддаг байв. Эцэст нь  Хван Ёо Жийг Чой Мюн Сукийн байснаас 3 метрийн зайтай газраас олсон юм.

Өдгөө Ёо Жи сэтгэлийн өвдөлтөө дахин мэдрэхгүйн тулд гадуур явахдаа Санпун төвийн байсан газар руу аль болох зүглэхгүй байхыг хичээдэг байна.  1996 онд охин Австрали руу сурахаар явж, гурван жилийн дараа Солонгост буцан ирж, хөдөлмөр зуучлалын компанид хэдэн  жил ажиллажээ. 2002 онд тэрээр гэрлэж, гэр бүлийнхээ төлөө бүхнийг зориулах болжээ.

Хван Ёо Жи

Хван Ю Жин, Чой Мюн Сук, Пак Сен Хён нар

Пак Сен Хён

Амьд үлдсэн гурван хүний сүүлийнх нь болох 19 настай худалдагч Пак Сен Хён нь мөн л газар доорх давхарт ажилладаг байжээ. 6-р сарын 29-ний өдөр тэрээр ажлаасаа чөлөө авч найзтайгаа уулзахаар төлөвлөсөн байсан ч бүтээгүй тул Сампонд үлджээ. Тэрээр нурангин доор бүхэл бүтэн 17 хоног буюу 377 цагийг өнгөрүүлж, бүхий л найдлага нь тасраад байх үед аврагчид олсон байна.

Эмнэлгээс гарсныхаа дараа Korea Occupational Safety Corporation-д ажилд орж, үйлдвэрийн осолд нэрвэгдсэн хүмүүсийн ар гэрт тэтгэмж олгох, соёлын ажиллагаа зохион байгуулах гэх мэт ажлыг хариуцдаг болжээ. Гэвч түүнийг телевизийн нэвтрүүлэгт оролцуулах, ярилцлага авах хүсэлт тасрахгүй байсан тул ажилдаа тийм ч их цаг зарцуулж чаддаггүй байсан аж.

Пак Сен Хён

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()